Украин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Galdaa moved page Украйн to Украин over redirect
No edit summary
Мөр 77:
|тэмдэглэл =
}}
'''Украйн''' буюу '''Украин''' ({{Lang-uk|Україна}}) нь Зүүн [[Европ]]т орших улс юм. Зүүн талаараа [[Орос]], хойд талаараа Белорус, баруун талаараа [[Польш]], [[Словак]], [[Унгар]], баруун өмнөд талаараа [[Румын]], [[Молдав]] (Мөн маргаантай газар нутаг болох [[Трансднистриа]]) орнуудтай хиллэдэг. Мөн өмнөд талд нь [[Хар тэнгис]], [[Азовын тэнгис]] оршдог. Нийслэл хот нь [[Киев]] юм.
 
УкрайнУкраин улсын түүх нь [[Слав|Зүүнзүүн Слав]]уудаас эхэлжээ. 9-р зууны үеэс Украйны газар нутаг нь [[Викинг|Викингүүдээр]] удирдуулсан Зүүн Славуудын иргэншил болох [[Киевийн Русь|Киевийн Русийн]] төв байсан нь 12-р зуунд хуваагдаж задарсан билээ. 14-р зуунаас хойш Украйны газар нутаг нь бүс нутгийн хүчирхэг гүрнүүдийн хооронд хуваагдаж, 19-р зуун гэхэд ихэнх хэсэг нь [[Оросын эзэнт гүрэн]]д шингэж, бусад нь [[Австри-Унгар]]ын эрх мэдэл доор байв. Оросын [[Октябрийн хувьсгал]], [[Иргэний дайн]]ы дараа 1917-1921 оны хооронд тусгаар тогтнолын төлөөх үргэлжилсэн тэмцэл болж, улмаар Украйн нь 1922 онд [[ЗХУ]]-ын анхны бүгд найрамдах улсуудын нэг болжээ. [[Дэлхийн хоёрдугаар дайн]]ы өмнөхөн ба дараахан болон 1954 онд ч Крымыг шилжүүлсний дараа [[ЗСБН Украйн улс]]ын газар нутаг баруун тийш тэлжээ. 1945 онд ЗСБН Украйн улс нь [[НҮБ]]-ын анхны гишүүн орнуудын нэг болжээ. 1991 онд ЗХУ задарснаар Украйн нь дахин тусгаар тогтносон улс болсон байна. Үүний үр дүнд [[зах зээлийн эдийн засаг]]т шилжих болж, найман жил дараалан эдийн засгийн уналтанд оржээ. Гэвч шинэ зуун эхэлснээс хойш эдийн засаг нь тогтвортой хөгжиж, [[ҮНБ]] нь жил тутамд 7 хувиар нэмэгдэж байна.
 
Украйн нь нэгдмэл улс бөгөөд 24 муж (область), 1 автономит бүгд найрамдах улс ([[Крым]]), тусгай зэрэглэлийн 2 хот болох нийслэл [[Киев]], [[ОХУ]]-д түрээсийн гэрээгээр эзэмшүүлж байгаа бөгөөд ОХУ-ын Хар тэнгисийн флотын төв байрладаг Севастополиос бүрдэнэ. Украйн нь хагас-ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс бөгөөд гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх байгууллагууд нь тусдаа оршдог. 2004 оны сүүлчээр Үндсэн Хуулиндаа өөрчлөлт оруулсны үр дүнд парламент, ерөнхий сайд, кабинетийн хоорондох хүчний тэнцвэр болон тэдний ерөнхийлөгчтэйх харилцааг өөрчилжээ.