Ягуар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 86 interwiki links, now provided by Wikidata on d:q35694 (translate me)
б fixing dead links
Мөр 23:
'''Ягуар''' (''Panthera onca'') Хуучин ертөнцийн [[бар]], [[арслан]], [[цоохор ирвэс]]ийн хамт ''Panthera'' төрлийг бүрдүүлдэг дөрвөн том муурын нэг, Шинэ ертөнцийн зүйл юм. Шинэ ертөнцийн цорын ганц ''Panthera''. Ягуар бар, арсланы дараа орох гуравдахь том мий бөгөөд Ертөнцийн баруун хагасын хамгийн том, хүчирхэг мий. Ягуар өдгөө [[Мексик]]ээс эхлээд [[Төв Америк]]ийн ихээхэн хэсгийг оруулаад, өмнө зүгт [[Парагвай]], хойд [[Аргентин]] хүртэл тархсан. [[Аризон]]д Таксоноос баруун өмнөд зүгт байх үржлийн нэг популяцийг эс тооцвол ягуар [[АНУ]]-д 1900-гаад оны эхнээс устсан. Гэхдээ өмнөд Аризон, [[Нью-Мексико]], тэр байтугай [[Техас]]т хүртэл судлагдаагүй бүс нутгаар ягуарын популяцууд байх өндөр магадлалтай.
 
Энэхүү толбот муур цоохор ирвэстэй гаднах байдлаараа хамгийн их төстэй боловч том, бахим биетэй бөгөөд амьдрах орчин, зан төлвийн хувьд бартай ойролцоо. Өтгөн ширэнгэн ойд илүү зохицсон боловч ягуар ойт болон задгай хээр нутгаар ч тархсан. Устай газартай ойр нутагладаг ягуар барын нэгэн адил сэлэх дуртай. Ягуар гол төлөв ганц ганцаар амьдардаг бөгөөд мөшгөж, отдог махан идэштэн бөгөөд тааралдсанаа иддэг. Экосистемийг тэнцвэржүүлж, олз болдог зүйлийнхээ тоо толгойг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг тулгуур бөгөөд дээд түвшний махчин. Ягуарын хазалт бусад том мууртай харьцуулахад хүртэл асар хүчтэй.<ref name=Bite>{{cite journal | author = Stephen Wroe, Colin McHenry, and Jeffrey Thomason | title = Bite club: comparative bite force in big biting mammals and the prediction of predatory behaviour in fossil taxa | year = 2006 | journal = [[Proceedings of the Royal Society B#Proceedings of the Royal Society B|Proceedings of the Royal Society B]] |publisher=[[Royal Society]] | volume = 272 |issue=1563 |pages=619-625 | format = PDF | accessdate = 2006-08-07 | url = http://www.bio.usyd.edu.au/staff/research/swroe/Wroeetal2005Biteclub.pdf|archiveurl=http://web.archive.org/web/20050703130933/http://www.bio.usyd.edu.au/staff/research/swroe/Wroeetal2005Biteclub.pdf|archivedate=2005-07-03}}</ref> Ийм хүчтэй хаздаг тул хуягт мөлхөгч амьтдын хуягийг нэвт хазахаас гадна амьтны хоёр чихний хоорондуур шууд гавлыг нь цөм хазаж, тархинд нь үхлийн гэмтэл учруулдаг аргатай.<ref name=HAMDIG>{{cite web | url = http://www.ecology.info/ecology-jaguar-puma.htm | first = Paul | last = Hamdig | title = Sympatric Jaguar and Puma | publisher = Ecology Online Sweden | accessdate = 2006-08-30}}</ref>
 
Ягуар ховордох дөхсөн зүйл бөгөөд тоо толгой нь буурсаар байгаа юм. Амьдрах орчин хумигдаж, хуваагдаж тусгаарлагдах аюул учирсаар байгаа ажээ. Ягуарын эд эрхтний худалдааг олон улсын түвшинд хориглосон боловч ялангуяа [[Өмнөд Америк]]т фермер, ранчер алж устгах явдал байнга гардаг. Тоо толгой нь багассан ч угаасаа өргөн тархсан байсан тул тархац нь их хэвээр байгаа. Ягуар Америкийн уугуул ард түмэн, тэр дундаа [[Маяа]], [[Ацтек]]ийн домог ярианд их орсон байдаг.