Буйр нуур: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 47:
Буйр нуур маш цэнгэг устай нуурын тоонд ордог. Нуурын усанд гидрокарбонат, хлорид, натри, кальц зэрэг ион зонхилох тул гидрокарбонат-хлоридын ангид багтана.<ref>[http://www.medeelel.mn/index.php?page=land&sm=73&s=1381 ''Буйр нуур''], ''Medeelel.mn''</ref>
 
==Сонирхолтой баримтууд==
* Буйр нуурын орчмын нутаг болох Халхын сүм, Загасны үйлдвэр, Адаг дулаан, Булан дэрс, Улаан худаг зэрэг газруудаар 1935-1936 онуудад Япон болон Манж-Гогийн талаас удаа дараа зэвсэгт халдлага хийж байсан байна. Эдгээрээс Халхын сүм орчмын хэсгийг Япончууд гэнэт довтлон эзэлсэн ба мөн Улаан худаг рчмын нутгийг ч цэрэг зэвсгийн хүчээр гэнэдүүлэн дайран эзэлж байжээ. Үүний дараа Адаг дулаан, Булан дэрсний чиглэлээр танк, явган цэргийн хүчийг агаараар дэмжүүлэн довтолсон боловч тухайн үед Тамсаг болон Баянтүмэнгээс татаж ирүүлсэн БНМАУ-ын Ардын армийн анги нэгтгэлүүд шийдвэртэй сөрөг цохилт өгөн түрэмгийлэлийг зогсоосон түүхтэй. Үүний дараа БНМАУ-Манж гогийн хилийн асуудлыг шийдвэрлэх Манжуурын бага хурал болсон боловч хилийн асуудлыг шийдвэрлэж чадаагүй байна. Хожим Халхын голын байлдааны үед монголын армийн ангиуд болон хилийн цэргийн ангиуд зөвлөлтийн танкын ангиар дэмжүүлэн тусгайлан операц явуулсан хүчээр Халхын сүм, Улаан худаг орчмын нутгуудаа чөлөөлөн авчээ.
* Дээрх Буйр нуур орчмын Халхын сүм орчмын нутаг нь 1960-д оноос эхэлсэн БНМАУ-БНХАУ-ын хилийн зохицуулалтаар Хятадын нутаг болжээ.
* Буйр нуур нь бхэлдээ БНМАУ-ын нутаг байсан бөгөөд Монгол улс нь хятадтай усан хилээр заагладаггүй байжээ. Гэтэл удаа дараа хийсэн хилийн зохицуулалтын үр дүнд Буйр нуурынэ хойт хэсэг хятадын талд шилжсэн байна.
==Ишлэл==
{{reflist}}