Галын хана: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
en:firewall intro translation + section on mongolian terminology confusion
(Өөрчлөлт алга)

02:38, 24 Арваннэгдүгээр сар 2014-ий байдлаарх засвар

Тооцооллын салбарт галын хана хэмээх нь сүлжээний аюулгүй байдлын систем бөгөөд сүлжээний орж гарах урсгалыг тохируулсан дүрмийн дагуу хянадаг юм. Галын хана, итгэмжит, аюулгүй дотоод сүлжээ болон өөр нэгэн харь сүлжээ (жишээ нь, Интернэт) хооронд хаалт бий болгодог.[1] Галын хана уямж болон хатуумж хэрэгслийн аль алинаар хэрэглэгддэг. Хатуумжид суурилсан олон галын хана хамгаалдаг дотоод сүлжээндээ DHCP сэрвер гэх мэтийн нэмэлт үйлчилгээ үзүүлдэг.

Галын ханын сүлжээн дэх байрлалыг үзүүлсэн зураглал

Хувийн тооцоолуур дахь үйлдлийн систем уямжид суурилсан галын ханаар нийтлэг Интернэтээс хамгаалах боломж олгох нь бий. Мөнхүү сүлжээ хооронд өгөгдөл дамжуулдаг рүүтэр хэрэгслүүд галын ханын бүрэлдэхүүнтэй байдагаас гадна үүний эсрэгээр галын ханууд рүүтэрийн үндсэн үүргийг гүйцэтгэж байдаг.[2]

Монгол нэршил

Галын ханыг монгол хэлээр "галт хана" гэж эндүүрэн нэрлэх нь цөөнгүй. "Галд авалцсан хана" бус "галаас хамгаалдаг хана" болохыг дор тайлбарлав.

Барилга барихад гал нэвтрүүлдэггүй хана байдаг ба тэр нь нэг өрөөнд гарсан галыг бусад өрөө рүү нэвтрэхгүй байлгах үүрэгтэй байдаг. Галын хана муу эсвэл гал хэт их хүчтэй үед нэг өрөөнд гарсан гал бусад өрөө рүү дамжиж барилга тэр чигээрээ шатдаг байна.

Тооцооллын сүлжээнд хэрэглэдэг галын хана мөн дээрхтэй агаар нэг - Гаднаас орж ирэх галыг дотогш нэвтрүүлэхгүй байх үүрэгтэйгээс гадна, олон дэд сүлжээнүүдтэй тохиолдолд аль нэг сүлжээнд гарсан галыг бусад сүлжээ рүү дамжуулах ёсгүй. Дээд зэргийн нууцлалтай сүлжээ дэд хэсэг бүртээ галын ханатай байхын учир энэ юм.[3]

Лавлагаа

  1. Oppliger, Rolf (May 1997). "Internet Security: FIREWALLS and BEYOND". Communications of the ACM. 40 (5): 94. doi:10.1145/253769.253802.
  2. Definition of Firewall, Check Point Resources
  3. М.Очирхуяг. "Галт хана уу?, Галын хана уу?"