Мандухай сэцэн хатан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 11:
 
Мандухай гоо үзэсгэлэн төгс, төрөлхийн сэцэн сэргэлэн байсан тул Мандухай сэцэн хатан гэж хүмүүс түүнийг хүндэтгэн дууддаг байжээ. 1467 онд Мандуул хаан нас барж, Мандухай сэцэн хатан бэлэвсрэн хоцорчээ. Хааны суурийг хоосон удаан байлгавал, феодалуудын хоорондох дайн самуун улмаар ширүүсч, зөрчил тэмцэл нь хурцдаж, Монголын хаант төр хямрах болно гэдгийг Мандухай сайн ойлгож байв. Тиймээс ч эртний уламжлалыг баримтлан, шинэ хааныг тодруулж хаан сууринд залах хүртэл түрүү хааны хатан төр барих ёсыг баримтлан Мандухай 19 наснаасаа эхлэн гурван жилийн турш их Монголын хаант улсын төрийг барьж байв. Энэ хооронд Мандухай сэцэн хатан бага наснаасаа эцэг эхээсээ өнчрөн хоцорсон Батмөнхийг олж авч, өөрийн биеэр өсгөн хүмүүжүүлж, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж хаан ширээнд суулгасан ажээ. Тэрээр төр барих хүн нь Чингис хааны Алтан ургийн гол удам, хаан суурийг залгамжлах эрхтэй хүн Мандуул хааны ач, [[Баянмөнх жонон]]гийн өнчин хоцорсон ганц нуган үр Батмөнх болох ёстой гэж үзэж байсан юм. Гэвч энэ хүү насан бага байлаа. Батмөнх нь Баянмөнх жонон ба Шихэр Тайхугаас төрсөн хөвгүүн юм.
[[Ойрад]]Уйгарын Монголын [[Исмэл тайш]] зүүн Монголыг довтлох үед Баянмөнх жонон зугтаж, Исмэл тайж Шихэр Тайхуг өөрөө авч, хөвгүүн Батмөнхийг нь Балгачны Багай гэдэг хүнд өгч өсгүүлжээ. Баянмөнх жонон дайны хөлөөс дутааж явахдаа алагдаж Батмөнх эцэг эхгүй өнчин хоцорсон байна. Багай өнчин хүүг үрчлэн авсан боловч, хоол унд муутай байлгаснаас бэтэг өвчинд баригдаж эдгэрэхгүй удсаныг Тангадын Төмөрхадаг гэдэг хүн олж мэдэн, гуйж үзээд бүтээгүй тул Багайгаас булаан авч, өөрийн эхнэр Сайхайгаараа асруулжээ. Тэд есөн цагаан ингэний сүүгээр тэжээж, гурван мөнгөн аягыг цоортол илж эмчлэн зассанаар Батмөнхийн өвчин илаар болсон гэдэг. Үүний дараа Төмөр Хадаг Батмөнхийг Мандухай сэцэн хатанд аваачиж өгөв. Мандухай сэцэн хатан Алтан ургийн ганц хүү Батмөнхийг асран хүмүүжүүлж агуу суудалд суулгах бодолтой байх үед Хавт Хасарын хойч, Хорчин аймгийн [[Өнөболд ван]] элч илгээж Мандухай хатанд: “Галыг чинь цохиж, нутгийг чинь зааж өгсү” гэж хэлүүлэв. Үүнийг сонсоод Мандухай:
 
[[Ойрад]] Монголын [[Исмэл тайш]] зүүн Монголыг довтлох үед Баянмөнх жонон зугтаж, Исмэл тайж Шихэр Тайхуг өөрөө авч, хөвгүүн Батмөнхийг нь Балгачны Багай гэдэг хүнд өгч өсгүүлжээ. Баянмөнх жонон дайны хөлөөс дутааж явахдаа алагдаж Батмөнх эцэг эхгүй өнчин хоцорсон байна. Багай өнчин хүүг үрчлэн авсан боловч, хоол унд муутай байлгаснаас бэтэг өвчинд баригдаж эдгэрэхгүй удсаныг Тангадын Төмөрхадаг гэдэг хүн олж мэдэн, гуйж үзээд бүтээгүй тул Багайгаас булаан авч, өөрийн эхнэр Сайхайгаараа асруулжээ. Тэд есөн цагаан ингэний сүүгээр тэжээж, гурван мөнгөн аягыг цоортол илж эмчлэн зассанаар Батмөнхийн өвчин илаар болсон гэдэг. Үүний дараа Төмөр Хадаг Батмөнхийг Мандухай сэцэн хатанд аваачиж өгөв. Мандухай сэцэн хатан Алтан ургийн ганц хүү Батмөнхийг асран хүмүүжүүлж агуу суудалд суулгах бодолтой байх үед Хавт Хасарын хойч, Хорчин аймгийн [[Өнөболд ван]] элч илгээж Мандухай хатанд: “Галыг чинь цохиж, нутгийг чинь зааж өгсү” гэж хэлүүлэв. Үүнийг сонсоод Мандухай:
<br/>"Хааны өвийг Хасарын үр чи иднэ үү?
<br/>Хасарын үр чиний өвийг бид иднэүү?