Монголын үндэсний түүхийн музей: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
Мөр 67:
=== МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН (XIII- XIV зуун) ===
Тус танхим
Ханлиг улсын үе: X-XII зууны үед Монгол угсаа гаралтай янз бүрийн овог аймгууд өмнийн их говиос Байгаль нуур хүртэлх өргөн уудам газар нутагт тархан амьдарч байв. Тэд нутаг орон, аж ахуйн хэвшлээрээ “талын иргэд”, “ойн иргэд” хэмээн ялгарч байв. Талын иргэд мал ахуй, гар урлал, тариалан эрхлэн аж төрж байсан ба ойн иргэдээс нийгэм болон соёлын хөгжлөөрөө илүү байв. Хамаг монголын ханлиг бусад дундаа нэр хүндтэй зонхилогч байв. Хараахан нэгдэн нягтарч амжаагүй талын нүүдэлчдийг Хамаг монголын ханлигийн хан Есүхэйн хөвүүн Тэмүжин бусад итгэлт нөхдийн хамтаар нэгтгэж эхлэв. Ийнхүү хүн төрөлхтөний түүхэнд алтан үсгээр бичигдэх их түүхийг монголчууд бүтээж эхэлсэн ажээ. Тэмүжин 1189 онд Хамаг монголын ханаар өргөмжлөгдөн Чингис хэмээх цолыг
Монголын арми тухайн үеийнхээ дэвшилтэт технологийг эзэмшсэн байнгын арми байв. Хятад ба Ислам мэргэжилтнүүдийн ур ухааныг армийн зэвсэг хэрэглэлийг боловсронгуй болгоход ашиглаж байв. Энэ үеийн монгол цэргийн байлдааны хэрэглэл, арга, төлөвлөгөө бусад үндэстэн угсаатныхаас хавьгүй илүү байсан гэдэг.
|