Химийн Факультет (Монгол Улсын Их Сургууль): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 26:
 
===Шинэ Материалын Хими, Технологийн Судалгааны Төв===
Шинэ Материалын Хими, Технологийн Судалгааны Төв нь анх 1991 онд МУИС-ийн харъяа, Шинэ Материалын Хими, Технологийн Төв нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1998 онд химийн факультет тусдаа байгуулагдахад түүний харъяаны нэгж болсон юм. Төвийн ажилтан нарын 60 гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтой, олон арван жил судалгааны ажил хийсэн, туршлагатай ажилтан нар болно. Эдний дотор шинжлэх ухааны доктор (Sc.D) 1, (Ph.D) 5, дэд профессор 3 тус тус ажиллаж байна. Тус төв нь силикат шинэ материал, суперпластификатор-гадаргуугийн идэвхит материалын хими, нефтийншатах тосолгооны материалын химийн 3 лабораторитой.
ШМХТТөв байгуулагдсанаас хойш цементийн шинэ технологи буюу композит материал , холимог металл, сульфогумин хүчил, золь-гелийн технологи, сорбент, суперпластификатор, силикат шинэ материал-крент зэрэг чиглэлүүдээр ажиллаж ирсэн ба манай улсад эрдэс материалын химич мэргэжилтэнгүүд бэлтгэх үндэслэл шаардлага байгааг харгалзан тус төвийн эрдэмтэд уг "Эрдэс-Материалын Хими" чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх Бакалавр, Магистр, Докторын зэргийн шаталсан сургалтын хөтөлбөрийг боловсруулан БСШУЯ-аар батлуулж, дотоодын эрдэс материалын химич мэргэжилтэнгүүд бэлтгэж эхэлснээс хойш өдгөө 10 гаруй жил өнгөрчээ. Дэлхийн шинжлэх ухаан, технологийн дэвшлийн хөгжлийн онцлогоос ажиглахад сүүлийн үед цоо шинэ шинж чанартай шинэ материал гарган авах, шинэ технологи боловсруулахад онцгой анхаарал тавих боллоо. Мөн Монгол улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлд “шинэ материал, шинэ технологи” гэдэг чиглэл албан ёсоор тусгагдсан болно.