Монголын үндэсний түүхийн музей: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 36:
 
Дунд чулуун зэвсгийн үеийн дурсгалууд. (МЭӨ 100 000 - 40 000 жилийн өмнө). Дунд чулуун зэвсгийн үед хүмүүс “галыг” нээсэн аж. Түүнчлэн эртний хүний уран дүрслэлт сэтгэлгээнийн илэрхийлэл хадны сүг зурагт шингэн үлджээ. Цаг уурын хувьд мөнх цэвдэг мөстлөгийн үе эхлэн аажмаар энэ цаг уурт амьд байгал шилжин зохицож байсан хийгээд орчин үеийн монголын газар нутгийн баруун ба хойд уулархаг бүс нутаг мөстлөгт өртсөн байна. Энэхүү хүйтнээс биеэ хамгаалахын тулд тэр үеийн хүмүүс агуй гэх мэт байгалын хоргодох газарт байрлан, агнасан амьтныхаа арьсаар энгийн хувцас хийж өмсдөг байлаа. Олон төрлийн багаж зэвсэг, хоёр талыг ирлэсэн, тэмдэг хэрчлээ гаргасан зэвсгүүдийг хийх болсон. Левалиуци ба засч янзлах техник гарсан нь эдгээр чулуун зэвсгүүдийг бүтээх бололцоог бүрдүүлжээ. Энэ үеийн дурсгалууд Монголын Ханбогд сумын Оцонмааньтын агуй, Баянхонгор аймгийн Их Богд уул, Өвөрхангай аймгийн Богд сумын Арцбогд, Хархорин сумын Мойлтын ам зэрэг газруудад илэрчээ.
 
1.Дээд чулуун зэвсгийн үе (МЭӨ 40000-12000 жилийн өмнө) Энэ үеийн төгсгөлөөр мөсөн голын зузаан нь багасаж орчин цагийн газар зүйн нутаг дэвсгэр үүсэн бий болжээ. Уур амьсгал нь өнөөгийхтэй төстэй болж хувирчээ. Чулуун зэвсгийн технологи нь өмнөх үеэсээ хөгжин иртэй зүйл, сумны жад, чулууны хэлтэс, тэвнэ гэх мэт нарийн багаж зэвсгийг чулууг бутлах замаар хийдэг болов. Ан ав хийх арга техник сайжирч, сонгож авах зэвсэг нь жад болжээ. Тэр үеийн хүмүүс агуйгаар орон гэрээ хийж байсан ч, өнөөгийн гэр буюу урцтай ойролцоо байгууламжийг мөн барьж эхэлсэн байна.
 
2. Дунд чулуун зэвсгийн үе: 12000-7000 жилийн өмнөх үеийг судлаачид хүн төрөлхтөний их нүүдлийн үе хэмээдэг хйигээд хүмүүс хойд зүг рүү нүүдэллэж байжээ. Тухайлбал, Сибир болон Алескыг дамжин төв азийн хүмүүс хойд америкт хүрсэн гэдэг. Хүмүүс холын тусгайлтай анхны зэвсэг нум сумыг сэдэж, болхи газар тариалан эрхэлж, зэрлэг амьтдыг гаршуулах болсон. Эхлээд нохойг тэжээн гаршуулжээ. Увс аймгийн Сагил сумын Можоод илэрсэн хадны зурагны судалгаагаар 5 хошуу малын нэг үхрийг тэжээн гаршуулсаныг батласан юм. Мөн чулуун зэвсэг ч нэлээд боловсронгуй болов. Дунд чулуун зэвсгийн үеийн архелогийн дурсгал болон эд өлөг нь монголд төдийгүй дэлхий дахинд тархсан байдаг ч ерөнхийдөө нэлээд ховор юм. Баянхонгор аймгийн Чихэн агуй, Дундговь аймгийн Дулааны говиос илэрсэн чулуун зэвсэг нь зэрэг дурсгал бий.