Төгс-Очирын Намнансүрэн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 6:
 
1896 оноос нас барах хүртлээ эцэг нь болох Догшин цоохор ноён Төгс-Очир нас халиснаар Намнансүрэн залгаж Сайн ноён хан 23 жил суусан байна. 1900 оны орчим өөрөөсөө 7 дүү Магсаржавыг хатан болгон авч, Батсүх гэдэг хүүтэй болжээ.
[[Зураг:Намнансүрэн.jpg|thumb|right|200px|Төгс-Очирын Намнансүрэн]]
 
== Улс төрд орсон нь ==
1911 оны хавар [[Манж Чин улс|Манжаас]] тусгаарлах Халхын 4 ханы нэрээр [[Хаант Орос улс|Хаант Орос улсаас]] тусламж гуйх бичигт гарын үсгээ зурсан бөгөөд тусгаар тогтносны дараа засгийн газар бүрдүүлэхэд шадар сайдаар томилогдсон байна. 1912 оны 7 сард Бүгд Ерөнхийлөн захирах сайдын тушаал бий болгож Богд хаант тусгаар Монгол улсын Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар Сайн ноён хан Намнансүрэн томилогджээ. Тэрээр 1919 оны 4 сард таалал болтолоо Монгол улсын Ерөнхий сайдаар 7 жил ажилласан.