Мэдээллийн систем: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 8:
Silver Et Al (1995). Программ хангамж, техник хангамж, өгөгдөл, хүмүүс, журмыг багтаасан мэдээллийн системийн талаар тодорхойлолт. Zheng нь байгаль орчин, хил хязгаар, зориулалт, харилцан үйлчлэл зэрэг зайлшгүй шаардлагатай мэдээллийн системийн элементүүдийн үйл ажиллагаандаа нэмэн мэдээллийн системийн өөр нэгэн системийг бий болгожээ. “ Мэдээллийн системийн мэргэжилтнүүд нь бизнес дэх болон бусад аж ахуй нэгжийн мэдээллийн хэрэгцээг хангахын тулд мэдээллийн технологийн шийдэл болон бизнесийн үйл ажиллагааг нэгтгэх тал дээр анхаарч ажилладаг” гэж АСМ тодорхойлсон байна. Мэдээллийн системийн олон төрөл байдаг. Жишээ нь: ажил гүйлгээг боловсруулах мэдээллийн систем, шийдвэр гаргалтанд туслах систем, мэдлэгийн удирдлагын систем, өгөгдлийн сангийн удирдлагын систем, оффисын мэдээллийн систем гэх мэт. Мэдээллийн систем нь чухамдаа хүн хийхэд тохиромжгүй, нарийн төвөгтэй тооцоог хийж, олон зэрэг явагдаж байгаа үйл явцуудыг хянах гэх мэт ажил үүргийг гүйцэтгэхэд нь хүмүүст туслах боломж олгох зорилготой мэдээллийн технологи юм. Мэдээллийн технологууд нь удирдлагуудад нээлттэй хамгийн чухал бөгөөд үнэ цэнэтэй нөөц юм. Олон компаниудын хувьд Гүйцэтгэх захирал, Санхүүгийн албаны дарга, Техникийн албаны дарга, Үйл ажиллагааны захиралууд нь удирдлагыг гартаа авч, үүний сацуу мэдээллийн технологи хариуцсан захирал гэдэг нэг шинэ албан тушаал бий болгосон байна. Техникийн албаны дарга нь мэдээллийн ахлах ажилтнаар ажиллаж болдог. Мэдээллийн аюулгүй байдлын ахлах ажилтан(аюулгүй албаны дарга) мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тал дээр анхаарч ажиллана.
== Бүрэлдэхүүн хэсэг ==
Компьютер дээр суурилсан мэдээллийн системийг бий болгохын тулд хамтарч ажилладаг үндсэн 5 бүрэлдэхүүн хэсэг нь:
1. # Техник хангамж: Компьютер болон бусад тоног төхөөрөмжүүдийг хамруулж ойлгоно. Мөн оролт гаралтын төхөөрөмжүүд, хадгалах төхөөрөмжүүд, харилцаа холбооны төхөөрөмжүүд гэх мэт дагалдах төхөөрөмжүүд орно.
2. # Программ хангамж: Компьютерд байгаа бүхий программууд орно. Компьютерийн программууд нь өгөгдлөөс хэрэглэгдэхүйц мэдээлэл авч боловсруулах замаар аливаа үйлдлийн хийх дэлгэрэнгүй шаталсан дараалал юм.
3. # Өгөгдөл: Өгөгдөл гэдэг нь хэрэгтэй мэдээллээ авахын тулд боловсруулан ашиглаж байгаа түүхий мэдээ буюу баримт юм. Өгөгдөл нь компьютерт хүрэн боловсруулагдах хүртлээ ерөнхийдөө диск эсвэл соронзон хальс дээр машин уншихад хялбар хэлбэрээр агууллагддаг.
4. # Дүрэм журмууд: Дүрэм журмууд гэдэг нь компьютерийн системийн үйл ажиллагааг зохицуулах бодлого юм. “ Дүрэм журам нь хүнд, программ хангамж нь техник хангамжинд хүрдэг” гэдэг нь компьютерийн системд дүрэм журмын үүргийг ашиглаж байгаа нийтлэг нэг жишээ юм.
5. # Хүмүүс: Энэ нь ашигтай байх юм бол бүх систем хүмүүст хэрэгтэй. Ихэнх тохиолдолд системийн элементүүдийг анзаарахгүй өнгөрснөөсөө болоод мэдээллийн системийн хэрэгжилтэнд гэмтэл, хор хөнөөл үсдэг байж болох юм.
 
== Мэдээллийн системийн төрөл ==
Байгууллага дахь шатлалын янз бүрийн түвшинд суурилсан мэдээллийн системийн 4 төрөл (пирамид загвар) байдаг. 1980-аад оны сурах бичигт мэдээллийн системийн “сонгодог” төрлүүд болох пирамид хэлбэрийг боловсруулжээ. Пирамидын доод хэсэгт ажил гүйлгээг боловсруулах систем, дээр нь мэдээллийн удирдлагын систем, түүний дээр нь шийдвэр гаргалтанд туслах систем, хамгийн дээд хэсэгт удирдлагын мэдээллийн систем байдаг.