Wikipedia:Хурал/Ерөнхий: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 99:
 
:Тийм ээ. Үүнийг нэг мөр болгох шаардлагатай байсан. [https://www.facebook.com/groups/zugaatai.hel.shinjlel/permalink/293197477530008/ ] [https://www.facebook.com/groups/1732571190215127/ ] ийм санал асуулга ч саяхан явуулсан. Бат шийд гараагүй байсан. Миний бодлоор Ц.Дамдинсүрэнгийн толь (1982), дүрмээ (1983) дагасан нь зөв. Ямартай ч та бид хоёрын санаа нэгдсэн нь сайн хэрэг. Би ч бас Тайланд, тай нь Азийнх юм чинь й-ээр бичээд бусад Европ, өрнийнхийг нь оросоо дагасан нь зөв болов уу гэж бодож байна. Харин й-ээр Украйн, Йордан гэх хэрэглээ нэгэнт тодорхой хувиар үүсээд нийгэмд хоёрдсоныг бодолцоод өгүүллийн эхний хэсэгт Украин буюу Украйн гэж хоёуланг нь дурдах байдлаар бичиж байя.--[[Хэрэглэгч:MongolWiki|MongolWiki]] ([[Хэрэглэгчийн яриа:MongolWiki|talk]]) 09:52, 18 Арваннэгдүгээр сар 2014 (UTC)
"й"-р бичээд байдаг нь "и"-р бичдэгийг нь мэдэхгүйгээс болсон хэрэг. Хавай гэх мэтээр "г"-г "х"-р бичээд байгаа нь англи хэл өргөнөөр хэрэглэгдэх болсонтой холбоотой. Саяхан Дамдинсүрэнгийн дүрмээс өөр барих дүрэм одоогоор байхгүй гэж холбогдох албаны хүн хэлж байсан. Тиймээс Дамдинсүрэн гуайн "Украин", "Израиль" гэж бичсэнийг өөрчлөх хэрэггүй байх. Үүнийг дагавал Хавай, Финландыг Гавай, Финлянд гэж бичих ёстой, гэхдээ яахав Хавай, Финланд гэхэд нэг их буруудах зүйлгүй. Интернетэд нийтлэл бичдэг М.Сугар-Эрдэнэ гэх мэт хэлний чиглэлийн хүмүүсээс асууж тодруулвал сайн байна. [[Хэрэглэгч:Galdaa|Galdaa]] ([[Хэрэглэгчийн яриа:Galdaa|talk]]) 17:15, 18 Арваннэгдүгээр сар 2014 (UTC)