Хийл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Чин_хийл.jpg файлыг коммонсд NahidSultan хэрэглэгч устгасан тул арилгагдлаа. Шалтгаан: Copyright violation, see commons:Commons:Licensing.
No edit summary
Мөр 8:
 
 
'''==DOUBLE BASS-КОНТРАБАС-ИХ ХУУР'''==
Дуугаралтаараа хамгийн доод өнгийг гаргадаг, хэмжээгээрээ нумт чавхдаст хөгжим дотроо хамгийн том хөгжмийн зэмсэг. Хөгжимчид нь зогсож эсвэл өндөр сандал дээр сууж тоглодог, виолончелийн адил хөлтэй хөгжмийн зэмсэг. Контрабас нь өтгөн, сөөнгө мэт өнгө гаргадаг. Найрал хөгжимд хамгийн доод өнгийг гаргадгаараа найрал хөгжмийн суурь болдог.
 
 
 
'''==CELLO-ВИОЛОНЧЕЛЬ-МОРИН ХИЙЛ'''==
Баялаг доод өнгөтэй. Илэрхийлэх чадвар өргөн. Виолончель хөлтэй, хөгжимдөх үед хөлний хурц үзүүрийг шаланд шигтгэн тогтооно. Иймээс түүнийг хөлийн нумт зэмсэг гэдэг. Виолончель pizzicato-д их дуртай, хаа ч дуурсахаар тоглож болно. Ялангуяа доод өнгөн дээр бүр сайн, удаанаар хүнгэнэн дуугардаг.Хийлийн бүтэц Морин хийлийн толгой хэсэг нь жирийн хийлээс хоёр дахин том бөгөөд чавхдасны урт хэмжээний тусламжтайгаар жирийн хийлийн дэргэд илүү хүчтэй ая эгшиглүүлэх чадалтай болдог. Морин хийлийн гарал нь эртний хөгжим болох виола да гамба буюу гамба гэдэг нэрнээс үүссэн түүхтэй. чавхдас нь жирийн хийлтэй адил дөрөв байдаг. Мөн хийлийн гаднах дүрс хүний биетэй төстэй хийгдсэн бөгөөд дээд хэсэг нь гацуур мод харин доод хэсэг нь агч модоор бүтээгдсэн байдаг. Чавхдасыг тогтоосон урт модыг энгийн хар модоор хийдэг. Хийл нь дээд зэрэглэлийн урлагийн бүтээл юм. Чавхдаст хөгжмийн бүтээлчид эмгэн хумс гэх зэрэг “чимэглэл”-үүдийг бүтээхэд маш их хүч чадал зарцуулж байсан хэдий ч тэдгээр нь дуу авиа гаргах нь тэр бүр сонсогдоод байдаггүй.
 
Мөр 20:
 
 
'''==VIOLA-АЛЬТ-ЭРДҮҮ ХИЙЛ'''==
Гадна талаараа хийлтэй адил боловч ерөнхий хэмжээгээрээ арай том. Тийм болохоор дуу нь ч гэсэн хийлийг бодвол бүдүүн өнгө гаргана. Найрал хөгжимд уламжлалаараа альт нь ихэвчлэн туслах хэсгийг тоглодог.
 
Виола Баруун Европд XVI - XVIII зуунд нэвтэрч XIX зууны эхэн гэхэд хэдийнээ сонгодог хөгжмийн салшгүй хэсэг болсон байлаа. XX зууны эхэн үеэс мэргэжлийн сургуулиуд буй болж орчин цагийн хөгжимд баттай байр суурь эзэлжээ.
 
Европт нэвтэрсэн анхны чавхдаст нумт хөгжим Арабын байлдан дагуулалтаар Ребаб, Византийн Лира хөгжмүүд Испанид анхлан нэвтэрчээ. Эдгээр хөгжимд үндэслэн XIII зуунд Европ Ребек, Виела (фидель), үүссэн талаар 1275 оны үед бичигдсэн Иеронима Моравскийн "Хөгжим судлал" номонд дурьдсан байдаг билээ.Энэ үед Европт нумт чавхдаст хөгжмийг хөл дээрээ бус мөрөн дээрээ тавьж тоглох шинэ арга нэвтэрчээ. Анхандаа хоёр арга хоюулаа мөрдөгдөж байгаад аажмаар мөр лүү шилжжээ. Италид энэ аргыг da braccio (мөр) хэмээн нэрлэжээ.
Баруун Европд Виола буюу Эрдүү хийл Ренессансын үед чуулгын болон гоцлол хөгжмийн зэмсэг болов. Италийн хөгжим урлаачдын дунд Виолаг бүтээх Андреа Амати, Гаспора да Сало нарын стандарт мөрдөгдөх болов. ХХ зууны эхээр Виолагийн мэргэжлийн сургуулиуд Европ, Хойд Америкт буй болов.
Line 30 ⟶ 32:
 
 
'''==VIOLIN-СКРИПКА-ХИЙЛ'''==
Найрал хөгжимд хамгийн дээд, нарийн хөгийг тоглодог, хамгийн чухал хөгжмийн зэмсэг юм. Гоё, сайхан эгшиг авиа гаргадгаараа өөр ямар ч хөгжимтэй зэрэгцэхгүй. Нумт хөгжмийн зэмсгээр авиа гаргах гурван янзын арга байдаг. Arco-нумаар чавхдсыг хөрөөдөж авиа гаргах, pizzicato-чавхдсыг хуруугаар гогодон татаж авиа гаргах, collegno-чавхдсыг нумын хилээр цохиж авиа гаргах.
 
Line 37 ⟶ 39:
 
 
'''==АРДЫН БУЮУ-ФИДДЛ-ХИЙЛ'''==
Ардын буюу Фиддл хийл (Англиар: fiddle) нь Дундад зууны үеэс голчлон ардын дуу хөгжимд хэрэглэгддэг хийл хөгжим. Дөрвөн чавхдаст ардын хийл нь Скрипка хийлнээс ялгаагүй G-D-A-E (соль-ре-ля-ми) хөгөөр хөглөгдөх бөгөөд харин гурав, таван чавхдаст болон ардын альт хийлүүд нь ялгаатай байдаг. Ардын хийл нь ардын уламжлалт тоглолтын хэв маяг, арга техникээрээ орчин цагийн скрипка хийлнээс ялгаатай бөгөөд хоёр хоолойгоор (англ. double stops) хоршин тоглох арга, түгээмэл байдаг.
 
 
Line 44 ⟶ 46:
 
 
'''==КРОТТА ХИЙЛ'''==
Кротта хийл (Англиар: Crwth) нь Уэльсд зохион бүтээгдсэн чавхдаст хөгжмийн зэмсэг. Уг хөгжим VI зуунд үүссэн бөгөөд Грекийн Лира хөгжмөөс эхтэй юм. Грекийн Лира, Кротта хийл нь орчин цагийн Скрипка хийлийн өвөг юм. Кротта хийл XVIII—XIX зууны үеээс хэрэглэдэхээ больжээ.Кротта хийл нь ойролцоогоор 55 см урт, 24 см өргөн 5 см орчим зузаантай Царыг нь цул модноос ухаж нүүрийг сүүлд нь наана. Нүүр хэсэгт резонаторын 2 дугуй нүх гаргаж өгнө. Зургаан чавхдасны хоёр нь нүхний харалдаа байрлах бөгөөд скрипка хийл юм уу морин хуурын аль алиных нь байрлалаар (хэвтээ, босоо) тоглож болдог.Анхлан тусгай цохиур ашиглан ятга адил тоглодог байсан бол яваандаа нумаар хөрөөдөн тоглох болжээ. XVIII зуунаас өмнө уг хөгжмийг Кельтийн өвөг аймгууд тоглож байжээ.
 
 
 
 
'''==БАМБИР-ХИЙЛ'''==
Бамбир. Кеманче (Kamanche) хийл (Армянаар: Բամբիր, Քեմանի) нь Армяны нумт хөгжмийн зэмсэг бөгөөд бага гарын Бамбирыг Кеманче хэмээн нэрлэдэг. Энэ хийлийг Иран, Кавказ, Армян, Азербайжан, Гүржид "Кеманче" хэмээн нэрлэнэ.
Бамбир Хойд Армянаас гаралтай бөгөөд (Трапизон, Джавахети, Хар далайн эрэг хавь). Бамбиртай холбоотой түүхэн эх сурвалж IX зуунтай холбогдож байна. Армяны нийслэл байсан Двинагийн малтлагаас хийлтэй төстэй хөгжмийн зэмсэг дүрслэгдсэн байжээ.
Бамбирыг суугаагаар хоёр өвдөгний хооронд хавчин нэгэн зэрэг хоёроос гурван чавхдасыг нэгэн зэрэг цохин тогл.Бамбир 4 чавхдастай , кварт эсвэл квинтээр хөглөх бөгөөд бага октавын ля-гаас хоёрдугаар октавын ля-гийн хооронд эгшиг дуугарна.
Line 60 ⟶ 62:
 
 
'''==КИТ БУЮУ ПОШЕТТА ХАЛААСНЫ ХИЙЛ'''==
Кит буюу Пошетта халаасны хийл (Англиар: Kit violin) нь XVI зууны эхээр буй болсон халаасны бяцхан нумт чавхдаст хөгмийн зэмсэг юм. XIX зуунд уг хөгжмийг бүжгийн багш нар хичээлд хэрэглэдэг байжээ. Хөгжмийн чуулга, гоцлол хөгжимдөхөд тун ховор хэрэглэж байв.
Эхлээд гурван чавхдастай ойролцоогоор 35 см урттай байжээ. Хожим 4 чавхдастай болж хэлбэр нь ч өөрчлөгдөж скрипка хийлтэй төстэй болж иржээ. Ердийн скрипка хийлээс кварт илүү дуугардаг.
 
Line 68 ⟶ 70:
 
 
'''==ЛИРОНЕ ХИЙЛ'''==
Лироне (Lirone) буюу Лира да гамба (lira da gamba) хийл нь XVI зууны сүүл, XVII зууны эхээр Италид (Клаудио Монтевердигийн үед) сүмийн найрал дууны чухал хөгжимд тооцогдож байжээ. Лироне буюу Лиар да гамба хийл нь 9-16 өлөнгөөр хийсэн чавхдастай ажээ.
Уг хийлийг зөвхөн Бароккогийн үед ч бус ХХ зуунд Английн Эрин Хедли, Хилле Перл, Германы Клас Хардерс, АНУ-ын Анналиса Паппано, Австралийн Лаура Ваугхан, Нидерландын Полина ван Лаарховен зэрэг алдартай хөгжимчид уг хөгжмөөр хөгжимдөж байжээ.
 
Line 76 ⟶ 78:
 
 
'''==НЮТИ ЧИН ХИЙЛ'''==
Нютү чин (牛腿琴 niutuiqin"- үгчилбэл: үхрийн шийрэн хийл) хийл нь Гуйжоу, Гуанси, Хунань, Донг Донг ард түмний уламжлалт чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Нютү чин хийл ардын дуу хөгжим болон гоцлол тоглоход зориулагджээ. Хөгжмийн их биеийг ишийн хамт Нарс, болон Монгол Хуш модоор цулаар ухаж хийх бөгөөд ойролцоогоор 50-80 см урттай байдаг.Царын нүүрэнд дугуй нүх гаргана.
Хоёр чавхдастай бөгөөд чавхдасыг анх торгоор үйлдэж байсан бол өдгөө металл утасаар орлуулжээ.
 
Line 84 ⟶ 86:
 
 
'''==ОКТОБАС ХИЙЛ'''==
Октобас хийл буюу октавын кoнтpабac буюу cyбкoнтpабac (Италиар: Ottobasso, Францаар: Octobasse, Германаар: Oktobass, Англиар: Octobass) нь хамгийн нам дуугаралттай хамгийн том хийл. Уг хөгжим нумт хөгжим болох скрип, виолын аль алиных нь шинжийг агуулсан байдаг.
Контрабас хийлийг илүү доод өнгө дуугаргахад цар нь багадаж байсан тул хийл урлаачид том хэмжээтэй контрабасыг хийж турших болжээ. Үлэмж контрабасыг октобас хэмээн нэрлэх болсон бөгөөд октабасын хэд хэдэн хувилбар өдгөө хадгалагдан үлджээ. Английн музейд 2 метр 60 сантиметрийн өндөр "Голиаф" хэмээх октобас байдаг бөгөөд уг хийлийг хоёр хүн тоглодого байжээ. Нэг нь сандал дээр гарч утсыг дарж нөгөө нь нумаар хөрөөддөг байна.'''Жан Батист Вийомын октобас'''Бараг дөрвөн метрийн урттай (3.48 м) өөр нэгэн октобасыг Жан Батист Вийом 1849 онд бүтээсэн бөгөөд уг октобас өдгөө Парисын Musйe de la Musique музейд хадгалагдаж байна. Тэрээр гар хөшүүргэтэй, гишгүүр механизм хийж өгснөөр уг октабас "Голиафе"-гээс том хэдий ч тоглоход амар болжээ.Мөн Хойд Амеркийн Цинциннати хотын Жон Гейер 4,5 м өндөртэй, 2 м өргөнтэй аварга октобас бүтээжээ.
 
Line 92 ⟶ 94:
 
 
'''==ПСАЛТИРЬ ХИЙЛ'''==
Псалтирь хийл (Грекээр: ψαλτήριον, Латинаар: psalterium) нь дундад зууны Цитрийн төрлийн модон хөгжмийн зэмсгүүдийн ерөнхий нэршил. Псалтирь нь 10 болон түүнээс дээш чавхдастай, трапеф хэлбэрийн цартай нумт хөгжим юм.
М.э.ө 2800 оны үед Эртний Грект уг хөгжмийн зэмсэг хэрэглэгдэж байжээ. Псальтирь Ойрхи дорнодоос өмнөд Европд түгэн дэлгэрчээ. Уг хөгжимтэй төстэй хөгжим Араб-Түргийн Канун, Эртний Жүүдийн Киннор, Персийн Сантур юм.
 
Line 100 ⟶ 102:
 
 
'''==ПУЛЛУВАН ВИНА ХИЙЛ'''==
Ганц чавхдаст Пуллуван вина (Pulluvan Veena) хийл нь Энэтхэгийн Керала мужын хөгжмийн зэмсэг юм. Эрт цагт хонхот буюу шигшүүргэт хэнгэрэгт чавхдас татаж уг хөгжмийг үйлдэж байжээ. Пуллучууд нь шувууны жиргээ хэлийг ойлгодог, эмэгтэйчүүд нь могойн хөдөлгөөнийг дууриан бүжиглэдэг гэлцэнэ.
 
 
Line 107 ⟶ 109:
 
 
'''==РЕБЕК ХИЙЛ'''==
Ребек хийл (Францаар: rebec, Латинаар: rebeca, rubeba; нь Арабын : rabāb-аас гаралтай) нь эртний нумт хөгжмийн зэмсэг.Арабууд анхлан ИспанидРебек (тухайн үед Ребаб нэртэй байсан) нэвтрүүлсэн бөгөөд XIII - XIV зуунд Баруун Европыг уг хөгжим байлдан дагуулжээ.
Лийр хэлбэрийн цар, резонаторын хоёр нүхтэй, хоёр болон гурван чавхдастай, квинт хөгтэй байв.Хөгжмийн онолч Иерон Моравский 1275 оны үед Ребек хоёр чавхдастай квинт хөгтэй байсан талаар тэмдэглэн бичжээ.
Line 115 ⟶ 117:
 
 
'''==САЛОР ХИЙЛ'''==
Салор (Salor) буюу Хойд Тайландын (Northern Violin) хийл нь Тайландын хойд Ланна мужын нумт, чавхдаст хөжгмийн зэмсэг юм. Салё хийл нь хоёр чавхдастай, царыг Кокос самарын хальсаар үйлддэж нүүр хэсгийг нимган модон хавтангаар бүрнэ.
 
Line 122 ⟶ 124:
 
 
'''==СУКА ХИЙЛ'''==
Сука хийл нь Польшийн чавхдаст нумт хөгжмийн зэмсэг. XIX зууны зурагт уг хөгжим дүрслэгдсэн байх бөгөөд өдгөө уг хөгжмийг Польшийн Warsaw Village Band хамтлаг уран бүтээлдээ ашиглаж байна. Сука хийлийг найр, хурим, ардын дуу бүжигт өргөн ашигладаг байжээ. Гадаад төрхөөрөө хийлтэй адил ч гриф буюу гар хүзүүний хэсэг нь харьцангуй өргөн ажээ.
 
Line 129 ⟶ 131:
 
 
'''==ЦАХИЛГААН ХИЙЛ'''==
Цахилгаан хийл нь акустик хийлийн дуугаралтыг цахилгаан өсгөгч төхөөрөмжийн тусламжтайгаар өсгөсөн хөгжмийн зэмсэг. Анх цахилгаан хийлийг 1920-оод оны үед джаз хийлч Смит ашигалсан бөгөөд 1930-аад оноос цахилгаан хийл худалдаанд гарч эхэлжээ.
 
 
Line 136 ⟶ 138:
 
 
''==Джаз хийлч Гордон Смит (1909 - 1967)''==
Хийл нь хэдийгээр сонгодог хөгжмийн зэмсэг хэдий ч цахилгаан хийл орчин цагийн сонгодог хөгжмийн гоцлолд голчлон ашиглагддаг. Цахилгаан хийлийг неоклассик, метал, рок, хип-хоп, поп, джаз, джаз-фьюжен, кантри, нью-эйдж болон авангард хөгжимд голчлон ашиглаж байна.
Цахилгаан хийлчдээс дурьдвал: Жан-Люк Понти, Джеалд Даймон, Дэвид ЛаФламмэ, Дэррил Уэй, Джерри Гудман, Дэвид Кросс, Эдди Джобсон, Nash the Slash, Дэвид Рагсдале болон Робби Жанард, Симон Хаус, Марк Вуд болон Байд Тинсли. Vanessa-Mae
 
 
'''==ЧИКИРА ХИЙЛ'''==
Чикира хийл нь Бенгал, Энэтхэгийн нумт чавхдаст хөгжмийн зэмсэг. Уг хөгжмөөр Ражастхан, Мадхья-Прадеш, Уттар-Прадеш омгийнхон тоглодог бөгөөд уг хөгжим 3 чавхдастайгаас хоёрыг нь адууны сүүлээр, нэгийг нь ган утасаар үйлддэг байна.
Хөг нь C, F, G. Чикира "Chikara" нь Хойд Энэтхэгийн олон ястны нумт чавхдаст хөгжмийн түгээмэл нэр юм.
 
Line 149 ⟶ 151:
 
 
'''==ШТРОХЫН ХИЙЛ'''==
Штрохын хийл буюу виолинофон нь хийлийн төрлийн хөгжмийн зэмсэг. Уг хөгжим модон царны оронд металл бүрээ ашигладаг бөгөөд энэ хөгжмийг Иоганн Штрох (Германаар: Johannes Matthias Augustus Stroh, 1828—1914) зохион бүтээжээ.
Штрохын хийлийг пянз бичлэгийн студид өргөн хэрэглэдэг байжээ. Штрохын хийлийг театр, мюзик-холлын тоглолтонд өргөн ашиглаж байв. Микрофон болон цахилгаан хийл гарч ирсэнээр Штрохын хийлийн нөлөө эрс буурчээ.
ХХ зууны эхэнд Штрохын хийлийн орон нутгийн чанартай хэв загварууд Молдав, Румынд дэлгэрч ардын дуу хөгжимд ашиглагдаж байжээ.
Line 157 ⟶ 159:
 
 
'''==Хурууны байрлал'''==
 
Өнөөдөр хийлээ хөглөөд, хийлээ бариад яг тоглоход бэлэн болчихоод байгаа та нартаа хийлэн дээр хуруунууд ямар байрлалтай ямар нотыг тоглох ёстойг бичье.