Енисейн киргиз: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Edigher moved page Енисейн киргиз to Енисейн киргизүүд over redirect
No edit summary
Мөр 1:
Төв Азийн эртний ард түмнүүдийн нэг Киргиз түмнийг анх Сибирийн төв хэсэг, Енисей мөрний дээд хөндий Минусын хотгорт оршин байсан гэдэг ба магадгүй тэд Саяны уулсаас өмнөш нутаглан байсан байх магадтай юм.

==Гарал угсаа, эрт үеийн түүх==
(Хяргас нуур, Хиргисүүр) МЭӨ 201 оноос хятад сурвалжид Хүн нарт эзлэгдсэн аймгуудын дотор Гэгүн буюу Гянгүн гэх нэр гарах бөгөөд тэднийг Киргизүүдийн өвөг хэмээдэг. Тэд Тэлэ аймгийн холбоонд (Тогуз- огуз буюу 9 аймагт Уйгар, Сыр-Тардуш, Басмыл, Огуз, Хазар, Аланчууд, Киргиз, Тува, Якут ордог байжээ) байж Төв Азид үүсч, задарч байсан гүрнүүдийн бүрэлдэхүүнд орох болон тэмцэх зэргээр оршин байжээ. МЭӨ 2-р зуунаасөмнө Хакас-Минусын хотгорт Индо-Евро буюу Перс угсааны Динлинчүүд байсан гэдэг ба Хүн нар тэднийг МЭӨ 1-р зуунд эзлэн 150 жил ноёрхсон бөгөөд энэ үед алтай язгуурын хэлт, [[Монголорхог төрх]]т Гянгүнчүүд Хүн нарт шахагдан тус бүс нутагт шилжин шаргал үст, цэнхэр нүдэт Динлинчүүдтэй генетикийн болон соёлын солилцоонд орсон үеэс Гян буюу Кем-Енисей мөрний хөндий Хакас-Минусын хотгор Гянгүн нарын нутаглах үндсэн төв болсон байна. Тэд Динлинчүүдээс гадна Угор, Самоед болон Кет хэлтнүүдтэй ч нэлээн холилдсон бололтой. Үүний нотолгоо нь Таштыкын соёлын дурсгал, олдворуудаас харагдах бөгөөд 7-12-р зууны Хятад болон Муслим сурвалжид тэднийг улаан үстэй ногоон нүдтэй хүмүүс гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөн орчин үеийн генетик ДНХ-ийн судалгаа ч үүнийг давхар нотлох бөгөөд одоогийн Киргизүүд нь тэр үеийн Сибирийн оршин суугчдын удам гэдгийг баталдаг. ДНХ-ийн судалгаагаар одоогийн Киргиз эрчүүдийн 63% нь Өвөг Индо-Европ хэлтний ген гэгддэг Y-ДНА-ийн R1а1 хаплогрупптэй байдаг байна. (Тажикуудын 64%, Украинуудын 54%, Польшуудын 56%, Айсландчуудын 25% нь ийм гентэй)
 
Хүн нарын ноёрхолын дараа Киргизүүд хэсэг тусгаар байгаад Нирун буюу Рураны мэдэлд байгаад хожим Хөх Түрэгийн бүрэлдэхүүнд орсон байна. Уйгарын хаант улсад 758 онд эзлэгдэн 80 орчим жил болжээ.