Уйгурууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 82:
 
Тус өөртөө засах мужийн хилийг тогтоосон бодлого илүү сонирхол татдаг. Хуучин ЗХУ задарсны дараа БНХАУ баруун, баруун хойд талаараа ОХУ-тай биш Казахстантай хиллэх болжээ. Гэвч БНХАУ, ОХУ Монголыг тойруулан атгалцсан гараа тавихыг хүсээгүй юм. Тиймээс Монгол улс ба манай “жинхэнэ гуравдагч хөрш” байх ёстой [[Казахстан]]ы хооронд 55 километр зурвас авч үлджээ. Ингэснээр Монголчууд үүрд хоёр хөрштэй байх хувь заяатайгаа эвлэрэхээс өөр хувьгүй болж, лалын соёл иргэншлийн дорнод хязгаартай хиллэхгүй болжээ. Үүнээс эртний болгоомжлол бол Шинжаан Уйгарын автономит улс ба Өвөр Монголын автономит улсыг хооронд нь 60 километр зурвасаар тусгаарлаж, Ганьсу мужийг хавчуулсан юм. Монгол улсын өмнөд хилийн дагуу Монгол үндэстнүүд нутагладаг ба Хятадын эртний бэхлэлт Ланжоуд төвлөсөн Ганьсу мужийг байгуулснаар баруун Монгол, Хөх нуур, Шинжааны Монголчуудыг тусгаарласан юм. Энэ нимгэн жийргэвч Монголд зарим талаар ашигтай тусчээ. 1990 оны дэлхий нийтийг хамарсан өөрчлөлт, хүйтэн дайны ялагдлын дараа коммунист систем, улмаар ЗХУ задрахад Казахууд олон зуны мөрөөдөл болсон туурга тусгаар төр улсаа байгуулсан юм. Мэдээж энэ нь хүйтэн дайнд ялагдсан талд байсан Монголд нөлөөлсөн. Тусгаар Казахстан улс байгуулагдсан нь Монголд нөлөөлж олон мянган казах иргэн Монголоос гарсан юм. Гэвч тэд энэ 55 километр зурвасаас болж шууд Казахстаны хил давж чадахгүй болжээ. Тиймээс ОХУ-аар дамжин очихоос өөр аргагүй болсон ба ингэхийн тулд ОХУ-ын виз авах, ОХУ-ын төмөр замаар дамжин нүүхээс өөр аргагүй болсон билээ.
 
Сэтгэл хөөрөл намжсаны дараа тэдний олонх нь эх нутагтаа буцаж ирсэн билээ. Монгол-Казахстаны харилцаанд “Казахстанд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа монгол иргэдийн асуудал” бий болов. Хэрэв шууд хиллэсэн бол Монголоос илүү олон казах гарч явах байсанд эргэлздэггүй юм. Одоо ч зарим нэг асуудал бий, жишээлбэл Монголоос иргэний хуурамч бичиг баримтыг Казахстан руу олноор нь авч гарахыг оролддог болжээ. Учир нь Казахстаны Засгийн газар өөр улсад төрөөд Казах улсын иргэн болсон хүмүүст өндөр хэмжээний “хишиг” хүртээдэг тул тэр хишгээс нь авах болзлоо хангахын тулд “ориг” казахууд нь ч харь гаралтай болохыг хүсдэгээс ийм хэрэг гарах болжээ. “Назарбаевын сионизм” БНХАУ-д ч халдсан бөгөөд Шинжаанд амьдардаг саяар тоологддог казахуудаас Казахстанд олон иргэн нүүж очиход БНХАУ-ын Засгийн газар хязгаарлалт тавьсан юм. Шинэ тулгар Казахын “сионист бодлогын” улмаас БНХАУ Шинжаан дахь цэргийнхээ тоог 150 000 болгож нэмэгдүүлэв. Асуудал үүгээр дуусаагүй бөгөөд энэ дарамт хэр хүчтэйг [[Н.Назарбаев]] нийслэлээ хойд нутагтаа буюу Оросууд Казахыг эзлэхдээ анх барьсан цайз [[Астана]] руу нүүлгэснээс харж болно.XX зуунд Хятадууд Тансан ламын домгоор Тан гүрний хил хязгаарыг “баталгаажуулж” жижиг хөршүүдээ үзэл суртлаар дарамталсаар байна.Манайд БНХАУ-ын элчин сайдаар ажиллаж байгаад буцсан Гао Шумао бол Тансан ламын зохиолын судалгаагаар Хятадын урдаа барьдаг судлаачдын нэг байсан гэж ярьдаг. ХХI зууны босго давмагцаа БНХАУ-ын Засгийн газраас “Go west” буюу баруун зүгт давших эдийн засгийн стратегийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Стратегийг хэрэгжүүлэхийн тулд өндөр хөгжилтэй зүүн өмнөд бүсээс баруун, баруун хойд мужуудад хөрөнгө оруулалт татаж, тус бүс нутгийн байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар хөгжлийг нь түргэтгэж, эдийн засгийн бүтцүүдийг хөгжүүлэхийг чармайж байна. Улстөрийн бодлогын хувьд эдгээр мужууд үүрд хятадынх болох ба техникийн өндөр мэргэжлийн ажилтан болон ажиллах хүчин нэрээр Хан үндэстэнг олноор нь суурьшуулж байна.
 
Line 109 ⟶ 110:
== Мөн үзэх ==
* [[Дэлхийн Уйгуруудын Хуралдай]]
уйгур гэдэг уг нь үе болон гэр гэсэн хоёр үгнээс бүрдсэн монгол болон түрэг хэлтэн аймгуудын нэгдэл болно. үе гэдэг эртний монгол үгийн утга бол нийлэн нэгдэх гэсэн утга бөгөөд өнөө цагийн монгол хэлэнд үй түмэн болон үй олон гэсэн үгэнд хэрэглэгдэн. Мөн үе мөч гэсэн үгэнд ордог бөгөөд мөч хоорондыг нэгдтэгдэг бөлөг болно. гэр гэсэн үг өнөө цагийн гэр болно. уйгар бол кирилжуулсан монгол бичгээр үйгэр болно.
 
==Ашигласан материал==
==Эшлэл==
{{Reflist}}
*[http://ebugen.blog.gogo.mn/read/entry34738 ebugen.blog.gogo.mn "Уйгаруудын тухай"]
*[http://baatarhuyag.niitlelch.mn/content/1314.shtml Нийтлэлч А.Баатархуяг, З.Мэндхүү "Хятадын хуучирдаггүй шинэ хязгаар" 2010]
 
{{Алтай язгуурын хэлтэнд хамаарах}}
{{Түрэг угсаатан}}