Казахын дээрэмчид: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудсыг хоослов
Мөр 1:
'''Хасагийн дээрэмчид''' гэдэг нэр нь [[Монгол улсын баруун хязгаарын хил]]ийг 1910-1950 онд зөрчин [[зэвсэгт дээрэм]], [[аллага]] хийх ба [[цэргийн тагнуул]], [[хилийн тулгаралт]], [[мөргөлдөөн]] үүсгэж байсан зэвсэглэсэн [[хасаг]]уудыг хэлдэг байсан хэллэг юм.
Хасагууд 1910-1913 онуудад [[Богд хаант Монгол улс]]ын Баруун хязгаар нутагт [[Шинжаан]]ы зүгээс [[зэвсэглэсэн дээрэм]] хийж байсан эхэлсэн байна. Эдгээр дээрэмчид нь Монгол улсын шинэхэн байгуулагдан баруун хязгаарын хилээ хамгаалах тал дээр сулхан байсан байдлыг далимдуулан баруун монголчуудыг дээрэмдэн адуу малыг олон тоогоор дээрэмдэн авахаас гадна аллага хийж жирийн малчин монголчуудыг алж устгаж байсан байна. Гэвч [[Жа лам]] буюу [[Дамбийжаа]]гийн захирсан цэрэг хасагийн дээрэмчдийг бут цохин толгойлогч нарыг нь шийтгэсэнээс хойш хасагууд дахин ийм зэвсэгт дээрэм хийж, аллага үйлдээгүй хэсэг хугацаанд тайван болсон байна.
[[Ардын хувьсгал]] ялж, [[БНМАУ]] байгуулагдсанаас хойш [[Монгол]]ын баруун хязгаар болон өмнөд хилийн дагуу эрх ямбаа алдсан [[тайж]] язгууртан [[лам]] нар зэвсэгт дээрмийн бүлэг болох [[баартагчин]] нарыг зохион байгуулж, дээрмийн халдлага хийх болсон байна. Энэхүү баартагчингуудтай хасагууд хамтран дээрэм хийж байжээ. Энэ үед хил хамгаалалт нь цөөн тоотой хилийн харуулаар хамгаалагдаж байсан сул талыг ашиглан эдгээр дээрэмчид нутгийн гүн рүү чөлөөтэй нэвтрэн дээрэм хийдэг байжээ. Энэ үед хасагууд ийм хүнд нөхцлийг далимдуулан дахин идэвхижиж зэвсэглэсэн дээрэм тонуул хийж байсан ба [[хилийн харуул]] руу хүртэл заримдаа халдаж байжээ. Ингэж хасагийн дээрэмчид 1930-д онд дахин гарч ирсэн байна. Үүний эсрэг хилийн цэргийг хүч нэмэгдүүлэх болон [[тусгай отряд]] байгуулан тэмцэх замаар хасагийн дээрэмчдийн үйлдлийг таслан зогсоож байсан бөгөөд 1940-д онд [[Дорнод аймаг]]т байрлаж байсан [[Монголын ардын хувьсгалт цэрэгийн морьт хороо]]г Баруун хязгаарт [[Бодонч]]ид татан аваачиж байрлуулснаар хасагийн дээрэмчдийн халдлага нэг хэсэг зогссон байна.
1940-1950 онд Шинжаанд гарсан [[Зүүн туркестаны бүгд найрамдах улс]] байгуулах зорилго бүхий зэвсэгт бослогуудын үед Шинжаанаас гаралтай [[Оспан батыр|Оспан]] хасагуудыг зэвсэгт бүлгийг зохион байгуулан Хасагийн тусгаар улсыг байгуулахаар тэмцсэн байна. Энэ үед хасагийн дээрэмчид дахин идэвхжсэн бйана. Оспан нь улмаар олон талтай хувирамтгай бодлого барьж байсан бөгөөд 1946 оноос эхлэн [[хятад]]ын [[Гоминдаан]]ы талд бүрэн орж, түүний даалгаврыг биелүүлж эхэлсэн байна. Оспаны удирдсан хасагийн дээрэмчид нь Монголын баруун хязгаарын хилийг байнга зэвсэглэн цөмөрч дээрэм тонуул аллага хийхээс гадна гоминдааны даалгавраар хилийн цэргийн байрлал, тоо, хүч, хил хамгаалалтын байдлыг тагнах, хилийн цэргийн харуулыг довтлох, амьд хил барих зэрэг цэргийн тагнуулын даалгаварыг биелүүлж байснаас гадна гоминдааны цэрэгтэй хамтран БНМАУ-ын хил рүү цөмрөн байлдаан хийж байсан байна. Үүний эсрэг яаралтай арга хэмжээ авч хилийн цэргийн хүчийг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдээс өөрийгөө хамгаалах морьт ортядуудыг зохион байгуулах, цэргийн агаарын хүчний хэсгийг татах зэрэг хүч нэмэгдүүлэх арга хэмжээ авснаас гадна хил хамгаалалтыг чангаруулан хасагийн дээрэмчдийн эсрэг шат дараалсан операциудыг авсаны үр дүнд хасагийн дээрэмчдийг бут цохин устгаж, хилийн тайван байдлыг хангасан түүхтэй.
 
== Мөн үзэх ==
* [[Байтаг Богдын хилийн мөргөлдөөн]]
* [[Мэргэн уулын байлдаан]]
* [[Бага хавтагийн хилийн тулгаралт]]
* [[Монголын Баруун хил хамгаалалтын түүх]]
 
== Урлагийн бүтээл ==
*[[Босго тотго]] олон ангит уран сайхны түүхэн кино. МНВ телевизийн бүтээл.2013 он
*[[Хил дээр]] Монголын уран сайхны кино.
*Ц.Уламбаяр. Дархан хилийн манаа. тууж
 
 
[[Ангилал:Монголын түүх]]
[[Ангилал:Хил хамгаалалтын түүх]]
[[Ангилал:Монголын хилийн цэрэг]]
[[Ангилал:Хилийн мөргөлдөөнүүд]]
[[Ангилал:Баруун Монголын хилийн тулгаралтууд]]