"Нармай Монгол"-ны өөр хувилбарууд

засварлах хураангуй байхгүй
No edit summary
No edit summary
[[Файл:Pan Mongolia.jpg|thumb]]
 
'''Нармай Монгол''' ({{lang-ru|Панмонголизм}}; {{lang-en|Pan-Mongolism}}) хэмээн нэрлэгдэх энэхүү үзлээр бол хаяа залган байрласан [[Монгол Улс|Монгол]], [[Өвөр Монголын Өөртөө Засах Орон|Өвөр Монгол]], [[Бүгд Найрамдах Буриад Улс|Буриад]] гурван [[Даяар Монгол|Монгол орон]]д суух [[Монголчууд]] газар нутагтайгаа хамтдаа бүрэн эрхт нэгэн улс болох учиртай аж. Голд нь орших [[Монгол Улс|Монгол]] хэдийнээ тусгаар тогтнож чадсан боловч [[Хятадын Монголчууд|Хятадын мэдэлд үлдсэн Монголчуудаас]] цөөхүүлээ юм.<ref>Hodder, Dick; Lloyd, Sarah; McLachlan, Keith (1998). Land-locked States of Africa and Asia. 2. Taylor & Francis. p. 150.</ref> Харин Өвөр Монгол [[Бүгд Найрамдах Хятад Ард Улс]]ын [[өөртөө засах орон]] болдог бол Халимаг, Буриад [[Оросын Холбооны Улс]]ын [[холбооны этгээд]] болдог.<ref name="Steiner-Khamsi">Steiner-Khamsi, Gita; Stolpe, Ines (2006). Educational Import: Local Encounters with Global Forces in Mongolia. Macmillan. p. 12. </ref> Хааяа түүхэн ба газрын ойроос зарим талаар дотноссон өнөөгийн [[ОХУ]]-ын бүрэлдэхүүн дэх [[Бүгд Найрамдах Тува Улс]], [[Алтайн Бүгд Найрамдах Улс]], [[Алтайн хязгаар]]ын [[Түрэг хэлний бүлэг|Түрэг бүлгийн хэлт]] хэд хэдэн ард түмний уугуул нутгийг Нармай Монголын зорилгод хамруулан үзэх нь байдаг.<ref>Garthoff, Raymond (1994). The Great Transition: American-Soviet Relations at the End of the Cold War. Brookings Institution Press. p. 670.</ref> Одоо цагт дээрх бүх газар орны дундаас [[Монгол Улс]]аас бусдад нь Монголчууд олонх үндэстэн нь биш ажээ.<ref name="Steiner-Khamsi"/>
Одоо дэлхий дээр 3.8 сая хав.дөр.км нутаг дээр (үүнээс Монгол улс 1.5 сая хав.дөр.км нутагтай) 10 сая орчим Монголчууд амьдарч байна. Энэ бол өнөөгийн Энэтхэгээс том нутаг бөгөөд Азид Хятадын дараа орох их орон зай юм.
 
Дийлэнх Монголчуудыг эрхшээн байсан [[Манж Чин улс|Чин улс]] [[20-р зуун]]ы эхэнд мөхөхөд тусгаар тогтносон улс байгуулах боломж бүрдсэнээр Монголчуудын үндсэрхэг хөдөлгөөн үүссэн. [[Зөвлөлт Холбоот Улс|Зөвлөлтийн]] [[Улаан цэрэг|Улаан цэргийн]] тусламжтайгаар [[Бүгд Найрамдах Монгол Ард Улс]] байгуулагдаж чадсаны дараах хэдэн арван жилд [[Бүгд Найрамдах Монгол Ард Улс|Монголын]] гадаад бодлого бусад нутгийг гадуур үлдээж олдсон ганц орондоо тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд чиглэжээ. [[1990]] оны хувьсгалаар [[коммунизм|эв хамт дэглэмээс]] татгалзаж, [[угсаатны үндсэрхэг үзэл|үндсэрхэг үзлийг]] хориглодоггүй болсноор [[Монгол Улс|Монголд]] Нармай Монгол үзэлт олон байгууллагууд байгуулагдсан боловч өргөн хүрээний дэмжлэг олж чадахгүй л байна.
Anonymous user