Монголын үндэсний түүхийн музей: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
202.126.89.194 (Яриа) хэрэглэгчийн 407142 засварыг цуцлах
Мөр 56:
=== МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ХУВЦАС, ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ ===
 
Монгол хувцасны төрөлд 400 гаруй төрлийн дээл, 100-аад төрлийн малгай, 20–иод төрлийн гутал, бүс 30 орчим төрөл байдаг. Дээл нь эсгүүр загвар ба зориулалтаараа ялгаатай. Эрэгтэй эмэгтэй өдөр тутмын хувцас, өвөл зуны хэрэглээ, мөн баяр, ёслол, онцгой хэргийнзалжхэргийнх дээшгэх нь харуулахгүй хүндэтгэлт ёс ч биймэт.
Монголчуудын малгай нь угсаатны бүлэг бүрээр ялгаатай мөн нас, хүйс, онцгой ба өдөр тутмын, улирлын хувьд өөр өөр байдаг. Малгайны шовх хэлбэр нь тэнгэрийн орон, хөгжилт цэцэглэлт, элбэг баян зэргийг зөгнөсөн сэтгэлийг бэлгэддэг. Малгайг ихэд хүндэтгэн үздэг монгол хүн малгайгаа гэрийнхээ хоймор залж дээш нь харуулахгүй хүндэтгэлт ёс ч бий.
Монгол гоёл нь ахуй хэрэглээний эдлэлээ үнэт эрдэнээр бүтээж, уламжлалт угалж, хээ чимгээр баяжуулан өдөр тутамдаа хэрэглэдэг өвөрмөц онцлогтой юм. Монгол эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл нь олон төрөлтэй, алт, мөнгө үнэт чулуугаар урладаг нандин чамин хийцтэй. XVII-XIX зууны монгол эхнэрүүдийн толгойн боолт, хавчаар чимэглэл туйлын өвөрмөц хийгээд Гарьд /Домогт өгүүлдэг шувуу/-ын далавчтай адилхан хэлбэрээр гэзгээ зассан домогтой. Толгойн боолтын оройвч нь дундад эртний монгол хатдын богтаг малгайн уламжлалыг хадгалсан дээрээ жижиг дугуй тойрогтой, оройвчийг мөнгө, алтаар хийж шүр, сувд шигтгэн чимэглэсэн гоёл юм. Түүний залгаа үсний мөнгөн хавчаар байх хийгээд дээр өгүүлсэн үсний дэргэр хэлбэрийг хадгалах, чимэглэл зүүсгэлийн гоёмсог бүрдэл болно. Мөн дэрийлгэж наасан үсний дорх сул гэзгийг сүлжин хос дугтуйд хийх ба үүнийг үсний гэр ч гэдэг. Үсний гэрийг торго хамба, алт мөнгө, сувд шүрээр чимэглэж үзүүрт нь мөнгөн зүүлт унжуулна. Түүнчлэн гинжин хэлхээ бүхий олон салаатай, навч, зоос зэрэг хээ чимэгтэй сийх ээмэг, цул алт, мөнгөн бөгж, эрдэнийн чулуун болон мөнгөн бугуйвчийн аль нэгийг донж маягийг тааруулан гоёно. Ташаанаас хос мөнгөн бэл унжуулах нь хэрэглээ хийгээд гоёлын шинжээ хамтатгасан өвөрмөц сайхан гоёл болно. Зарим нутагт аяганы алчуур хэмээх олон өнгийн торгон чимгийг уужны хоёр хажуугаас зүүнэ. Мөн ёслол хүндэтгэлийн зүүсгэлд арын гуу буюу нурууны чимэг зүүлт дагалдана.