Оросын Холбооны Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
178.95.139.48 (Яриа) хэрэглэгчийн 407687 засварыг цуцлах
б Convert_ru_kosmos077.jpg файлыг коммонсд Ellin Beltz хэрэглэгч устгасан тул арилгагдлаа. Шалтгаан: Per commons:Commons:Deletion requests/Maximum card (Kartmaximum).
Мөр 94:
[[Зураг:Peter_der-Grosse_1838_PR.jpg|thumb|left|150px|[[Оросын эзэнт гүрэн|Оросын эзэнт гүрнийг]]<br>тунхаглагч [[I Петр]] хаан]]
15-р зуунд Москвагийн гүн [[III Иван]] үндсэндээ газар газрын олон гүнг үгэндээ оруулж, Орос улсын "их [[гүн]]" (великий князь) болжээ. 1453 онд Византийн [[Константинополь]] [[Османы эзэнт гүрэн|Османд]] эзлэгдэж төгссөнөөр Византийн агуу өвийг Орос залгаж байна гэдэг ойлголтоор [[Догшин Иван|IV [Догшин] Иван]] «[[Цезарь, Гай Юлий|цезарь]]» буюу «царь» ([[ван]], [[хан]], [[хаан]] гэж монголчлоно) гэдэг цолыг бий болгон өөрөө анхлан хүртсэн. Догшин Иван [[Балтын тэнгис]]т гарцтай болохын тулд [[Ливон]]той (1558–1583) олон жил байлдаж, дорнош [[Астрахань]] (1556 онд буулган авсан), [[Казань]] (1552) ханлигийг мөхөөж, [[Уралын нуруу|Уралыг]] давж [[Сибирь]]т цэргээ илгээж газар нутгаа тэлснээр олон үндэстний Орос, [[Зөвлөлт Холбоот Улс|Зөвлөлтийн]] шав тавигджээ. 1600-аад оны дотоодын хямралын завшаанаар Романовын удамд засгийн эрх шилжсэн. Оросынхон газар нээгч жуулчдын гаргасан зам, арьс, үнэт эд олох сэдэл, [[хазаг]] (казак) цэргийн хүчээр 17-18-р зуунд нутгаа [[Номхон далай]] хүртэл тэлж, хүмүүсээ нүүлгэн шилжүүлсээр (колоничлож) асар том нутгийн эзэн болжээ. 1721 онд албан ёсоор [[Оросын эзэнт гүрэн]] (Российская империя) гэсэн утгат нэрээ тунхаглажээ. Гэхдээ энэ улсыг Монголчууд 20-р зууны эхэнд Зөвлөлт Оросоос нь ялгаж [[Хаант Орос]] улс л гэдэг байсан билээ. [[I Петр]] (1682–1725 оны хооронд төр барьсан), [[Елизавета]] (1741–1762), [[II Екатерина]] (1762–1796), [[II Александр]] (1855–1881) зэрэг түүхэнд тодоор үлдсэн хаад төр барьж, өнөөгийнхөөр хэлвэл [[Финланд]], [[Польш]]оос [[Аляска]], [[Өвөр Кавказ]], [[Дундад Ази]] хүрсэн уудам газар нутгийг дайтахдаа дайтаж, туслахдаа туслаж мухардуулсаар өөрийн улсынх болгож байв. 1878 онд [[Османы эзэнт гүрэн|Османы улстай]] дайтаж хамар дээр нь байх [[Болгар]]ыг чөлөөлж хүч чадлаа бахдуулжээ. 19-р зууны төгсгөл, 20-р зууны эхээр хувьсгалын үзэл санаа дэлгэрч, [[дэлхийн нэгдүгээр дайн]]ы үед буюу 1917 оны 2-р сард хөрөнгөтнүүд хаанаа ([[II Николай]]) түлхэн унагав. 11-р сард ([[Октябрын хувьсгал]]) шал өөр буюу ажилчин тариачдад засгийн эрх шилжив. Дайны дараах гэрээгээр [[Украйн]], [[Польш]], [[Финланд]], [[Балтын орнууд]]ын нутгаа алдсанаас Украйн, Балтын гурвыг эргүүлж авсан ч зууны адагт дахин тавьж явуулсан. [[Цагаан арми]], салан тусгаарлагч ястан үндэстний цэрэг, төртэй шинэ төрж гарсан Зөвлөлт улс, түүний [[улаан арми]] хэдэн жил байлдаж дийлжээ.
 
[[Зураг:Convert_ru_kosmos077.jpg|thumb|150px|left|Сансарт ниссэн анхны хүн [[Юрий Гагарин]]]]
1922 онд үүсэн байгуулагдсан [[ЗХУ]]-ын гол цөм нь Орос орон байсан ба 1922 онд [[Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улс]] (ЗСБНХОУ) нэрээр хожмын ойлголтоор [[Зөвлөлт Холбоот Улс#Бүрэлдэхүүн|15 бүгд найрамдах улсынх]] нь нэг болж байгуулагджээ. 1924 онд хувьсгалын удирдагч [[Владимир Ильич Ленин|Ленин]] өөд болж [[Иосиф Сталин|Сталины]] үе (1924-1953) эхлэжээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, аж үйлдвэржилт, хөдөө аж ахуйн хамтрал төрийн бодлогоор хэрэгжиж байв. Дэлхийн хоёрдугаар дайнд өрнөөс дэлхийн эзлэхийг санаархагч [[Нацист Герман]], түүний хамсаатан дорнын [[Япон]]ыг сөрж зогсоосон нь ЗХУ байлаа. Энэхүү [[Аугаа эх орны дайн]]д [[ЗХУ]]-ийн 30 сая хүн амь алдсан байдаг. Хардалт сэрдлэг маягаар олон сая хүнийг хэлмэгдүүлсэн нь Сталины нэрийг түүхнээ бараатуулдаг. 1991 онд [[ЗХУ]] задарснаар Орос улс дангаараа буюу Оросын Холбооны Улс (ОХУ) байгуулагдсан.