Ганга мөрөн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 28:
Гангын сав газар баруун зүгт [[Инд]] мөрний хөндий, зүүн зүгт Бенгалын булан, урд зүгт [[Деканы өндөрлөг]], хойд зүгт Гималайн нуруунд тулна. [[Инд]] мөрний хөндийтэй залгаж [[Инд-Гангын нам доор газар]] гэгдэнэ. Ганга түүнд цутгадаг [[Брахмапутра]] (Төвөдөөр урсаж ирдэг), [[Мегна]] хоёртой нийлж дэлхийд гуравдугаарт орох [[голын урсац|их усыг урсгадаг]]. Сав газрын хэмжээ 1,080,000 км².
 
Ганга эртнээс олон хүнийг тэжээсэн үржил шимт газар юм. Одоо Гангын сав газарт 400 сая хүн (Энэтхэгийн хүн амын 30 хувь) сууж нэг км²-д 390-үүлээ чихэлдэж байна. Нутгийн олон сая тариачин хүний амин зуулга, эх булаг болсон Гангыг [[хиндү]] шашин шүтээнээ ([[Ганга бурхан]] гэж бий) болгосон байдаг. Гангын сав газарт [[Паталипутра]], [[Аллахабад]], [[Каннауж]], Кара, [[Варанаси|Каши]], [[Муршидабад]], Мунгер, [[Колката]] гээд эртний улсын нийслэл, эдүгээн мужийн төв чухал хотууд байна.
 
Энэ олон хүний үйлээр Гангын ус их бохирдсон бөгөөд [[Варанаси]] орчимд Энэтхэгийн засгийн газрын барих хэмжээнээс 100 дахин бохир болжээ. Үүнээс эргээд хүн амын эрүүл мэндэд хор учруулж байгаа төдийгүй олон зүйлийн загас, хоёр нутагтан ховордож байна. Гангыг цэвэрлэхэд техникийн чадамж, хөрөнгийн үр ашиггүй зарцуулалт, шашны эсэргүүцэл тээг болдог.