Тува ястан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
{{Ард түмэн
|нэр_анги = Тува ястан
[[Тува хэл бичиг|Тыва(лар) / Тыва чон]]
|зураг = [[Зураг:Wrestling competition in Tos Bulak.jpg|300px]]
|тайлбар = Тува бөх барилдаан — «[[Үндэсний бөх|хүреш]]»
|онцлох_нэрс = орос, англи бичгээс → Тува
тува, англи бичгээс → Тыва
монгол уламжлалаас → Тагны Урианхай
|нутаг_орон = Дэлхий даяар — '''280 мянга'''. Үүнээс:
{{RUS2}} — 263,934 ([[2010]])<ref>[http://www.gks.ru/free_doc/new_site/perepis2010/perepis_itogi1612.htm Официальный сайт Всероссийской переписи населения 2010 года. Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года]</ref>

* {{flag|Тува}} ([[Бүгд Найрамдах Тува Улс|БНТувУ]]) — 249,299

{{MGL2}} — 5,169 ([[2010]])<ref>[http://www.toollogo2010.mn/doc/Main%20results_20110615_to%20EZBH_for%20print.pdf Монгол улсын хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын нэгдсэн дүн]</ref>

{{CHN2}} — 3,900 (багцаа)<ref>[http://www.joshuaproject.net/people-profile.php ]</ref>

|хэл_аялгуу = төрөлх [[Тува хэл]], Орост бас [[Орос хэл]],
Монгол Хятад хоёрт мөн [[Монгол хэл]]
|бичиг_үсэг = [[Кирилл үсэг|кирил үсэгт]] тува бичиг (1943 оноос)
|шүтлэг = [[Шарын шашин|Шарын]] ёст [[Буддын шашин]], [[Бөө мөргөл]]
|ойр_төрөл = Соёд, [[Цаатан]]; [[Урианхай ястан]]
|хэл_угсаа = [[Түрэг угсаатан]]
|дотносол = Монгол туургатан, Түрэг-Монгол

'''Тува́''' (дуудлага нь [туваа], [[тувагаар]] '''Тыва''', олон тоонд Тывалар, дуудлага нь [тэваа], [[оросоор]] олон тоонд Тувинцы, уламжлалт монгол тодорхойлолтоор '''[[Урианхай]]''', бүр тодруулвал '''[[Тагны нуруу|Тагны]] Урианхай''') — [[Соён]]ы нуруугаар голлон нутагладаг ястан. Тува хэмээх нэр анх "[[Монголын нууц товчоо]]"-нд "Туба" хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Тувачуудыг [[Урианхай]]чуудтай гарал нэгтэй гэж түүхчид үздэг. Тувачууд одоо үед [[ОХУ]]-ын [[Бүгд Найрамдах Тува Улс]]ад голлон амьдарч байдаг. Тагна Урианхай, Соён уранхай гэж 2 хуваагддаг бөгөөд тэд нь Хар сүлд болон Цагаан сүлдээр бас ялгагддаг байна. Одоогийн ОХУ-д амьдарч байгаа Тувачууд [[Хиргис]] болон [[Сахачууд]]тай (Якутууд) холилдон бий болсон байна. Тува нь түрэг хэлтэй юм. Тэд [[Монгол улс]]ын [[Баян-Өлгий]] аймгийн [[Цэнгэл сум]]анд олноороо амьдрахаас гадна [[Увс]], [[Ховд]] аймагт цөөн тоогоор оршин суудаг. Тувачууд өөрсдийгөө [[Тоба]] нартай холбож үзэх явдал бий.

Тувачуудын нэр 6-7 дугаар зууны үеэс дубо, тубо, туба хэмээгдэн гарч ирсэн түүхтэй ажээ. 17 дугаар зууны үеэс Алтайн уулаар нутаглаж байсан монголчуудыг оросууд тувы, урянхай гэх зэргээр нэрлэх болжээ. Тэд өөрсдийгөө тыбы гэдэг хэмээсэн баримт зарим газар үзэгддэг аж.

Тувачуудын өвөг нь [[дубо]] аймаг гэж үздэг ба дубо нар одоогийн Тувад байв. Тувагийн нутагт эрт цагт уйгур, киргиз, [[самоедь]], [[кеть]], монгол, европ гаралтай иранчууд байсан нь тувачуудын бүрэлдэхүүнд холилдон оржээ. Тувагийн салчак (салжиуд?), монгуш, мингад овгийг монгол гаралтай гэдэг. Зарим эрдэмтэд 19-р зууны үед Тувад байсан олон үндэстнүүд холилдож түрэгжсэн гэж бичсэн байдаг. Монгол эрдэмтэд тувачуудын олонх нь монгол гаралтай гэж үздэг.

"Судрын чуулган"-д Ойн урианхайг алс хол хойд зүгт байдаг гэсэнээс үзэхэд [[Ойн иргэд]] одоогийн Монголын нутагт биш ой хөвч ихтэй өмнөд Сибирьт байжээ.

[[Найман]]ы ханлиг унасны дараагаар тувачууд одоогийн Монголын нутагт нүүн ирж Монголын баруун хэсэгт суурьшжээ. МНТ-ны "Уйгур ба Ойн иргэдийг эзэлсэн нь" бүлэгт Зүчийг 1207 онд ойн иргэд рүү илгээн [[буриад]], тас, туба зэрэг аймгийг оруулав гэсэн нь тувачууд мөн бололтой.

Манж нар 1750-иад онд дөрвөдүүдийг Улаангомд суулган тэднийг одоогийн Тува улсын нутагт нүүлгэжээ.

==Алтайн Тувачууд==
Өдгөө тувачууд Баян-Өлгийн Цэнгэл, Ховдын Буянт, Төв аймгийн Заамар, Дархан, Орхон, Сэлэнгийн нутгаар тархан амьдарч байна. БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай аймгийн Ханас нуур, Оросын БНТУ зэргээр ч оршин тогтнодог билээ. Тувачууд нь Сүй улсын судар болон Тан улсын хуучин сударт Тэлэгийн нэгэн аймаг гэгдсэн дуба аймгийнхны үр хойчис юм. Сүй улсын сударт дурдахдаа дубачууд Енисейн эхээр, өөрөөр хэлбэл орчин цагийн Тувагийн нутгаар нутаглаж байсан ард түмэн ажээ.