Мелисса Маккарти: Засвар хоорондын ялгаа

АНУ-ын жүжигчин
Content deleted Content added
Хуудас үүсгэв: "{{Дэлгэцийн бүтээлч |нэр = Мелисса Маккарти |уугуул хэлээр = Melissa McCarthy |зураг..."
(Өөрчлөлт алга)

12:26, 5 Наймдугаар сар 2014-ий байдлаарх засвар

Загвар:Дэлгэцийн бүтээлч Мелисса Энн Маккарти (Англи: Melissa McCarthy, 1970 оны наймдугаар сарын 26-нд Иллинойс мужийн Пленфилд хотод төрсөн) — Америкийн дэлгэц, хошин урлагийн жүжигчин, зохиолч, продюсер юм.

Манхэттений багахан студид драмын жүжигчинээр бэлтгэгдэн, «en:The Groundlings» хөдөлгөөнт театрт хошин урлагийн стэндап төрлөөр алдаршсан Маккарти NBC телевизийн «Женни» (1997-1998) инээдэм-сериалийн гол, Колумбиа Пикчерзийн «Хөөр, хөөр» (1999) инээдэм-драмын туслах дүрээр танигдаж, инээдмийн «Монаг живүүл!» (2000), «Жаал» (2000), «Чарлигийн сахиусан тэнгэрүүд» (2000), «Сондгой хүн» (2002), триллер «Дэвид Гейлийн амьдрал»-аар (2003) алдаршсан.

Элэглэгч Бен Фальконетой 2005 онд гэрлэн хоёр охины эх болсон түүнийг «Бэргэнүүд» (2011) инээдмийн киноны туслах дүрээр нь Оскар, Алтан бөмбөрцөгт дэвшүүлэв.

2013 онд Жейсон Бейтманы хамт «Махлаг авгайг бариарай», Сандра Буллокын хамт «Банзалтай цагдаа нар»амжилт олов.

Эшлэл

Гадны холбоос

  Commons: Мелисса Маккарти – Викимедиа зураг, бичлэг, дууны сан