Гаутама Будда: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 5:
Будда гэж Санскрит хэлний "сэргэн дэлгэрсэн" буюу "жинхэнэ амьдралын үнэн, утга учрыг олж мэдэхийг хичээх тусам хүн төөрөгдлөөс аажмаар сэрнэ" гэсэн утгатай, бурханыг заасан үг болно. Энэ үгийн утгыг тайлахдаа "мунхгийн харанхуйн нойрноос сэрж, эрдэм мэдлэг бүхэнд билиг оюун нь лянхуа цэцэг адил дэлгэрсэн учраас сэргэн дэлгэрсэн Бурхан болой" гэж хуучин судруудад тайлбарласан байдаг. Бурхан шашны номлол ёсоор энэ ертөнцөд сайн цагийн мянган бурхан ирэхээс эдүгээ бидний амьдран байгаа энэ цагийн бурхан нь Буддха Шакьяамүни бөгөөд дараачийн эрин үеийн бурхан бол Буддха Майтрия буюу манайхны хэлдэг Майдар бурхан гэдэг. Буддха Шакьяамүни бол тэдгээр мянган бурханы дөрөв дэх нь бөгөөд түүнээс урьд Дивангара, Гаргасүнди, Кайшаб нэртэй гурван бурхан заларч ирж байсан гэдэг.
 
Монгол хэлний "бурхан" гэдэг үг мөн Уйгур, Түрэг хэлнээс дамжиж орж ирсэн энэхүү Буддха гэдэг үгнээс гаралтай гэдэг. Эртний Уйгур хэлэнд Энэтхэгийн санскрит хэлний Буддха гэдэг шинээр орохдоо үгийн дундхи <[д>] үсгүүд нь <[р>] болон дуудагдаж, <[х>] үсэг нь тодоор дуудагдсанаас <[бурха>] болоод дээр нь <[н>] дагавар нэмэгдсэнээр <[бурхан>] гэдэг үг үүссэн гэж тайлбарладаг.
 
==Амьдрал==