Барселон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 31:
 
==Аялал жуулчилал==
Барселон хот нь зуны олимп зохион байгуулснаас хойш дэлхийн аялал жуулчилалын хараанд өртөж 1990 онд 1,7 сая ирдэг байсан гадны жуулчид 2012 онд 7,4 саяд хүрч хотын хүн амаас 5 дахин давжээ. Аялал жуулчилал Барселонд баггүй орлогын эх үүсвэр болж хотын хөгжилд нэмэр болсон боловч сүүлийн жилүүдэд ялангуяа Европын жуулчид хотын иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулан архидах, танхайрах, хог тарих байдал газар авч иргэдийн дургуйцэлийг төрүүлэх болсон байна. 2014 оны зун хэсэг итали жуулчин залуус хотоор нүцгэн огт хувцасгүй явж танхайрсан нь Барселончуудын тэвчээрийг зад тавихад хүргэж иргэд олон зуугаараа босч жагсжээ. <ref>[http://www.theguardian.com/world/2014/aug/21/naked-italians-protests-drunken-tourists-barcelona Шалдан Италичууд Барселоны олон нийтийн эсэргүүцлийг хөдөлгөв, 2014-08-21, Гардиан сонин]</ref> Мөн Европын Жуулчиллын байгууллагаас гаргасан анхааруулгаар Барселон хот нь европын хамгийн их халаасны хулгайтай хотоор тодорчээ. Барселоны дараа Парис, Лондон хотууд халаасны хулгайн гэмт хэргээрээ жагсчээ.
 
 
== Зураг==