Хидан Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 35:
[[Файл:Asia_1025ad.jpg|thumb|left|200px|Ази тив 1025 оны үед]] [[Файл:Liao_dynasty_furniture.jpg|thumb|right|200px|Газар доороос олдсон Хятаны үеийн гэрийн тавилга]]
[[Файл:FuneraryMaskLiao10thcentury.jpg|thumb|left|300xp|Хятаны оршуулгын баг, X зуун.]][[Файл:LiaoDynastySancaiLuohanCirca1000.jpg|thumb|Хятан гүрний үеийн шаазан бурхан.]]
Нанхиад айл өрхийг "олзлогдогсод" гэдэг, [[Монгол]] улсын биш нүүдэлчдийг "буруу хэлтэй" гэдэг байлаа. Нанхиадуудаас торго, бөс даавуу, цай, эм тан, цагаан хүдэр, цагаан шаазгайгаар алба авдаг байжээ. Үүнийгээ "алба" гэдэг, гар урчуудаас "түрээс", худалдаачдаас худалдааны "гааль" хэмээн нэрлэдэг байв. Хууль цаазын түшмэлтэй болж ялт хүнийг газар гянданд хорих болсон. VIII зууны дунд үеэс Хятанууд аль нэг улсад харьяалагдахаа больж гадаад байдлаа бэхжүүлэн хүчирхэгжиж 8 аймаг 38 болтлоо өссөн байв. Энэ үед Хятан нар тэргүүнээ [[хан]] гэх болжээ. Хятан нар VIII-IX зууны үед олзны хүнийг боол болгож аж ахуйн ажилд ашигладаг байв. 907 онд Елюй овгийн [[Амбагян]] ханд өргөмжлөгдсөнөөр улсаа Хятан гүрэн гэж нэрлэснээр язгууртны эрх мэдэл нэмэгдэж, засаг төрийн байгууллагууд байгуулагдсан ба нүүдэлчин иргэдээ захирах умард өмнөд гэсэн хоёр хэсэгт хуваан захирчээ. Энэ үеийн Нанхиад орон "Таван ус, арван ханлиг-ийн үе" хэмээн нэрлэгдсэн төр засаглалтай байсан боловч Хятан нарыг хүчирхэгжихэд саад хийж чадсангүйгээр барахгүй Нанхиадын урвагч түшмэлүүд Хятаны язгууртнуудад зулгуйдан нөлөөлж, Хятаны төр ёсоо бэхжүүлэхэд түлхэж болжээ. Тухайлбал [[Хань Яньхуй]] гэгч Амбагян ханы албан ёсны зөвлөгч нь болж хот байгуулах, орд харш цоглох, суурьшмал иргэдэд газар олгож тариа тариулах, цааз хууль, түшмэдийн зэрэг дэв тогтоох хэрэгт тус дэм үзүүлжээ. Амбагян хан 907 оноос хойш нийт есөн жил [[төр]] барьж Хятаны ханг гурван жилд нэг удаа сонгох цаг хугацааг зөрчөөд зогсоогүй хан ширээг залгамжлах ёсыг бий болгосон нь Нанхиад зөвлөхтэй холбоотой байв. 922 оны үед улсын цэргийн ерөнхийлөн захирах тушаал бий болгож, 50000 хүнтэй их цэрэг байгуулжээ. 923 оноос Хятаны гадаад байдал үлэмж бэхжин Азийн бусад улсуудтай харилцаа тогтоосон байна. 923 онд [[Перс улс]]аас, 924 онд [[Солонгос]]ын гурван хаант улсын нэг [[Силла улс]]аас Хятан улсад элч ирж байжээ. 923-924 онд Зүүн далай ([[Шар тэнгис]])-гаас [[Алтайн нуруу|Алтайн уулс]], [[Цагаан хэрэм|Цагаан хэрмээс]] [[Хэрлэн гол|Хэрлэн]] хүртэл нутгийг эрхэндээ оруулсан байна. 924 онд Дорнод тэнгисийн захын [[Бохай улс]]ыг эрхшээлдээ оруулж түүнийг [[Дорнод Дан]] хэмээ түшмэг улс болгож жил бүр 150000 [[бөс бараа]], 1000 [[морь|мориор]] алба бариулж байв. Хятад нар Нанхиад орны төв хэсэгт довтлон 938 онд [[Бээжин]] хотыг эзлэн авчээ. Ийнхүү Хятан нар [[Нанхиад]] орны төв болон зүүн хойт хэсгийг бүхэлд нь эрхшээлдээ оруулснаас хойш тэдгээр нутгийн соёл иргэншил бүхэлдээ [[Хятан гүрнийх|Хятан]] болж түүхэнд тэмдэглэгджээ.

Киданчууд 10-р зууны үед [[Киргизийн хаант улс]]ыг эзэлж байсан байж болох юм.
<ref name="Гусейнов">[http://www.turkist.org/2011/03/nikolai-huseinov-kyrgyz-kaqanat.html Николай Гусейнов "Кыргызский каганат - тюркское государство на Енисее"]</ref>

Харин 1005 оны үед өмнөт нутгийн [[Сүн улс]]тай найрамдсаны дараа хүлгийн жолоо, зэвсгийн үзүүрийг [[Солонгос]], [[Уйгар]], [[Тангуд]] зэрэг газар орнуудад хандуулжээ. XI зууны дунд үед Хятан улсын бүрэлдэхүүнд нийслэл хот-5, [[чжоу]]-6, бэхлэлт хот-150, [[сянь]] хошуу-200, овог аймаг-5000, хараат улс-60 байв гэсэн мэдээ байдаг. Хятан улсын бүрэлдэхүүнд өөр өөрийн хэл заншил, амьдралы ахуйтай эрээвэр, хураавар аймаг угсаатан багтаж агсан нь ирээдүйн хувь тавиланд нь сайнаар нөлөөлөөгүй нь мэдээж. Хятан гүрний төрийн захиргааны тогтолцоо гурван хэлбэртэй байв. Үүнд
# 3000 цэрэг гаргах үүрэгтэй Их аймаг, өөрөөр Хятаны гол аймгууд
# 1000 гаргах үүрэгтэй Бага аймгууд