Хятад: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
180.149.95.90 (Яриа) хэрэглэгчийн 398852 засварыг цуцлах
No edit summary
Мөр 80:
9.6 сая км<sup>2</sup> газар нутагтайгаараа [[Улс орнуудын жагсаалт|дэлхийн улс орнуудаас]] [[Орос улс|Орос]] [[Канад улс|Канад]] хоёрын ард [[Америк улс|Америктай]] [[Улс орнуудын газар нутгийн хэмжээ|зэрэгцэж]], 1.3 тэрбум хүнтэйгээрээ [[Улс орнууд хүн амын тоогоор|тэргүүн байранд]] бичигддэг гээд юм юмаараа хүчирхэгжсэн [[гүрэн]] мэт нөлөөтэй '''Хятад улс''' ({{mongolUnicode|ᠬᠢᠲᠠᠳ ᠤᠯᠤᠰ|h}}, хитад улус) [[Ази тив]]ийн [[Төв Ази|төв]] [[Дорно Ази|дорнод]] биед оршдог. Үндсэн хүн ам нь [[Хятад үндэстэн]], албан ёсоор хэрэглэдэг улсын хэл нь [[Хятад хэл]]. Түүхэн [[бурангуй нийгэм|бурангуй нийгмийн]] үед өөр өөр нэртэй маш олон "[[хятад улс]]" ээлж дараалан халагдаж өнгөрсөн бөгөөд яг одоогийн газар нутаг бүхий '''Бүгд Найрамдах Хятад Ард Улс''' ([[товчлол|үгээр хурааж]] '''БНХАУ''' гэж бичдэг) 1949 онд байгуулагдаж, хэдэн жил хүлээсний дараа 1971 онд [[Нэгдсэн Үндэстний Байгууллага|НҮБ]]-ийн гишүүн [[бүрэн эрхт улс|бүрэн эрхт улс]] болж чаджээ. [[Хятадууд]] энэ улсаа товчоор 中国 гэж бичиж [жун<sup>ъ</sup>гуо] гэж дууддаг. Үүнээс тус улсын [[Өвөр Монгол]] оронд [[монголоор]] Монгол улсынхаас ялгаатайгаар [дундад улс] гэж үгчлэн орчуулж, «{{mongolUnicode|ᠳᠤᠮᠳᠠᠳᠦ ᠤᠯᠤᠰ|h}}» (думдаду улус) гэж бичиж байгаа.
 
Өргөн уудам Хятад орны 9,640,821 км<sup>2</sup> талбайд байгаль олон янзаар бүрэлдэн тогтжээ. Өрнөд хил, хязгаарт [[Хималай]], [[Каракорум]], [[Памир]], [[Тянь-ШаньТэнгэр Уул]] (Тэнгэр уул), [[Кунь-Лунь]], [[Хөхнуур–Төвөдийн өндөрлөг]] зэрэг уулархаг орон, өрнө умард хязгаараар [[Таклакаман]], [[Говь]] зэрэг говь цөл байдаг бол дорнод өмнөд нутгаар [[Хөх мөрөн]], [[Шар мөрөн]] гэж дэлхийн хоёр том мөрний сав газар байна. Дорнод эрэг, хэдэн хэдэн тэнгисээрээ [[Номхон далай]]д тулж, нар зөв тойруулвал [[Вьетнам улс|Вьетнам]], [[Лаос улс|Лаос]], [[Бирм улс|Бирм]], [[Бутан улс|Бутан]], [[Энэтхэг улс|Энэтхэг]], [[Балба улс|Балба]], [[Пакистан улс|Пакистан]], [[Афган улс|Афган]], [[Тажик улс|Тажик]], [[Хиргис улс|Хиргис]], [[Хасаг улс|Хасаг]], [[Монгол улс|Монгол]], [[Орос улс|Орос]], [[Умар Солонгос улс|Умар Солонгос]] гэсэн 14 улстай газраар хил залгадаг. Хятад улс өөрийн хэсэг гэдгээс болж [[Тайвань орон|Тайвань]] 1971 оноос хойш олон улстай эрх дутуу харилцаж байна. Мөн Энэтхэгийн харъяалж буй уулын буйд хэдэн газрыг өөрийнх гэж маргадаг. Тиймээс 1962 онд дайтаж байсан.
 
[[ЗХУ]]-ын туршлагаар БНХАУ Хятадуудаас цөөн [[Хятадын ард түмэн|55 нэрийн ард түмэнд]] [[өөртөө засах эрх]]т газар зааж өгч тайтгаруулдаг хэдий ч нэг [[үндэстэн]] давамгайлсан улсын жишгээр [[нэгдмэл улс|нэгдмэл]] [[төрийн байгууламж]]тай юм. [[Коммунизм|Коммунист]] (эв хамт) улс төрийн дэглэмтэй учраас [[Хятадын эв хамт нам|ганц нам]]аас бүх түвшний төр засгийн удирдлагыг томилж байна. Харин эхэндээ [[Социализм|социалист]] (нийгэм журамт) эдийн засагтай байж байгаад 1978 оноос аажмаар [[зах зээлийн эдийн засаг]]т шилжиж өдгөө [[Дотоодын нийт бүтээгдэхүүн|ДНБ]]-ийн хэмжээгээр дэлхийд [[Америкийн Нэгдсэн Улс|АНУ]]-ын дараа ордог болчихоод байна. Орон нутгаа 5 түвшин, бас зүг чигийн орон гээд ойлгоход төвөгтэй олон нэгж болгон хуваасан байдгаас нэгдүгээр түвшинд 23 [[муж]], [[Өөртөө засах орон|өөртөө засах 5 орон]], [[хот|төвөөс захирдаг 4 хот]], [[орон|онцгой захиргаат 2 орныг]] харъяалж байна. 1,339,724,852 хүнээс нийслэл [[Бээжин]]д 18 сая, тэргүүн хот [[Шанхай]]д 23 сая нь амьдардаг.