Узбекистан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 84:
}}
 
'''Узбек [[улс]]''' [[Ази]] тивийн [[Төв Ази|төв хэсэг]], бүр тодруулвал [[дунд Ази|дунд]] Азид [[Хасаг]], [[Хиргис]], [[Тажик]], [[Афган улс|Афган]], [[Туркмен]] таван улсаар хүрээлүүлж оршдог. [[Далайд гарцгүй орон|Далайд гарцгүй]] эх газрын [[орон]]. 447 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай (51-р том). Баруун болон төв биедээ нам доор, зүүн хилээрээ 4000 м-ээс өндөр уултай. 90% цөл, 10% хувь үржил шимт хөндий.
 
Узбек орон түүхийн уртад [[иран угсаатан|иран]], [[түрэг угсаатан|түрэг]], [[монгол угсаатан|монгол]], [[слав угсаатан|слав]] угсаатны мэдэлд орж явсан. [[Бухар]], [[Самарканд]] гээд [[Торгоны зам]]ын гол хотууд одоо ч энд байна. [[Зөвлөлт Холбоот Улс|ЗХУ]] бутарсан 1991 онд [[бүрэн эрхт улс|бүрэн эрхт]] '''Бүгд Найрамдах Узбек Улс''' (БНУзбУ) нэрээр тусгаар тогтнож, 1992 онд [[НҮБ]]-д элссэн. [[Нэгдмэл улс|Нэгдмэл]] төрийн байгууламж, [[ерөнхийлөгч]]ийн эрх давамгайлах [[бүгд найрамдах улс|бүгд найрамдах]] засагтай. Дотроо 12 муж, 1 бүгд найрамдах улс, 1 улсын хотод [[Узбек улсын засаг захиргааны хуваарь|хуваагддаг]]. Улсын албан ёсны [[узбек хэл]]энд улсаа [[латин үсэг|латин]] үсгээр ''O'zbekiston'' хэмээн бичиж, ['''Узбекистан'''] гэж хэлдэг. Үүний ''[[-стан]]'' нь монголоор ''улс, орон'' гэх залгавар юм.