The Beatles: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 145 interwiki links, now provided by Wikidata on d:q1299 (translate me)
No edit summary
Мөр 18:
'''Битлз''' ({{lang-en|The Beatles}}) нь [[Англи]]йн [[Ливерпүүл]] хотноо 1960 онд [[Жон Леннон]] (ритм гитар, дуучин ), [[Пол Маккартни]] (гитар, дуучин), [[Жорж Харрисон]] (гоцлол гитар, дуучин), [[Стюарт Сатклифф]] (басс гитар), [[Пит Бест]] (бөмбөрчин, дуучин) нарын бүрэлдэхүүнтэй анх байгуулагджээ. Хамтлаг төрөлх Ливерпүүл хотдоо алдаршаад төдий удаагүй байх үед буюу 1961 онд хамтлагийн гишүүн [[Стюарт Сатклифф]], [[Пит Бест]] нар бүрэлдэхүүнээс гар,ч хожим нь [[Ринго Старр]] (бөмбөрчин, дуучин) шинээр нэмэгдэж, [[Стюарт Сатклифф]]ийг [[Пол Маккартни]] орлон тоглох болжээ. Битлз нь хөгжмийн түүхэнд шүүмжлэгчдэд өндөр үнэлэгддэг, хамгийн амжилттай борлуулалт бүхий хамтлагийн нэгд тооцогддог.
 
Битлз хамтлаг нь [[Америкийн Хөгжмийн Үйлдвэрлэлийн Холбоо]]ны тэмдэглэснээр [[АНУ|Америкийн Нэгдсэн Улсын]] хөгжмийн жагсаалтад сингл болон альбомоороо хамгийн өндөр байр суурьтай буюу борлуулалтаараа тэргүүлэх хамтлаг хэмээн өргөмжлөгджээ. [[Нэгдсэн Вант Улс]]ад тэд нэгдүгээр байранд хүрсэн 40 гаруй сингл, альбом болон богино альбом гаргажээ. Энэ борлуулалтын амжилт нь бусад хэд хэдэн оронд давтагдсан: 1985 тэдний хөгжмийн компани [[EMI]] Битлз хамтлагийг дэлхий даяар нэг тэрбумаас илүү диск болон кассетийг зарсан гэж тогтоосон байна. 2004 онд [[Роулинг СтоунзСтоун]] сэтгүүл тэднийг "Бүх Цаг Үеийн Шилдэг 100 Хамтлаг" жагсаалтандаа нэгдүгээр байранд жагсаажээ.
 
Битлз хамтлаг 1960 онд байгуулагдсан. Тэдний хамтлагт Жон Леннон ритм гитар, хоолой, Пол Маккартни басс гитар, хоолой, Жорж Харрисон гоцлол гитар, хоолой, Ринго Старр бөмбөр, хоолой гэсэн үүрэгтэй тоглодог байв. Битлз хамтлаг эхэн үедээ 1950-иад оны үеэс үндэслэсэн [[рок-н-ролл]] стилиэр дуулж байсан ч хожим нь түүнээс илүү өргөн стилиэр дуулдаг болсон. Тэдний хувцаслалт, стиль нь тэр үеийнхээ цаг үе, залуучуудын дунд чиг хандлагыг тодорхойлогч болж байв. Хамтлаг 1970 онд тарсан ч гэсэн 4 гишүүн 4-үүлээ амжилттайгаар цааш нь ганцаарчилсан замналаа үргэлжлүүлсэн.