Хөх Түрэгийн хаант улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 10:
 
==Түрэгийн түрүү хаант улс==
Анх 500 өрхөөс бүрдсэн [[Ашина]]чууд эрт үеийн түрэгүүдийн гол цөм байв. Түрэгүүд нь [[Нирун улс]]ад голдуу дархадын үүрэг гүйцэтгэж байжээ. Түрэгийн ахлагч [[Буман]] өөрийн дээд эзэн болох хаанд бослогыг дарахад нь тусалсан боловч Нирунчууд түүний тусыг албатын гүйцэтгэх үүрэг хэмээн үзэж Нирунчууд тоомжиргүй хандсан байна. Ийнхүү Буман охинтой нь гэрлэж чадаагүйнхээ төлөө, Нируны дайснуудтай холбоо тогтоож 552 онд тэдний дарлалыг авч хаяж чаджээ. Түрэгийн холбоотнуудаас Хойд Хятадад оршиж байсан Тоба Вэй улс чухал үүрэг гүйцэтгэсэн. Буман хаан Хойд Хятадад тогтож байсан [[Баруун Вэй улс]]ын [[Вэньди]] хааны гүнжийг авч ургийн холбоо тогтоон гадаад байдлаа бэхжүүлж авсан нь Нирун улсыг эвдлэн бутаргах талаар Вэй улсын баримталж ирсэн бодлоготой яв цав нийцэн, дайнд амжилт олох таатай нөхцлийг бүрдүүлжээ. Ингээд 552 онд Буман, Нируны эсрэг аян дайнд мөрдөжмордож тэдний цэргийн хүчийг хиартал цохив. Нируны хаанөхаан [Анахуань] амиа хорлон, түүний хүү [[Яньлочен]], өөрийн холбоотон Умарт Хятадын [[Ци улс]]ад зугтан гарснаар Төв Ази дахь Нируны ноёрхол төгсч, түрэгүүд, тэдний харьяанд байсан олон овог аймгийг захиргаандаа авч их улс байгуулах эхлэлийг тавьжээ. Буман, Нируны зонхилогчийн <<хаан >> цолыг авч биеэ <<ил-хаан>> хэмээн өргөмжилсөн нь, цаашид түрэгийн зонхилогчид хаан цол хэрэглэхийн эхлэл болжээ. Нируны улсыг ялан дарж эзэмшил нутгийг нь эрхэндээ оруулснаас хойш тун ч удалгүй Алтайн түрэгүүдийн байгуулсан хаант улсын төв нь Монголын төв нутаг [[Орхон гол]]ын савд шилжсэн байна. Төв Азид мандан хөгжсөн аливаа улс бүхэн Хангайн нуруу, Орхоны сав газраар төвлөн нутаглахыг эрмэлздэг байсан нь байгал-газарзүйн онцлог хийгээд эртний түүхэн уламжлалтай холбоотой тул алтайн түрэгүүд ч энэхүү зүй тогтлын дагуу анх тодрон гарсан газар нутгаасаа ихээхэн зүүншилж, нүүдлийн мал аж ахуйн зэрэгцээ газар тариалан, суурин амьдрал эрхлэх таатай нөхцөл бүрдсэн тэрхүү нутагт төвлөрөн суухыг эрмэлзсэн байна. Буман өөрийн ах [[Истесим]]д өрнөд хэсгийн газар нутгаас өгч түрэгийн эзэнт гүрнийг байгуулсан аж.
Буман хаан 552 оны сүүлээр таалал төгсч түүний хүү Коло, хаан ширээг Исиги хаан цолтойгоор залгамжилсан боловч удалгүй нас нөгчжээ. Ингээд [[Коло хаан]]ы дүү [[Кигинь]], '''Муюй хаан''' цолтойгоор хаан ширээнд заларчээ. Энэ хааны үед Tүрэгүүд нэлээд амжилтай дайтаж гадаад байдлаа ихээхэн бэхжүүлсэн байна. Тухайлбал Хятадын цэрэгтэй хүч хавсран сяньбийн угсааны тогон тугухунь нарыг бут цохисноос гадна умар зүгт Татаби, Кидан, Гучин Татар зэрэг Монгол угсааны аймгуудыг эзлэн захирч хил хязгаараа тэлжээ. Түрэгүүдийн баруун зүгт хийсэн аян дайныг Буман хааны дүү Истеми толгойлж Баруун тэнгис [[Арал нуур]]ын умард биеэр нутаглах [[Хионит]], [[Вар]], [[Огор]], зэрэг аймгуудийг эзлэн Ижил мөрөнд тулж очсон ба Урал хавийн тал нутгийг эрхэндээ оруулжээ. Тэрвээр <<ябгу>> цолыг хүртэж хаант улсын баруун хэсгийг захирах болсон нь улмаар Түрэг улс баруун, зүүн хэмээн хоёр хуваагдахын эхлэл болсон юм. Энэ бүх байлдан дагуулалтын үр дүнд түрэгийн нутаг дорно зүг Кугүрёгоос Баруун тэнгис хүртэл 10000 ли, элсэн цөлөөс Умарт тэнгис [[Байгал нуур]] хүртэл 5000-6000 ли хүрэх болжээ. Ийнхүү Бүх Азийн тал нутгийг хамарсан хүчирхэг их улс бүрэлдэн буй болсон нь Хятад, [[Византи]], Иран зэрэг тэр үеийн томоохон гүрнүүдтэй өрсөлдөх хүчин болж, тэдний улс төрийн бодлогод бэрхшээл учруулах болов. Тухайн үед Хятад оронд тогтож байсан Бэй Ци, Бэй-жоу улсын аль аль нь түрэгийн цэрэг зэвсгийн хүчийг харгалзан үзэхээс өөр замгүй болж, ураг барилдан найрсаг харилцаа тогтоохыг эрмэлзэж байлаа. Тухайлбал [[Жоу улс]] жил бүр 100 000 толгой торгоор алба барьдаг байжээ. 572 онд [[Кигинь]] хаан нас барж түүний дүү [[Тобо]], хаан орыг залган авчээ. Энэ үед Түрэгүүд, цэрэг зэвсгийн хүчинд тулгуурлан Ци, Жоу улсын аль алинтай нь холбоо тогтоон жил бүр алба татвар авдаг байв. Удаа дараагийн байлдан дагуулалт, Хятадаас авах алба татварын хүчинд Түрэг улс ихэд хүчжиж бэхжсэн боловч феодалжиж буй язгууртан бэгүүдийн бие даан орших эрмэлзэл хүчтэй болж улс гүрэн дотроосоо задран бутрах аюул тулгарч, харин Хятад орон [[Сүй улс]]ын захиргаанд дахин нэгджээ.