"Харри Поттэр"-ны өөр хувилбарууд

no edit summary
б (Bot: Migrating 1 interwiki links, now provided by Wikidata on d:q8337 (translate me))
| followed_by =
}}
 
'''Харри Поттэр''' ({{lang-en|Harry Potter}}) нь Английн зохиолч [[Жоанна Роулинг|Ж. К. Роулингийн]] бичсэн өсвөр насны хүү Харри Поттэрийн тухай долоон цуврал, уран зөгнөлт зохиол юм. Зохиолын үйл явдал голдуу залуу шидтэнүүдийн сургууль болох [[Хогвартс Ид Шидийн Сургууль]]д болох бөгөөд, [[Лорд Волдэморт]] хэмээх Харригийн эцэг эхийг алсан хар шидтэний эсрэг Харри Поттэрийн тэмцлийг өгүүлдэг.
 
1997 онд ''[[Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу]]'' ном худалдаанд гарсан даруйдаа алдартай болж, дэлхий даяар амжилтанд хүрсэн билээ. Цуврал номноос сэдэвлэн [[кино]]нууд, [[компьютер тоглоом]] болон Харри Поттэрийн сэдэвтэй төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн олны хүртээл болсоор байна. 2007 оны 8 сарын байдлаар нийт долоон боть номын эхний зургаа нь дэлхий даяар 400 гаруй сая хувь борлогдож, 64 гаруй хэл рүү орчуулагджээ. Цувралын төгсгөлийн ном болох [[Харри Поттэр ба Үхлийн шүтээн|"Харри Поттэр ба Үхлийн шүтээн"]] ном нь 2007 оны 7 сарын 21-нд худалдаанд гарсан даруйдаа 12 сая хувь борлогдсон нь дээд амжилт тогтоосон байна.
 
Зохиолын амжилт нь Роулингийг түүхэн дэхь хамгийн баян зохиолч болгожээ. Номны англи хувилбаруудыг [[Их Британи]]д Блүүмсбүри, [[АНУ]]-д Сколастик, [[Австрали]]д Аллен&Анвин, [[Канад]]ад Рэйнкоуст Ном компаниуд тус тус хэвлэж байна.
 
Харри Поттер цуврал номоор [[Варнер Брос]] компани кино хийсэн бөгөөд эхний [[Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу (кино)|Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу]] кино нь 2001 оны 11-р сарын 14-нд кино театруудаар гарсан бол төгсгөлийн [[Харри Поттэр ба Үхлийн шүтээн]] зохиолоор 2 бүлэг болгон хийж, [[Харри Поттэр ба Үхлийн шүтээн 1-р бүлэг|1-р анги]] нь 2010 оны 10-р сард, [[Харри Поттэр ба Үхлийн шүтээн 2-р бүлэг|2-р анги]] нь 2011 оны 7-р сард дэлгэцнээ гарчээ. [[Харри Поттэр (кино)|Харри Поттэр]] кино цуврал нь өдгөө хамгийн их ашиг орлог олоод буй кино цуврал бөгөөд нийт 7 тэрбум гаруй ам.долларын орлого олоод байна. Харри Поттэрийн сэдэвтэй маш олон бүтээгдэхүүн гарсан нь Харри Поттэр брэндийг 15 тэрбум гаруй ам.долларын үнэ хүргэж чаджээ.
 
Харри Поттэр нь уран зохиолын баатар бөгөөд түүний тухай ном нь долоон цуврал болно.
 
== Номнууд ==
Anonymous user