Долоодугаар сарын нэгний түйвээн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б MPRP_Burnt.JPG файлыг коммонсд INeverCry хэрэглэгч устгасан тул арилгагдлаа. Шалтгаан: Per commons:Commons:Deletion requests/File:MPRP Burnt.JPG.
No edit summary
Мөр 5:
[[2008 он]]ы ‌‌ [[6 сарын 30]]-нд Монгол улсын [[Улсын Их Хурал]]ын 5-р удаагийн [[сонгууль]] орон даяар явагдаж [[МАХН]] 45 суудал, [[АН]] 28, бусад этгээд 4 суудал эзлэхээр урьдчилсан дүн гарчээ. [[АН]], [[БНН]], [[Иргэний эвсэл]]ийн удирдах хүмүүс сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, "эрх баригчид луйвардлаа" хэмээн мэдэгдэж байв. Тэр шөнөөс зарим хүмүүс гэртээ тогтож суугаагүй, цуглан үгээ нийлүүлцгээж байв.
 
Маргааш нь буюу 7 сарын 1-ны үдээс өмнө нийслэл [[Улаанбаатар]] хот, [[Сүхбаатарын талбай]]д дээрх улс төрийн хүчнүүд болон урт удаан хугацаанд улс төрд ноёлож буй [[МАХН]] дахин давуу санал авсанд дургүйцсэн иргэдийн [[цуглаан]] болж, уламжлал ёсоор "ард түмний амьдрал ядуу байгаад МАХН буруутай, шударга бус сонгууль, МАХН-ыг газартай нь тэгшлэе" гэдгийг онцлон хашгирч хөөрцгөөжээ.
Энэ цуглаан дээр АН-ын Ц.Элбэгдорж, БНН-ын Жаргалсайхан, Иргэний хөдлөгөөний намын Батзандан, Магнай нар үг хэлж шударга бус сонгууль болсон тул арт түмнийг сонгуулийн үр дүнг эсэргүүцэхийг уриалж байсан байна. Ингээд Батзандан, Магнай болон бусад улсуудаар удирдуулсан иргэд МАХН-ын төв байрны өмнө очиж эсэргүүцэл илэрхийлэхээр хөөлсөн байна.
 
==Түйвээн==
 
Хүмүүсийн жагсаал нь Сүхбаатарын талбай дээрээс МАХН-ын байр луу чиглэсэн. Үдээс хойш хүмүүс МАХН-ын байрны гадаа очиж үг хэлж, уулзах шаардлага тавьсан. Гэвч МАХН-аас албаны хүн гарч ирээгүй бөгөөд энэ үед цагдаа нар ирж намын байрыг хамгаалан дотогш нэвтрэх гэсэн хүмүүст саад хийж эхэлсэн. Амгалан байдлаар эхэлсэн жагсаал нь сүүлдээ хүчирхийлэл үймээн болж хувирсан. Энэ үйл явдлыг Улаанбаатар хотод ТВ-ээр шууд дамжуулсан. Энэхүү үйл явдалд олон мянган иргэд оролцсон.
 
Хүмүүс цагдаа нартай зодолдож, чулуу шидэж, цагдаа нар бороохой хэрэглэж байсан . Улмаар хүмүүс хүч түрэн намын байр луу нэвтрэн орсон. Хаанаас эхэлсэн нь тодорхой бус гал түймэр гарч, намын байр шатаж эхэлсэн. Жагсаж буй хүмүүс гал руу Молотов коктейл шидэж байгаа харагдаж байсан.
Энэ үед МАХН-ын төв байранд тус намын дарга С.Баяр байжээ. Улмаар жагсагчид МАХН-ын байр луу дайран оржээ. Тэд тус байрны доод давхарт байдаг дэлгүүрүүд болон бусад газруудыг эвдлэн сүйтгэж, эд зүйлсийг хулгайлан авч эхэлсэн байна.
 
Цагдаа нар хүч нэмэгдүүлэн резинэн сумтай буу ашиглан жагсагчид руу буудаж эхэлсэн. Ерөнхийлөгч улс төрийн намуудын дарга нартай яаралтай уулзалт хийн, шөнийн 12.00 цагаас онц байдал зарлах шийд гаргасан. Онц байдал зарлаж буй талаар ТВ-ээр мэдээлэл хийсэн.
 
Line 17 ⟶ 19:
7 сарын 1-ээс 2 шилжих шөнө жагсагчид руу байлдааны зэвсэг хэрэглэсэн явдал гарсан бөгөөд 4 хүн буудуулж, 1 хүн түймэрт өртөж нас барсан.
Үймээний дараа цагдаагийн газар ажиллаж үймээнд оролцсон 800 гаруй иргэнийг баривчилсан ба түүнээс 200 гаруй иргэнд шүүхээс ял оноосон. Галт зэвсэг хэрэглэсэн цагдаа нарын асуудлыг Улсын Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газраас шалгаж байгаа бөгөөд мөрдөлт шалгалт одоогоор дуусаагүй байна.
 
==Хэлмэгдүүлэлт==
Үймээнд оролцсон гэж үзэж баривчлагдсан иргэдийг цагдаагийн ажилтан болон бусад хуулийн байгууллагын ажилтангууд бөөнөөр жижиг өрөө тасалгаанд хүнд орчинд хорьж байсан ба мөрдөн байцаалтын үед хүчээр далайлган сүрдүүлэх, эрүүдэх, зодох болон худал мэдүүлэгт хүчээр хүлээлгэн гарын үсэг зуруулах зэргээр хууль завхруулж байсан байна. Мөн олон тооны насанд хүрээгүй хүүхдүүдийг баривчилан хорьж байсан ба шүүн таслах үед бүлэглэн төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэлээр ял тулган тасалж хуулийг завхруулсан гэж үздэг.
 
==Баримтууд==
* Үймээний үед цагдаа иргэдийг буудаагүй хэрвээ буудсан байвал би хариуцлага хүлээнэ гэж албан ёсоор Ерөнхий сайд С.Баяр мэдэгдэж байсан билээ. Гэтэл дараа нь цагдаагийн ажилтангууд зэвсэг хэрэглэн иргэдийн ам насыг хохироосон нь тогтоогдсон бөгөөд тухайн үеийн цагдаагийн удирдлага генерал, хурандаа нар баримтаар нотлогдон шүүхэд шилжин эрүүгийн хариуцлага хүлээсэн юм. Гэтэл С.Баяр өөрийн мэдэгдлийн дагуу ямар ч хариуцлага хүлээгээгүй юм.
* Үймээний үед МАХН-ын байр шатахад тус намын архив шатсан байна. Мөн Соёлын төв өргөөнд байдаг Уран зургийн галерей шатсан бөгөөд үүний уршигаар монголын дүрслэх урлагийн зарим сор бүтээлүүд алдагдаж, шатаж үрэгдсэн гашуун үнэн баримт байдаг.
* Энэхүү үймээний үед яаралтай хуралдсан Үндэсний аюулгүйн зөвлөлийн хуралдааны тэмдэглэлүүдийг ерөнхийлөгч асан Н.Энхбаяр дараа нь нийтэд дэлгэж байсан хэвлэлийн хуудсаар ил болгожээ.
* Цагдаагийн ажилтангууд галт зэвсэг хэрэглэсэн талаар мөрдөн байцаалт явуулж эхэлэхэд төрийн өмнө тангараг өргөсөн цагдаагийн ажилтаангууд зохион байгуулалттайгаар эсэргүүцэл илэрихийлэн Сүхбаатарын талбайд хууль зөрчин жагсаал хийсэн түүхтэй.
 
[[Ангилал:Монгол орон]]