Ухаалаг гар утас: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "Ухаалаг гар утас бол янз бүрийн үйлдлийн системтэй гар утас юм.Ухаалаг гар утас нь өөр өөр..."
(Өөрчлөлт алга)

22:16, 16 Арванхоёрдугаар сар 2014-ий байдлаарх засвар

Ухаалаг гар утас бол янз бүрийн үйлдлийн системтэй гар утас юм.Ухаалаг гар утас нь өөр өөр төхөөрөмжийн шинж чанаруудыг агуулсан байдаг. Жишээ нь видио камер , ЖПС , Сүүлийн үеийн ухаалаг гар утаснууд нь дэлгэцэндээ мэдрэгчтэй компьютерын шинж чанарыг агуулсан байдаг.Жишээ нь утасгүй интернет , аппууд болон хөдөлгөөн мэдрэгч , гар утасны төлөлт болон , 3Ж зэрэг зүйлсийг агуулсан байдаг.

Түүх

Эхэн үе

Утсан харилцаа ба тоцооллыг зэрэг хийж чаддаг төхөөмрөмжийн нэгдлийг анх Theodore G. Paraskevakos 1971 онд зохион бүтээсэн ба 1973 онд патентжуулжээ.Улмаар 1993 оноос худалдаанд гарсан гэдэг.Тэрээр анх үүнийгээ оюун ухааны төсөөлөл , мэдээ мэдээлэл боловсруулалт болон висуал дэлгэцийг телефон утсан дээр нэмж өгснөөрөө энэ нь "Ухаалаг гар утас"-ыг томрох нөхцөл байдлыг бүрдүүлж өгсөн юм.1971 онд Paraskevakos Boeingтой хамтран алсаас удирдах харилцааны дамжуулагч болон хүлээн авагчыг танилцуулсан . Хэдийгээр тийм боловч энэ PDA-ийн зорилгоор ашиглагдах боломжгүй байсан.Түүний танилцуулсан хүлээн авагч болон дамжуулагчыг Алаба мужын Лийсбург хотын Peoples' Telephone Companyд суурилагдсан ба мөн өөр олон утасны компанид танилцуулагдсан.Тэхдээ эх хувилбар нь Paraskevakos-ын эзэмшилд одоо хүртэл байдаг.

Анхдагчид

PDA-ыг агуулсан анхны гар утас бол 1992 онд хөгжүүлэгдсэн IBМ-ын загвар байсан.Тэр жилдээ COMDEX хэмээн нэрлэгдсэн үзэсгэлэн худалдаан дээр анх танилцуулагдсан.Энэхүү бүтээгдхүүний сайжруулсан хувилбар нь 1994 онд анх худалдаанд Simon хувийн холбоо баригч нэрийн дор гарсан.Simon нь анхны ухаалаг гар утас гэж болохуйц бүтээгдхүүн байсан ба 1994 онд ухаалаг гар утас гэсэн нэр томьёо байдаггүй байлаа.Simon нь жирийн гар утас шиг дуудлага болон захиа хүлээн авахаас гадна факс , э-майл хүлээн авах болон явуулах боломжтой байв.Түүнчлэн өөр өөр аппуудыг агуулсан ба жишээлбэл хаягын бүртгэл , календар , цагийн хуваарь , тооны машин , дэлхийн цаг болон тэмдэглэл зэргийн мэдрэгчтэй дэлгэцээрээ хийдэг байсан.Simon нь PDA-ийн шинж чанарыг агуулсан анхны ухаалаг гар утас байсан. AT&T's "PhoneWriter(TM) Communicator" хэмээн нэрийдсэн төхөөрөмжийг ухаалаг гар утас хэмээн тайлбарлснаар ухаалаг гар утас гэсэн нэршил нь анх 1995 онд албан ёсоор гарж ирсэн

PDAs(Хувийн дижитал туслагч)

90ээд оны сүүлээр Palm OS, BlackBerry OS ба Windows CE/Pocket PC гэх зэрэг үйлдлийн системийн анхны хувилбаруудтай PDA төхөөрөмжийг утаснаасаа тусдан авч явдаг байсан.Энэ үйлдлийн системүүд нь хөгжлийн явцад утасны үйлдлийн системүүд болж хувирсан.1996 онд GEOS V3.0 үйлдлийн систем дээр тулгуурласан PDA-г өөртөө агуулсан Nokia 9000 гэсэн утас гарж ирсэн. Geoworks-ийн GEOS V3.0 энэхүү үйлдсийн системтэй бөгөөд Nokia 2110 дээр тулгуурласан дижитал гар утас байсан.Энэ 2 төхөөрөмж хоорондоо нугасаар холбогдсон байсан ба бид нар үүнийгээ дун(clamshell) загвар гэдгээр мэднэ.Үүнийг онгойлгодох дэлгэц нь дотроо байдаг ба QWERTY товчлууртай байсан.Хувийн зохион байгуулагч нь болхоор э-майл , календар , тооны машин болон текст нь дээр тулгуурласан интернат хайлт мөн факс явуулах болон хүлээн авах чадамжтай байсан.Тэгээд хувийн зохион байгуулагч нь хаагдчхаар зүгээр энгийн дижитал гар утас шиг ашиглагдах боломжтой байсан. 1999 оны 6 сард Qualcomm "CDMA Digital PCS Smartphone" хэмээгдэх алганы хэмжээтэй PDA болон интернет холбоог агуулсан pdQ Smartphone хэмээн танигдсан ухаалаг гар утасыг гаргасан. 2000 оны эхээр Ericsson Mobile Communications Ericsson R380 гэсэн утасыг гаргасан. Энэхүү гар утас нь ухаалаг гар утас гэх нэрийн доор худалдаалагдсан анхны бүтээгдхүүн байлаа.Энэ утас нь гар утас болон PDA-ийн холимог утас байсан ба мэдрэгчтэй дэлгэцээ ашиглан интернетэд холбогдох багахан хэмжээний боломжтой байсан. 2001 оны эхээр Palm, Inc Kyocera 6035 гэх утасыг гаргасан ба энэ нь жирийн гар утас болон PDA-ийг хоорондон нэгтгэсэн ба Verizon гэх үүрэн телефоны оператор дээр ашиглагддаг байсан.Мөн багахан хэмжээний интернет ашиглаж болдог байсан. Android, iOS, ба Blackberry-ээс өмнөх үеийн ухаалаг гар утаснууд нь ерөнхийдөө Psion-ны Symbian дээр тулгуурлан ажилладаг байсан ба энэ нь 2010 оны Q4 үйлдлийн систем гарж ирэх хүртэл хамгийн өргөн ашиглагдсан ухаалаг гар утасны систем байсан.

Түгээн дэлгэрэлт

1999 онд Японы NTT Docomo хэмээх үйлдвэр анхны ухаалаг гар утаснуудаа түгээмэл болгох зорилгоор улсдаа худалдаанд гаргасан бас тэдгээр утаснууд нь i-mode гэх 9.6к/с хүртэлх хурдаар мэдээлэл дамжуулдаг үйлдийн систем дээр ажилладаг байсан.Ирээдүйн утасгүй интернет үйлчилгээнээс ондоон NTT Docomo-ын i-mode нь cHTML гэх програмчлаллын хэл ашигладаг байсан ба cHTML нь жирийн HTML-ийн багасгасан хувилбар байсан ба үүний зорилго нь дата дамжуулах хурдыг ихэсгэх байв.Хязгаарлагдмал функцниолууд , жижиг дэлгэцүүд болон хязгаарлагдмал холболт нь тэдгээр утаснуудын дата хурдыг ихэсгэх зорилготой байсан. 2001 оны сүүл гэхэд i-mod-ын өсөлт нь NTT Docomo-г 40 сая хэрэглэгчтэй болгосон байна.Энэ нь амжилт нь Япон улдсаа нэгт харин дэлхийн зах зээлд 2т орсон.Утасгүй интернеттэй шинэ утаснууд болон 3Ж-ын өсөлт нь энэ амжилтыг яваандаа буруулсан. Японоос гадна ухаалаг гар утас нь тийм ч түгээмэл байгаагүй ба 2000аад оны дундуур АНУ-ын ажил хэрэгч хүмүүсийн дунд Microsoft's Windows Mobile гэх утас дэлгэрсэн.Үүний дараа BlackBerry нь түгээмэл болсон. Symbian европд нь 2000аад оны сүүл болон дунд үед хамгийн түгээмэл ухаалаг гар утасны үйлдлийн систем байсан.

iPhone & Android

2007 онд Apple Inc анхны iPhone танилцуулсан ба энэ нь зэрэг мэдрэгчтэй анхны утас байв.Тухайн үедээ iPhone нь жирийн ухаалаг гар утас шиг товчлуур ашиглахгүйгээр том мэдрэгчтэй дэлгэц дээр бичилт хийдэг нь их өвөрмөц байсан.2008 онд анхны Android үйлдлийн системтэй HTC Dream(T-Mobile G1) утас худалдаанд гарсан.Android бол Andy Rubin-ны бүтээсэн Google арын даасан эх үүсвэр нь нээлттэй үйлдлийн систем юм.Android анх гарж ирээд удаан түгээгдэж байсан ба 2010 онд огцом түгэлт нь өсж одоогоор зах зээлийн ноёлж байна.Энэ 2 үйдлийн систем нь 2уулаа өмнөх тэргүүлэх компаниудыг ардаа орхисон.Жишээлбэл Microsoft нь цоо шинэ үйлдийн системийг гаргасан ба одоогоор тэр нь зах зээлд 3дагч байр суурьтай байна. Nokia өөрсдийн Symbian үйлдлийн системийг хаяад Microsoft Windows Phone үйлдлийн системыг ашиглаж байна. iPhone нь маш том шинчлэлт авчирсан нь 2010 он гэхэд товчлуур бүхий ухаалаг гар утаснууд алга болсон.2014 оны байдлаар BlackBerry Limited зах зээлийнхээ 0.6%-ыг эзэлж байгаа ба энэ нь цорын ганц товчлуур бүхий ухаалаг гар утас юм.

Ирээдүй

2013 оны Лондонгын загварын үзэсгэлэн дээр Fairphone гэх компани хамгийн анхны нийгмийн ёс зүйг тусгаж өгсөн ухаалаг гар утасыг танилцуулсан ба энэ нь ямар материалаар чухалчилж үзсэн.2013 оны сүүлээр QSAlpha ухаалаг гар утасны нууцлалыг өндөр түвшинд авчирсан. Нарны инергээр ажиллах боломжтой болгохын тулд нимгэхэн тунгалаг болор шилэн дэлгэц нь цаг болон ухаалаг гар утсанд ашиглагдах болсон.Ингэснээр ухаалаг гар утаснууд нь 15%-иар илүү их цэнэгээ барих боломжтой болно.Ийм төрлийн гар утаснууд нь 2015 он гэхэд бий болно.Энэхүү дэлгэцүүд ухаалах гар утасны камертай адилхан Li-Fi сигнал хүлээж авах боломжтой.Энэхүү дэлгэцны зардал нь нэг ухаалаг гар утсанд 2-3 доллар байна гэж тооцолж байгаа ба энэ нь ихэнх шинэ технологоос харьцангуй хямдхан юм. Ирээдүйн ухаалаг гар утас нь зөвхөн жирийн батерай хэрэглэхгүйгээр утасгүй дохио болон радио , телевизээс цэнэг татах боломжтой болно. 2014 оны эхэнд LG G3 гэх мэт ухаалаг гар утаснууд нь Quad HD-ийг ашиглаж эхэлсэн ба энэ нь Apple-ийн retina дэлгэцээс илүү гарах хөгжил байсан(2560x1440 on 5.5" screens with up to 534 ppi).Quad HD нь 110ppi болон түүнээс доош үзүүлэлтэйгээр хүчирхэг зурагт болон компьютерийн дэлгэцэнд ашиглагддаг. 2014 оны байдлаар Wi-Fi бол хамгийн түгээмэл ухаалаг гар утасны сүлжээ байгаа бөгөөд цаашдаа Wi-Fi-тай холбоотой ухаалаг гар утасны үйлчилгээ хөгжих чиг хандлагтай байна.