Хиагтыг чөлөөлөх тулалдаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 47:
Хиагтыг чөлөөлөх байлдааны төлөвлөгөөний дагуу журамт цэргийн хороод хотыг баруун, баруун хойд, хойд талаас нь довтлохоор байлдааны журам эзэлсэн байна. Хиагтыг чөлөөлөх байлдааны ажиллагаа Ардын журамт цэргийн гэнэтийн довтолгооноор эхэлж, хотыг бүслэн хятад цэрэг бөөнөөрөө хотоос зугатан гарч, удирдах дарга нар нь Оросын хилийн зүг зугатсан байна. Гэсэн ч хятадын морьт цэрэг зохион байгуулалттайгаар хүчтэй эсэргүүцэл үзүүлж эхэлсэн бөгөөд сум галт хэрэгсэл нь дууссан журамт цэргүүд хүчин мөхөсдөж, үдийн орчимд хотоос ухарч эхэлсэн байна.
 
Ардын журамт цэргийн удирдлага сум галт хэрэгслээр хангалт хийхийн хамт замд хоцорсон 2 их буугаа татан ирүүлж галт байр эзлүүлэн, үдээс хойш 16 цагийн үед их бууны галын бэлтгэлийн дараа журамт цэргийн хоёр дахь довтолгоо эхлэв. Энэ удаагийн довтолгоо амжилтад хүрч, хятад цэргийг хотоос шахан гаргасанд тэд Ивцэг, Бөхлөө зэрэг газрыг чиглэн зайлан оджээ. Бүрэнхий болж эхлэхтэй зэрэг байлдааны ажиллагаа зогссон байна. Монгол Ардын түр Засгийн газраас ардын журамт цэргийг хот руу орохыг хойшлуулах тухай мэдэгдсэний дагуу жанжин [[Сүхбаатар]] хотын гадуур харуул манаа тавьж хоноод маргааш нь буюу гуравдугаар сарын 1918-ний өглөө Ардын журамт цэргүүд Хиагт хотод оржээ.
 
Хиагтын орчимд сарнин тархсан хятад цэргийг [[Гончигийн Бумцэнд|Г.Бумцэнд]], [[Дамирангийн Нанзад|Д.Нанзад]] нарын удирдсан цэргүүд мөрдөн хөөж, багагүй хохирол учруулсан байна. Үүгээр Ардын журамт цэрэг эх орноо чөлөөлөх тэмцэлдээ анхны ялалт байгуулав.