Халх журам XYIII зууны үеийн монголын хууль цааз: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 110:
Дорнотивийн бүтээлд хийсэн уг эх сурвалжийн тайлбар нь хэлзүйн болон түүхэн тайлбар бөгөөд мөн дээр дурдсан эхүүдийн бичлэгүүдийн зөрүүг харьцуулан авч үзсэн хэдий ч тодорхойгүй эх сурвалжийн харьцуулалт учир шинжлэх ухааны судалгааны бүтээл гэж үзэхэд учир дутагдалтай.
Халх журамыг Б.Я.Владимирцов, В.А.Рязановский, Ц.Жамсранов, Г.Совд зэрэг эрдэмтэд хэв хууль буюу заншлын эрх зүйн дурсгал, харин С.Жалан-Аажав тэдгээр эрдэмтэдийн дүгнэлтийг эрс эсэргүүцэж “феодалын төрөөс тухайн үеийн нийгмийн тогтолцоог хууль тогтоох журмаар бататган бэхжүүлэхэд чиглэсэн жинхэнэ хууль мөн байсан”[39] гэж үнэлсэн. Харин өнөөдрийг хүртэл “Халх журам” хэмээх эх сурвалжийн уг эхийг монголын уламжлалт хууль цаазууд, тэдгээрийн дотор 1640 оны “Их цааз”-аас улбаатай хэмээн дүгнэлт хийсэн хэдий ч үнэндээ бол түүнийг нотолсон судалгаа, мөн “Халх журам” хэмээх нэр томьёо болон түүний доторхи цаазуудын агуулгын харьцуулсан судалгаа, хэм хэмжээний бүтэц зэрэг асуудлыг хараахан судлаагүй.
 
[[Ангилал:Манжийн үеийн Монгол]]