Григорий Распутин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Зохиогчийн эрхэд халдсан
Мөр 4:
==Эшлэл==
{{reflist}}
Григорий Ефимович Распутин муу нэртэй, далдын хар шидтэн гэдгээрээ зартай нэгэн билээ. Түүний амьдралын тухай маргаантай олон яриа байдаг. Тэрчлэн үхэшгүй мөнхийн, амийг нь хороох тун хэцүү гээд л түүний тухай үлгэр домог шиг яриа олон.

Распутин 1869 онд Оросын Сибирийн хүйтэн уур амьсгалтай мужийн тариачны гэр бүлд төржээ. Тэрбээр 18 насандаа Верхотуре сүмд ном сурч, далдын ид шидийн эрдэмд суралцсан байна. Распутин нутагтаа ирсний дараа хүмүүсийн эдгэшгүй өвчнийг анагааж, Сибирийн тариачдын дунд нэр хүндтэй нэгэн болов. 1903 онд Санкт-Петербург хотод ирж, нэр хүндээ улам өсгөжээ.

Энэ үед Орос орныг II Николай хаан удирдаж байв. Хатан хаан Александра, Николай хаан нар Алексей гэдэг ганц хүүтэй байжээ. Оросын хаан ширээг залгамжлагч Алексей хүү удамшлын цусны өвчин туссан учир дотуур, гадуур цус алддаг байв. Эмч нар хүүд тун богино нас үлдсэн гэж оношилсон тул хатан хаан Александра ид шидтэн Распутинээс хүүгийнхээ амийг аврахыг хүсчээ.

Эзэн хааны гэр бүл хүүгийнхээ бие нь муудах бүрт Распутиныг ордондоо залж, удалгүй хүүгийн бие ч сайжирсан байна. Распутин Алексейн эмчилгээнд эмч нарын бичиж өгсөн эмийн жорд заасан аспирин гэдэг эмийг уухгүй байх хэрэгтэй гээд эмчилгээний олон зөвлөгөө өгч байв. Хүүгийнх нь амийг аварсан Распутин Оросын эзэн хааны гэр бүлийн сайн найз, гэгээнтэн болжээ. Төд удалгүй Оросын ард түмний дунд Распутины талаар олон янзын яриа гарах болов. Распутиныг ид шидээрээ эзэн хааны гэр бүлийг ховстон тэднийг эрхшээлдээ оруулсан аюултай ид шидтэн гэж олон хүн үзэж байлаа. Харин нөгөө хэсэг нь түүнийг зөн билэгт гэгээнтэн гэж ярьж байв

Түүнчлэн Распутин олон нүгэл үйлдэж, ордны асрагч эмэгтэйчүүдийг хүчирхийлээд зогсохгүй хатан хаан Александратай сээтэгнэдэг гэсэн яриа Санкт-Петербург хот даяар тарж, Үнэн алдартны шашны “Ариун Синод” бүлэглэл түүнийг буруушаадаг байжээ

Орос улс дэлхийн I дайнд оролцох үед Распутины нөлөө улам бэхжиж байлаа. Николай хаан өөрөө цэргээ удирдан дайнд тулалдвал Оросын арми ялна гэж Распутины хэлсэн зөгнөл биеллээ олсон байна. Үүнээс гадна Распутин Александра хатан хааны үнэнч зөвлөх болжээ. Тэрбээр улс төрийн гол албан тушаалтны томилгоо хийх талаар хатан хаан шийдвэр гаргахад нөлөөлдөг гол хүн болсон байна. Распутин дайныг эсэргүүцдэг гэдгээ илэн далангүй хэлдэг байсан учир эх оронч бус үзэлтэй гэж ард түмнээс шүүмжлэл хүртдэг байжээ. Үүнээс гадна тэрбээр тусламж үзүүлсэн хүмүүсээсээ их хэмжээний авлига авдаг байв.

Оросын эдийн засаг буурч, ард түмний амьдрал доройтсоноор эзэн хаанаа эсэргүүцэгчид нэмэгджээ. Хатан хаан Александра герман гаралтай байсан учир түүнийг Германы тагнуулч гэх хардлага ч байжээ. Николай эзэн хааны үед оросууд дайн тулаанаас хол байсан учир архидан согтуурах үзэгдэл ихэсч, лам нар садар самуунд орооцолдох болжээ.

Николай хааны итгэлт туслах, харын шидтэн Распутиныг хааны дэргэдээс холдуулахын тулд түүний аминд хүрэхийг хэд хэдэн удаа завдаж байлаа. Түүний амийг хороох нь тийм ч хялбар байгаагүй.

1914 онд Распутин гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар Покровскоед ирэхэд Хиония Гусева гэдэг эмэгтэй түүнийг гудамжинд явж байхад нь амь насанд нь халдахыг завдсан байна. Энэ эмэгтэй Распутины хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг дэмжигч бүлэглэлийн гишүүн байжээ. Уг эмэгтэй далдын шидтэний хэвлий рүү хутгалсан байна. Гэвч хүнд шархадсан Распутин мэс заслын дараа эсэн мэнд үлджээ. Энэ хэргээс хоёр жилийн дараагаас Распутины аминд хүрэхийг завдсан олон хэрэг гарчээ. Хунтайж Феликс Иосифовийн дэмжлэгтэй язгууртны бүлэглэл Распутин бол тун аюултай хүн гэж үзэн түүнийг оройн зоогт урьж, их хэмжээний цианидтай хоолоор түүнийг дайлсан байна.

Хордуулсан нь:

Язгууртнууд Распутины амийг хороохоор таван эрийг хангалттай хордуулах хэмжээний цианидтай хоол, улаан дарсаар дайлсан ч түүнд энэ хор огт нөлөөлөөгүй аж. Распутины охин хожим ярихдаа, эцэг минь хүнсний чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байсан учир тэдний хоолыг бүгдийг нь идээгүй гэжээ. Распутины биед бага хэмжээний хор бүрэн шингэж, цаг хугацаа өнгөрөх тусам тэрбээр хорын эсрэг дархлаатай болсон гэж зарим хүн ярьдаг юм. Үүнээс гадна Распутин шархаддаггүй байсан гэсэн яриа гарчээ. Распутиныг шатаар бууж байхад нь Иосифов араас нь гар буугаар буудсан аж. Гадаа хэтэрхий харанхуй байсан учир түүний цогцосыг нуугаагүй бөгөөд Распутин газар унан хөдөлгөөнгүй хэвтэж байжээ.

Хордуулж, буудсан нь:

Ухаангүй хэвтэж байсан Распутин гэнэт нүдээ нээн Иосифов руу “Муу залуу” хэмээн хашгирч түүн рүү дайрсан байна. Энэ үед гаднаас орж ирсэн хүмүүс Распутин руу гурван удаа бууджээ.

Буудаж, бороохойдсон нь:

Распутины цогцосыг хивсэнд боож, хөлдсөн голын цооног руу шидсэн байна. Шидэхийн өмнөхөн тэрбээр амь орж, хивсний боолтыг суллахаар сарвалзаж байсан ч түүнийг хүйтэн ус руу шиджээ.

Үхлийн сүүлийн шат :

Распутиныг хордуулсан гэдэг нь баталгаатай бөгөөд тэрбээр буудуулснаас болж үхээгүй. Распутиныг усанд хаяхад амьсгалж байсан гэж түүхэнд бичсэн байдаг. Распутины амийг хороох явц түүнийг усанд живүүлснээр дууссан юм.

==Холбоос==