Католик: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 80 interwiki links, now provided by Wikidata on d:q1841 (translate me)
No edit summary
Мөр 1:
[[Файл:Vatican-StPierre-Interieur.jpg|thumb|Ватиканы сүм]]
'''Католик''' ({{lang-en|Catholicism}}, {{lang-it|Cattolicità}}) нь [[Христийн шашин|Христ Итгэл]]ийн урсгалууд дотроос хамгийн хүчтэй гурван урсгалын нэг (Нөгөө хоёр нь [[Протестант]], [[Ортодокс]] болно). Ромын Католик гэсэн тодотголтой байдаг бөгөөд Христэд итгэгчдийн 60 хувь буюу 2 тэрбум гаруй итгэгчтэй. Католик гэсэн үгийн утга нь "Дэлхий ертөнц" "даяар" гэсэн утгатай. Католик урсгал нь бусад Христ Итгэлийн урсгалаас онцгой нэг тал нь Папаар удирдуулдагт оршино. Католикчууд МЭ 756 онд [[Ромын эзэнт гүрэн|Ромын эзэнт гүрний]] төрийн зөвшөөрлөөр [[Ватикан]] гэсэн өөрийн албан ёсны улстай болсон. Ватиканыг [[Пап]] захирна. Пап нь [[Бурхан]]ы газар дээрх биет төлөөлөгч, Бурхан түүгээр үгээ хэлдэг гэдэг гэсэн нууцлаг утгыг агуулдаг гэж Ромын [[Католик сүм]] тайлбарладаг. Католикчууд Христ Итгэлийн гол тулгуур онол болсон Бурхан Эцэг, Хүү Христ, Ариун Сүнс гэсэн [[Ариун Гурвал]]д итгэдэг.
онол сургаалын тухайд.
Католик чуулганы хувьд зөвтгөл нь зөвхөн итгэлээр ирдэг зүйл биш болж таарна. Учир нь хүний дотоод итгэл нь гаднах үйлдлээр илэрхийлэгддэг гэж тэд үздэг. Мөн сайн үйлс хийснээрээ гэмээ наминчилж буй хэрэг хэмээн чухалчилдаг ба хүн итгэлээр болон чуулганд соёрхсон Бурханы эрх мэдэлд захирагдан, буян үйлдэн явснаар авралыг олно гэж сургадаг.
Харин протестант христитгэлтнүүдийн хувьд зөвтгөл нь 100% итгэлээр ирдэг гэдэг. Хэдий портестант чуулганд хариатай итгэгчид зөвтгөл нь зөвхөн Христэд итгэх итгэлээр Бурханаас тэдэнд өгөгдсөн гэдэг боловч үйлсийг орхигдуулдаггүй. Жинхэнэ итгэл нь үйлстэй байдаг гэдэгт баттай итгэдэг Иак 2:17и.
Тэнгэрлэг нигүүлсэлийн тухайд
Нигүүлсэл нь тухайн хүнийг итгэхэд урьдчилан тусладаг ба сайн үйл үйлдэхэд хөхүүлэн дэмжих үр ашигтай гэж католикчууд үздэг бол шинэчлэгдсэн чуулганууд нь ердийн нигүүлсэл нь бүгдэд сайн зүйлийг боломжтой болгодог ба нигүүлсэл нь авралд хүргэх хангалттай гэж итгэдэг.
Аврал
Итгэж баптисмийг хүлээн авсан байлаа ч онцгой төрлийн гэм нүглээс болоод аврал нь алдагдах боломжтой. Христийн талаар хэзээ ч сонсож байгаагүй нэгэнд аврагдах боломж бий гэж католикчууд итгэж байхад Тэнгэрлэг нигүүлслийн үр дүн нь болзолгүй, итгэлээр ирдэг гэж шинэчлэгдсэн чуулганыхан итгэж байх юм.
 
[[Ангилал:Христ Итгэл]]