"Усны барилга байгууламж"-ны өөр хувилбарууд

Усны аж ахуйн төрөл бүрийн салбарууд байгаль цаг уур, геологи ба гидрологийн янз бүрийн нөхцөлд олон янзын төрөл ба хийцтэй усны барилгуудыг барьж байгуулдаг. Ийм учраас тэдгээрийг судлахад дөхөм болохын тулд дараах үндсэн шинжүүдээр нь ангилна. Үүнд, усны аж ахуйн салбарт үйлчилж буй байдал, ашиглах нөхцөл, зориулалт, хийцээр гэх мэтчилэн.
Усны аж ахуйн салбарт үйлчилж буй усны барилгууд нь:
а)* [[Мелиораци]]йн – газрын хөрсийг [[услалтын систем|услах]], [[хатаалтын систем|хатаах]], усжуулах зориулалттай (ус татамж, шахуургат станц, услалтын ба халаалтын сувгууд, суваг дээрх барилгууд)
б)* [[Усны эрчим хүч]]ний – усны эрчим хүчийг ашиглахад зориулагдана. (усан цахилгаан станцын байшин, түрэлтийн усан сан, тэнцүүлэх цамхаг, деривацын түрэлттэй ба түрэлтгүй барилгууд)
в)* [[Усан тээврийн байгууламж]] – усан онгоц явах ба мод урсгах зорилготой (Усан онгоц явах шлюз ба сувгууд, усан онгоц өргөх төхөөрөмжүүд, далай тэнгисийн боомт зогсоол)
г)* [[Суурьшлын усны барилга байгууламж|Ус дамжуулгын]] – усан хангамжид зориулагдана. (ус татамжийн барилгууд, ус дамжуулагчууд, шахуургат станц, түрэлтийн цамхаг, ус нөөцлөх сав, ус цэвэрлэх байгууламжууд)
д)* Загасны аж ахуйн – [[загасны цувц]], загас өргөх төхөөрөмжүүд, загас үржүүлгийн цөөрөм гэх мэтчилэн хуваагдана.
Зориулалт, гүйцэтгэж буй үүргээр нь усны барилгуудыг дараах үндсэн төрөлд хуваана. Үүнд:
а)* Ус тогтоох барилгууд ([[боомт]], [[далан]]гууд болон бусад усны урсацыг хаах барилгууд)
б)* Ус тохируулах (залах) барилгууд. Энэ барилгууд нь голын урсац гулдрилтай харилцан үйлчлэх үйлчилгээг тохируулах (зохицуулах) зорилготой юм. (урсгал чиглүүлэх далан, [[түшиц хана]], ёроолын ба гадаргуун урсгал чиглүүлэх системүүд, эрэг, бэхлэлтийн барилгууд)
в)* [[Ус татамжийн барилга|Ус татамжийн барилгууд]] – усны эх булгаас ус авах зориулалттай юм.
г)* [[Ус дамжуулах барилга|Ус дамжуулах барилгууд]] – усыг нэг цэгээс нөгөөд шилжүүлэх үүрэгтэй. (сувгууд, яндан хоолойнууд, ховилууд, туннелиуд гэх мэт)
д)* [[Ус хаях барилгууд]] – ус хадгалуур, цөөрөм ба сувгаас илүүдэл усыг зайлуулж хаях үүрэгтэй.
 
Ашиглах нөхцөлөөр нь бүх усны барилга байгууламжуудыг байнгын ба түр гэж хуваана. Байнгын барилгад байнга ашиглагдаж байгаа объектын барилгууд хамаарна. Түр барилгад объектыг барьж байх үед юм уу, засвар ба түр ашиглах үед хэрэглэгдэх барилгууд хамаарна.
Ажиллах нөхцөлөөр нь усны барилгыг гол мөрний ба системийн доторх өөрөөр хэлбэл, услалтын, хатаалтын [[бэлчээр усжуулалт]]ын суваг дээрх барилгууд гэж хуваана.
Гол мөрний барилгад дараах барилгууд багтана. Үүнд:
1.* Ус нэвтрүүлэх ба нэвтрүүлдэггүй боомтууд
2.* Ус хаях ба ус гаргах барилгууд
3.* Ус татах барилгууд
4.** Усан цахилган станцын байшин
5.** Хөлөг онгоц явагч шлюз ба гуалин урсгуур
6.** Загас цувах ба загас өргөгч барилгууд
7.** Голын хагшаастай тэмцэх барилга байгууламжууд (тунгаагчууд, угаагчууд, урсгал чиглүүлэгч систем гэх мэт)
8.** Голын голдрилыг тохируулах барилгууд
9.** Мөснөөс хамгаалах ба зайр хаягч барилгууд
Суваг дээрх барилгууд нь зориулалтаараа гурван хэсэгт хуваагдана. Үүнд:
1.* Тохируулах барилга
2.* Ус дамжуулах барилга
3.* Нийлүүлэгч барилга
Тохируулах барилгад ус гаргачууд, ус хуваагчууд, ус хэмжигчүүд, усны түвшин тохируулагч барилгууд, угаалтын ба ус хаягчууд багтана.
Ус дамжуулагч барилгад суваг, гүүрэн дамжуулга, гатлуур хоолой, туннель, онгоц, яндан хоолой зэрэг барилгууд хамаарна. Нийлүүлэгч барилгад перепад, түргэн урсгуур, консоль, хоолой зэрэг барилгууд багтана.