Майкл Жордан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 51:
| танилцуулга =
}}
Бидний '''МЖ''' (''MJ'') гэдгээр нь сайн мэдэх '''Майкл Жеффри Жордан''' ({{lang-en|Micheal Jefrey Jordan}}, 1963 оны 2 сарын 17-нд төрсөн) нь Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин асан, бизнесмэн, мөн [[Шарлотт БобкэтсХорнэтс]] багийн эзэн. [[Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо]]ны танилцуулгад түүнийг "Бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсан бөмбөгчин" гэж тодорхойлсон байдаг. Тэрээр тухайн үедээ бүх спортын тамирчид дундаа хамгийн алдартай тамирчдын нэг байсан бөгөөд 1980, 1990-ээд онд НБА-г дэлхий даяар нэр хүндтэй болгоход түүний гүйцэтгэсэн үүрэг их билээ.
 
[[Чапел Хилл дэх Хойд Каролинагийн их сургууль]]д 3 улирал тоглохдоо 1982 онд үндэсний аварга цолд хүрсэн Тар Хийлс багийн гишүүн байгаад, 1984 онд НБА-гийн [[Чикаго Буллз]] багт орсон юм. Оноо авалт гайхалтай чадварынхаа ачаар Жордан олныг гайхашруулж, төдөлгүй лигийнхээ од нь болжээ. Өөрийн үсрэх ур чадвараараа цагирган дээрээс довтлох тэмцээнд оролцож, чөлөөт шидэлтийн зураасны ардаас амжилттай довтолж чадсан. Энэхүү үзүүлбэрээс хойш тэрээр '''нисдэг Жордан''' гэж дуудуулах болсон. Мөн сагсан бөмбөгийн шилдэг хамгаалан тоглогчдын нэг гэгддэг. Тэрээр 1991 онд Буллз багтайгаа анх аварга авч, улмаар 1992, 1993 онд дараалан аваргаа баталгаажуулсан. 1993-1994 оны улирлын эхэнд гэнэт зодог тайлан [[бэйсбол]] тоглож эхэлсэн ч 1995 онд сагсан бөмбөгтөө эргэн ирж, 1996-1998 онд ахин 3 удаа аварга болсон юм. 1995-1996 оны улиралд түүний баг 72 ялалт байгуулсан нь лигийн дээд амжилт болно. Тэрээр 1999 онд 2 дахь удаагаа зодог тайлсан ч 2001 онд [[Вашингтон Визардс]] багт элсэн, 2 жил гаруй тоглосон юм.