Буйр нуур: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 48:
 
==Сонирхолтой баримтууд==
* Буйр нуурын орчмын нутаг болох [[Халхын сүм]], [[Загасны үйлдвэр]], [[Адаг дулаан]], [[Булан дэрс]], [[Улаан]] худаг зэрэг газруудаар 1935-1936 онуудад [[Японы эзэнт гүрэн|Япон]] болон [[Манж-Го]]гийн талаас удаа дараа [[зэвсэгт халдлага]] хийж байсан байна. Эдгээрээс [[Халхын сүмийн хилийн тулгаралт|Халхын сүм]] орчмын хэсгийг Япончууд гэнэт довтлон эзэлсэн ба мөн Улаан худаг oрчмын нутгийг ч цэрэг зэвсгийн хүчээр гэнэдүүлэн дайран эзэлж байжээ. Үүний дараа [[Адаг дулааны мөргөлдөөн|Адаг дулаан]], [[Булан дэрсний хилийн байлдаантулгаралт|Булан дэрс]]ний чиглэлээр [[танк]], [[явган цэрэг|явган цэргийн]] хүчийг агаараар дэмжүүлэн довтолсон боловч тухайн үед [[Тамсаг]] болон [[Баянтүмэн]]гээс татаж ирүүлсэн [[БНМАУ-ын Ардын арми]]йн анги нэгтгэлүүд шийдвэртэй [[сөрөг цохилт]] өгөн [[түрэмгийлэл]]ийг зогсоосон түүхтэй. Үүний дараа [[БНМАУ]]-[[Манж го-Го]]гийн хилийн асуудлыг шийдвэрлэх [[Манжуурын бага хурал]] болсон боловч хилийн асуудлыг шийдвэрлэж чадаагүй байна. Хожим [[Халхын голын байлдаан]]ы үед монголын армийн ангиуд болон хилийн цэргийн ангиуд зөвлөлтийн танкын ангиар дэмжүүлэн тусгайлан операц явуулсан хүчээр Халхын сүм, Улаан худаг орчмын нутгуудаа чөлөөлөн авчээ.
* Дээрх Буйр нуур орчмын Халхын сүм орчмын нутаг нь 1960-д оноос эхэлсэн [[БНМАУ-БНХАУ-ын хилийн зохицуулалт]]аар [[Хятад]]ын нутаг болжээ.
* Буйр нуур нь бүхэлдээ БНМАУ-ын нутаг байсан бөгөөд [[Монгол улс]] нь хятадтай [[усан хил]]ээр заагладаггүй байжээ. Гэтэл удаа дараа хийсэн хилийн зохицуулалтын үр дүнд Буйр нуурын хойт хэсэг хятадын талд шилжсэн байна.