Долоодугаар сарын нэгний түйвээн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1:
{{double image|right|Sanjaa Bayar August 2009-6.jpg |120|Tsakhiagiin Elbegdor.jpg|120|(зүүн) МАХН-ын дарга [[Санжаагийн Баяр]]<br> (баруун) АН-ын дарга [[Цахиагийн Элбэгдорж]]}}
'''Долоодугаар сарын нэгний түйвээн''' (7 сарын 1-ны үйл явдал) — 2008 онд [[Монгол улс]]ын [[Улаанбаатар нийслэл]]ийн төвд болсон [[түйвээн]]. 5 хүн амь алдаж, олон зуун хүн шархдаж, хоригдож, олон байшин, автомашин шатаж, тавилга эд хогшил эвдэрч, тоногдсон хор уршигтай.
 
==Шалтгаан==
[[2008 он]]ы ‌‌ [[6 сарын 30]]-нд Монгол улсын [[Улсын Их Хурал]]ын 5-р удаагийн [[сонгууль]] орон даяар явагдаж [[МАХН]] 45 суудал, [[АН]] 28, бусад этгээд 4 суудал эзлэхээр урьдчилсан дүн гарчээ. [[АН]], [[БНН]], [[Иргэний эвсэл]]ийн удирдах хүмүүс сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, "эрх баригчид луйвардлаа" хэмээн мэдэгдэж байв. Тэр шөнөөс зарим хүмүүс гэртээ тогтож суугаагүй, цуглан үгээ нийлүүлцгээж байв.
 
Маргааш нь буюу 7 сарын 1-ны үдээс өмнө нийслэл [[Улаанбаатар]] хот, [[Сүхбаатарын талбай]]д дээрх улс төрийн хүчнүүд болон урт удаан хугацаанд улс төрд ноёлож буй [[МАХН]] дахин давуу санал авсанд дургүйцсэн иргэдийн [[цуглаан]] болж, уламжлал ёсоор "ард түмний амьдрал ядуу байгаад МАХН буруутай, шударга бус сонгууль, МАХН-ыг газартай нь тэгшлэе" гэдгийг онцлон хашгирч хөөрцгөөжээ.
Энэ цуглаан дээр АН-ын Ц.Элбэгдорж, БНН-ын Жаргалсайхан, Иргэний хөдлөгөөний намын Батзандан, Магнай нар үг хэлж шударга бус сонгууль болсон тул арт түмнийг сонгуулийн үр дүнг эсэргүүцэхийг уриалж байсан байна. Ингээд Батзандан, Магнай болон бусад улсуудаар удирдуулсан иргэд МАХН-ын төв байрны өмнө очиж эсэргүүцэл илэрхийлэхээр хөөлсөн байна.
 
==Түйвээн==