Узбекчүүд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 37:
Узбекчүүд [[узбек хэл]]тэй. Узбек хэл [[Алтай хэлний язгуур|алтай язгуурын]] [[түрэг хэлний бүлэг|түрэг төрлийн]] хэл юм. Түүн дотроо [[харлуг хэлний бүлэг|харлуг бүлэгт]] мөхсөн [[цагаадай хэл]] (узбек хэлний өвөг), одооны [[уйгур хэл]]ний хамтаар харьяалагддаг. Умард аялгуу, өмнөд аялгуу, туркментэй ойр хорезм аялгуу, хасагтай ойр кыпчак аман аялгуу гэж үндсэн дөрвөн янзын яриатай. VII—X зуунд хамаарагдах түрэг бичгийн дурсгалаас [[харлуг]]ийг тодорхойлсон. Тэр үед [[рун]] үсэгтэй байв. IX зуунаас Дунд Азийн [[иран угсаатан|иран]], түрэг угсаатан даяараа [[ислам]] шашинтай болохын зэрэгцээ [[араб үсэг|араб үсгээр]] бичдэг болсон.
 
[[Зөвлөлт Холбоот Улс]]ад 1923 онд узбек цагаан толгойг хэл, авиа зүйтэй уялдуулан зассан ба 1928-1940 онд латин үсэг, 1940 ондоноос кирилл үсэг хэрэглэдэг болжээ. [[Бүгд Найрамдах Узбек Улс]] тусгаар тогтносны дараа 1992 онд цаашид [[латин үсэг|латин үсгээр]] бичиж байх шийдвэр гарч, 2005 оноос дунд сургуульд зааж эхлэв.
 
Харин Тажик, Хиргисийн узбекүүд [[кирилл үсэг|кирилээр]], Афганы узбекүүд [[араб үсэг|араб үсгээр]] хэлээ тэмдэглэдэг.
 
== Иш баримт ==