Эмэгтэй хүн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
эмэгтэй хүн ба түүний талаархи мэдээлэл
Мөр 1:
[[Файл:Szyndler Eve.jpg|thumb|200px|right|[[Эва(Библи)|Эва]]]]
'''Эм хүн''' эсвэл '''Эмэгтэй хүн''', богиноор '''Эм''' гэдэг нь насанд хүрсэн [[эм (хүйс)|эм хүйст]] [[хүн]]ийг хэлнэ. Насанд хүрээгүйг нь [[охин]] (эмэгтэй хүүхэд) буюу гэнэ. Эмэгтэй хүнийг насны байдлаас хамааруулан [[бүсгүй]], [[хүүхэн]], [[авгай (эмэгтэй хүн)|авгай]], [[эмгэн]] зэргээр нэрлэдэг. Эмэгтэй хvн бол энэ ертөнцийн эхлэл.
'''Гарал үүсэл'''
Хүний хувьслын түүхэн судалгаагаар 16000 жилийн өмнө [[Homo Sapiens]] үед анх хүн бий болсон гэж үздэг ба эмэгтэй хүн анх эндээс бий болсон. Тэр үеэс эмэгтэй хүн ''үүссэн'' гэж үздэг.
 
 
'''Эмэгтэй хүн хоёр үүрэгтэй'''
1. Хүүхэд төрүүлэх, ээж болох
2. Эр нөхөртэй болж, түүний үүргийг гүйцэтгэх
 
'''Эмэгтэй хүний бие махбодын онцлог'''
Эмэгтэй хүний [[аарцагны яс]] эрэгтэй хүний бие махбодтой харьцуулбал [[багтаамж сайтай]], [[нимгэн]] байдаг. Хавчиг жижиг аарцагтай эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхэд өөрт нь бөгөөд хүүхдэд нь хүндрэл ихтэй байдаг. Энэ нь эхийн биеийн өсөлт, ясны хөгжилтэй шууд холбоотой. Мөн бага насандаа сульдаа өвчнөөр өвчилсөний улмаас үүсдэг байна.
Эмэгтэй хүний '''бэлэг эрхтэнг''' гадна, дотно гэж хоёр хуваана.
• Гадна бэлэг эрхтэнд үтрээ, умай, үр дамжуулах хоолой, өндгөвч орно
• Дотор бэлэг эрхтэнд бэлгийн их, бага уруул, үтрээний үүдэвч орно.
 
'''Сарын тэмдэг'''
Нөхөн үржихүйн насны эмэгтэйн өндгөвч умайд сарын тэмдэгтэй холбоотойгоор мөчлөгт өөрчлөлт явагдана. Үүний үр дүнд үтрээнээс халуун цус гарах замаар сарын тэмдэг үзэгдэнэ.
1. [[Өндгөн эс боловсрох]]: сарын тэмдэн ирснээс хойш өндгөн эс боловсрох хүртэл арваас арван дөрөв хоног үлгэлжилнэ.
2. [[Боловсорсон өндгөн эс гадагшлах]]: сарын тэмдгийн дунд үе буюу түүнийг эхэлсэнээс хойш хоёр долоо хоногт явагдана. Энэ хугацаанд үр тогтох үе элбэг байдаг.
3. [[Бие хөгжих үе]]: боловсорч гадагшилсан өндгөн эсийн суурин дээр шар бие хөгжинө.
Эмэгтэй хүний энэ сарын тэмдэг дунджаар 3-6 хоног ирнэ. Сарын тэмдэг ирэх үед сэтгэл санааны огцом өөрчлөгдөх , хоол идэх хэмжээ ихсэх багасах, жин хасах болон нэмэх, хөх хөндүүрлэж өвдөх зэрэг биед өөрчлөлт ордог. Заримдаа эмэгтэй хүний бие өвдсөн сульдсан тохиолдолд ердийн байдгаасаа ихээр өвддөг.
Олонхи эмэгтэйчүүд сарын тэмдгийн эхний өдрүүдэд цус их хэмжээгээр гарах бөгөөд сүүлийн өдрүүдэд багасна. Харин зарим эмэгтэйчүүдэд эсрэгээрээ байдаг. Гарах цусны нийт хэмжээ 120-130мл ба салс, шингэж ялгадас багтана.
Энэ үед эмзэг болох , таагүй байдал бий болох нь ажигдагддаг. Энэ нь простогланди хэмээх дааврын нөлөөгөөр умайн булчин хүчтэй агшиж, хүчилтөрөгч дутагдсанаас хомсдол үүснэ. Үүний улмаас мэдрэлийн судас мэдрэмтгий болохтой холбоотой.
Биеийн дулаан сарын тэмдэг ирснээс хойш ихсэж, өндгөн эс гадагшилсаны дараа дулаан нь дээд цэгтээ хүрнэ. Биеийн дулааныг хэмжихын тулд өглөө сэрээд тайван хэвтээл шулуун гэдсэн дээрээ халуун хэмжигч тавьж шалгана. Гэнэт халуунб хэм нь ихэсвэл үр тогтох боломжтой үе эхэлсэнийг илэрхийлнэ. Энэ нь биеийн хэм 36,5 байснаа 37-37,5 болох үе юм.
 
'''Эрүүл мэнд'''
 
Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд эмэгтэй хүний [[анатомын онцлог]]оос хамааран асуудал галдаг. Энэ нь хөхний хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдар болон өндгөвчний хорт хавдар зэрэг [[хүйсийн холбоотой өвчин]] байдаг.
Эмэгтэйчүүдэд тохиолддог энэ өвчин дутуу жирэмслэх буюу ураг хөндөх, доороос даарах,сарын тэмдгийн хэм алдагдах, шээсэн замын зарим өгсөх хэлбэрийн халдвар зэргээс үрэвсэл үүснэ. Тус өвчин түргэн ба удаан гэсэн хоёр шатлалтай байдаг. Умайн хүзүүний үрэвсэл, давсагны үрэвсэл ихэвчлэн хавсарч голдуу жирэмслэх насны эмэгтэйчүүдэд тохиолддог. Энэ өвчнүүдийг эрт оношлон, эрт эмчилвэл бүрэн эдгэх боломжтой, архаг хэлбэрт шилжвэл түр эдгэсэн юмшиг хэрнээ байн байн давтагддаг.
Доороос даарах, хүйтэн усанд орох, хүнд зүйл өргөх зэрэг нь эмэгтэй хүний сав өндгөвчинд өвчин үүсгэх шалтгаан болдог. Сав өндгөвчний үрэвсэл, умайн хүзүүний үрэвслийг удаах нь аарцагны хөндийд хортой хоргүй хавдар үүсгэх, жирэмслэхгүй байх тохиолдол байдаг.
 
'''Хүйсийн ялгаа'''
 
Эртний соёлд эмэгтэйчүүд тухайн улсын соёлын илэрхийлэл гэж үздэг байсан. Эрэгтэй нь хүнд хүчир ажлыг гүйцэтгэдэг ба эмэгтэй нь гэр доторхи ажлыг гүйцэтгэж, уран хатгамал оёдол зэргийг хийдэг байсан. Дэлхийн хөгжлийн дунд явцад эхээрээ овоглохыг буруу гэж үздэг байсан. Сүүлийн үеийн түүхэнд хүйсийн үүрэг маш их өөрчлөгдсөн. Эмэгтэйчүүд өрх толгойлдог, эхээрээ овоглодог болсон. Эмэгтэйчүүд улсын тэргүүн болох тохиолдол бий болж, эмэгтэйчүүдийн үүрэг нэмэгдэж эрэгтэй хүний үүргээс зарим талаараа илүү болсон.
 
'''Зан араншин'''
 
Эмэгтэй хүн төрөлхийн зөөлөн, энэрэнгүй, хүлээцтэй, юманд няхуур ааш нь давамгайлсан байдаг. Эдгээр хүмүүс нь [[эх хүн]] болох биологийн онцгой шинж чанартай байдаг учир ааш зангийг хувьд ухаалаг, бусдад юм зааж сургахдаа сайн байдаг. Гэхдээ орны соёл уламжлалаас шалтгаалаад өөр өөр байдаг. Монгол эмэгтэй хүнд байх ёстой ааш зан:
• Үйлэнд уран
• Үгэнд цэцэн
• Цэвэр нямбайг эрхэмлэдэг
• Ааш зан тогтуун, тайван
• Саруул ухаантай
 
'''Хувцас, загвар'''
 
Дэлхийн өөр өөр хэсэгт оршдог орон нутгийн [[соёл]], [[шашин шүтлэг]], нийгмийн хэм хэмжээ болон [[улс орны хөгжил]] зэрэг олон хүчин зүйлс нөлөөлөн хувцасны сонголт загвар хоорондооо ялгаатай байдаг. Амьдарч буй нийгмийн ялгааны хамааран үзэл бодол өөр өөр байдаг. Гэсэн хэдий ч олон улс орнуудад хувцаслалтын талаархи сонголт, өмсөх зүйлсийг хянаж чадахгүй. Энэ нь Исламын хувцаслалтын талаар юм. Зарим улс албан ёсоор тодорхой зарчмаар өмсөх хувцсыг хязгаарласан байдаг. Эдгээр хууль нь маш их маргаантай байдаг.
==
=== Heading text ===
==