Монголын үндэсний түүхийн музей: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 103.229.123.1 (яриа)-н хийсэн засваруудыг 182.160.9.50-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 67:
=== МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН (XIII- XIV зуун) ‏ ===
 
Тус танхим нь монголын түүхийн сэргэн мандлын үе эзэнт гүрний түүхийг өгүүлэх бөгөөд ханлиг улсын үе, Их Монгол улс, Эзэнт гүрэн хэмээх сэдэв дор багтаан эд үеийн түүхэн үзмэрийг байрлуулсан юм. Монголын эзэнт гүрэн үзүүллэгийн танхим дахь үзмэрүүд нь монголын эзэнт гүрний үеийн гайхамшигт түүхийн гэрч болсон археологийн олдворууд, цэргийн хувцас хэрэглэл, эртний хотын тууриас олдсон эд өлөг, олдвор, хаадын дипломат харилцааны баримт, болон тухайн үеийн Их Монгол улсын нийслэл хотыг сэргээн хийсэн загвар зэрэг олон сонирхолтой үзмэрээс бүрдэнэ. Эдгээрийн түүхэн өгүүлэмжийг дор товчлон толилуулж байна.
Ханлиг улсын үе: X-XII зууны үед Монгол угсаа гаралтай янз бүрийн овог аймгууд өмнийн их говиос Байгаль нуур хүртэлх өргөн уудам газар нутагт тархан амьдарч байв. Тэд нутаг орон, аж ахуйн хэвшлээрээ “талын иргэд”, “ойн иргэд” хэмээн ялгарч байв. Талын иргэд мал ахуй, гар урлал, тариалан эрхлэн аж төрж байсан ба ойн иргэдээс нийгэм болон соёлын хөгжлөөрөө илүү байв. Хамаг монголын ханлиг бусад дундаа нэр хүндтэй зонхилогч байв. Хараахан нэгдэн нягтарч амжаагүй талын нүүдэлчдийг Хамаг монголын ханлигийн хан Есүхэйн хөвүүн Тэмүжин бусад итгэлт нөхдийн хамтаар нэгтгэж эхлэв. Ийнхүү хүн төрөлхтөний түүхэнд алтан үсгээр бичигдэх их түүхийг монголчууд бүтээж эхэлсэн ажээ. Тэмүжин 1189 онд Хамаг монголын ханаар өргөмжлөгдөн Чингис хэмээх цолыг олов. 1206 онд их бага 32 ханлиг аймгийг нэгтгэн нэгэн төрийн жолоонд оруулж Их Монгол улсыг төвхнүүлэв. Чингис хаан түүний байлдааны урлагийн гайхамшигт ур, арга, төлөвлөгөө үргэлж ялалт авчирч байлаа. Чингис хаан дэлхийн цэргийн урлагийн шалгарсан жанжин, аугаа их улс төрч байжээ. Тийм ч учраас хожмын хүмүүс түүнийг мянганы хүн, суут дөрвөн жанжны нэг хэмээн тодруулжээ.