Тэс сум (Увс): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 39:
==Мал эмнэлэг==
 
Одоогоор тус сумаас спортын гавьяат дасгалжуулагч 1, спортын гавьяат тамирчин 2, олон улсын хэмжээний мастер 5, монгол улсын заан 1, монгол улсын харцага 2, монгол улсын начин 9, аймгийн арслан 32, аймгийн заан 42, аймгийн начин 70, олон улсын шүүгч 1, улсын шүүгч 11, спортын мастөр 18, спортын дэд мастер 15 байгаа нь монголын аль ч суманд ховорхон тохиолдох хүчтэнгүүд, тамирчидтай нь илэрхий байна. Дашрамд: Увсын "долоон хар"-ын дөрөв нь энэ сумаас төрөн гарчээ. Улсын цолтой бөхчүүдийн товч намтаруудыг энд оруулж байна.
==Зүүлт, тайлбар==
{{лавлах холбоос}}
 
{{Увс}}
 
 
[[Ангилал:Увс аймгийн сумд]]
1. Монгол Улсын заан Дамирангийн БУМБАЯР.
 
Холоос өрөхдөө аргалын тэнхээтэй
 
Хонгодож түрэхдээ бухын бяртай
 
Хоймор суухдаа гэрийн талыг эзэлдэг
 
Харин тэр барилдахдаа амандаа хааяа ойчдог ч
 
Арал бяр хоёроороо Аварга арсланг ч айлгадаг
 
Алсаас харвал Атан тэмээ шиг
 
Урсгал Тэсийн минь ургаа улиас
 
Унаган нутгийн минь ууган заан Д.Бумбаяр 1968 онд Тэс суманд төрсөн. Тэрээр бага наснаасаа үндэсний бөхийн барилдааныг сонирхон барилдаж Ардын хувьсгалын 60 жил, аймгийн 50 жилийн ойн их баяр наадамд 13-14 насны хүүхдийн барилдаанд үзүүрлэж, аймгийн шонхор цол хүртэж бөх болох алсын гараагаа эхэлсэн байна. 1991 онд Увс аймагт болсон Х.Баянмөнх аваргын нэрэмжит чуулга уулзалт барилдаанд 30 хүчих бөх барилдсанаас 28 давж аймгийн арслан, 1992 онд Сүхбаатар аймгийн 50 жилийн ойгоор 3-т үлдэж аймгийн заан цол хүртжээ. Д.Бумбаяр 1989 онд залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 1590 онд Якут ССР улсад болсон олон улсын тэмцээнээс хүрэл, 1991 онд чөлөөтбөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 1991 онд Тува улсын Кызил хотод болсон олон улсын тэмцээнээс алтан мөдаль, "Динамо" нийгэмлэгүүдийн олон улсынтэмцээнээсхүрэл мөдаль, 1993 онд улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл мөдаль тус тус хүртсэн байна. 1994 онд үндэсний бөхийн их сорилгод барилдаж 4 дүгээр байранд шалгарчээ. Д.Бумбаяр 1994 онд улс хувьсгалын их баяр наадмаар Баянмөнх аваргаар 5 давж Монгол улсын начин ,1998 онд цааш нэмэх өсөх идэр начин , 2000 онд 6 давж үлэмж бадрах чимэг, 2001 онд ардын хувьсгалын түүхт 80 жилийн ойгоор улсын заан цол хүртжээ. Д.Бумбаяр начны эцэг Дамиран аймгийн заан цолтой, түуний эх нь ч мөн бөхийн удамтай болно.
 
 
 
2.Монгол Улсын харцага Эрдэнийн БАТБААТАР
 
Арслан ааваа залгасан бөх
 
Ах “начингаа ” давсан ”харцага”
 
Эр бор харцагын жигүүртэй
 
Эрдэнийн хүү Батбаатар
 
1978 онд Увс аймгийн Тэс суманд аймгийн арслан Ю.Эрдэнийн 3-р хүү болон төржээ. Тэс нутгийнханд “Бөхийн хотон” хэмээгдэх Т.Миеэнхний удамын хүү.
 
Анх 1995 онд 9-р ангидаа сумынхаа наадамд түрүүлж сумын заан болсон.
 
1997 онд Улаанбаатар хотод ирж “ШОНХОР” дээд сургуульд суралцан багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Улсын цолгүй бөхчүүдийн барилдаанд 5 удаа түрүүлсэн ,2001 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн.Улсын баяр наадамд 2 дахь жилээ барилдаж Монгол Улсын анхны 2 харцага цолтны нэгэн болсон.
 
 
 
3. Монгол Улсын харцага Чойнхорын ЧУЛУУНБААТАР
 
Чивчирч бус чавхарч барилддаг
 
Чирч бус дайрч гуяддаг
 
Чилээж бус халааж явсан
 
Чимэгтэй харцага Чука
 
Ч.Чулуунбаатар начин маань 1974 онд Тэс суманд төрсөн. УБДС-г биеийн тамирийн багш дасгаожуулагч мэргэжлээр төгссөн. 1990 оноос чөлөөт бөхөөр хичээллэж УАШ тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэж байв. 1993 онл аймгийн начин цол хүртсэн.
 
1997 оны улсын их баяр наадмаар 5-н даваанд Х.Баянмөнх аваргыг, 6-ийн даваанд Б.бямбадор зааныг давж Монгол Улсын өсөх идэр начин цол авсан бөгөөд 2004 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харцага цол хүртсэн
 
 
 
4.Монгол Улсын начин - улаан гуталт хэмээх Миеэгийн ЦЭРЭНДОРЖ
 
Гараа дэвээ нь урлаг
 
Шаваа өрөө нь гайхамшиг
 
Зодог шуудаг өмсөхөөрөө
 
Тэнгэрээс буусан луу
 
Зон олныхоо дунд бол
 
Тэнхлүүн нэгэн өвгөн
 
Увсын хонхорт хүрхэрсэн
 
Тэсийн хар буур
 
Улсын дэвжээнд анхалсан
 
Улаан гуталт начин
 
Тэс сумын 6 дугаар багийн харьяат 1936 онд төрсөн. М.Цэрэндорж нь 1961 онд Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадаар барилдаж 19 давж 5 дугаар байр эзлэн хүрэл медаль авч БНМАУ-ын начин цол хүртээд 1967 онд улсын наадамд барил давж 3 даваад дөрвийн даваанд улсын арслан Дэмүүлд өвдөг шороддсоноос хойш улсын наадамд барилдаж амжаагүй. 1966 онд чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах барилдаанд ирж
 
 
 
5. Монгол Улсын начин Цэрэнгомбын ЛХАМАА
 
Аархаж авсан начин цолтон
 
Амаар авсан заан цолтон
 
Ардын спартакиадын 3 медальтан
 
Аваргыг ч айлгадаг дархан мэхтэн
 
Лхамаа нь тус сумын 9 дүгээр багийн харьяат. 1944 онд төрсөн. Тэрээр 1971 онд улс хувьсгалын 50 жилийн ойн их баяр наадмаар 5 давж БНМАУ-ын начин цол хүртжээ. Ц .Лхамаа нь улсын наадамд барилдан 1965 онд 4, 1968, 1969 онд тус тус 3 давж, МАХН-ын XVII их хурлын төлөөлөгчдөд зориулсан хүчитбөхийн барилдаанд түрүүлсэн, бүх ард түмний III спартакиадаар мөнгө, IV спартакиадаар хүрэл, VI спартакйадаар хүрэл, нэгдэлчдийн анхдугаар спартакиадаар алтан мөдаль тус тус хүртжээ.
 
Ц.Лхамаа нь арал, чац сайтай, хүзүү, толгой, биөийн хэлбэр бөхийн шинжтэй, эр махтай, дархан мэх нь элэг бүснээс татаж урдуураа гүйлгэн цохидог. Ц.Лхамаагийн баруун талаараа давхар ачдаг мэхнээс нь нэг
 
үед X. Баянмөнх аварга ч болгоомжилдог байлаа. Чөлөөт бөхийн спортын мастер цол хүртсэк Ц.Лхамаа нь бяр чадалдаа аарха^ явсан нэгэн. Жишээлбэл: 1970 оны улсын наадамд цол авахгүй -бс явган харина гэж ам гараад дөрөг давж, тавын даваанд Лундаа начинд өвдөг шороодчихоод нутаг уруугаа Белорусс трактороор явж байжээ.
 
Ц.Лхамаа нь улсад 2 удаа 4 давж байсан, спортын мастер цолтой сайн дасгалжуулагч болно. Түүний эцэг Цэрэнгомбо аймгийн арслан цолтой, настангуудын барилдаанд түрүүлж байсан. Ц.Лхамаа нь "Увсын долоон хар"-ын нэг нь болно. Лхамаа начингийн аав Д.Цэрэнгомбо аймгийн арслан цолтой бөх юм.
 
 
 
6. Гавьяат дасгалжуулагч, Монгол улсын начин Дамирангийн БААТАРЖАВ
 
Шүүтээс төрсөн гавъяат
 
Шүүлтүүн нь ханасан бөх
 
Даяар монголдоо нэртэй
 
Дамирангийн ганц хүү
 
Д. Баатаржав нь мөн сумын 10 дугаар багийн харьяат, 1942 онд Шүүт гэдэг газар төрсөн, 1972 онг улсын их баяр наадамд 5 давж БНМАУ-ын начин цол хүртжээ.
 
Д.Баатаржав самбо бөхийн олон улсын хэмжээний мастер, улсын баяр наадамд барилдан 1968,1970,1971, 1973, 1978 онуудад 5 удаа 4 давсан, 1969, 1979 онд тус тус 3 давж, 1968 оны наадмын дараа шигшээ барилдаанд үзүүрлэж, Бээжин аваргад өвдөг шорооджээ. Дээрх наадмуудад Арслан Г.Давагсүрэн начин Лундаа, заан Дамдиндорж нарыг шигшээ барилдаанд арслан Дэмүүл нарыг давжээ.ч
 
Мөн -1969 онд Халх голын ялалтын 30 жилййн ойгоор Баянтүмэнд үзүүрлэн, 1965 онд үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд аймгаасаа шалгаран оролцож барилдан улсын уран барилдааны шагнал хүртсэн байна. /17 давсан/
 
Д.Баатаржав 1972 оны Европ тивийн/нээлттэй/аварга шалгаруулах тэмцээнээс /дэлхийн аваргад тооцогддог/ болон 1974 онд Улаанбаатар хотноо явагдсан самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс тус тус мөнгөн мөдаль авч дэлхийн аваргын хошой мөнтөн медальтан болжээ. Улс, олон улсын ба хотын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай. Тэрбээр самбо, жу-до бөхийн анхны шигшээ багийн анхны тамирчин анхны спортын мастер. ^аруун Германы Мюнхен хотодболсон /1972 онд/ XX олимпийн их наадам, Берлинхотнооявагдсан 1973 оны дэлхийн залуучууд оюутны X их наадамд жу-до бөхөөр тус тус оролцсон байна. ,
 
Д.Баатаржав 1970 онд УБИС-ийг төгсгөн, тамирчин, дасгалжуулагч зэрэг ажлыг хийж иржээ. Түүний шавь нараас тухайлбал олимпийн аваргын мөнгөн медальт улсын начин, самбо бөхийн дэлхийн аварга Ц.Дамдин, дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Жамсран нарын зэрэг олимпийн медальтан, дэлхийн аваргууд, олон улсын хэмжээний мастер, спортын мастөрууд дасгалжуулагчид олноор төржээ.
 
Д.Баатаржавыг МБТ-ын байгууллага үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойгоор спортын гавьяат дасгалжуулагч цолоор шагнасан нь аймгаасаа төрсөн анхных болсон байна. Д.Баатаржав гавьяат төрсөн сумынхаа 20 жилийн ойгоор түрүүлжээ. Тус нутагтаа бөх, мориндоо медаль олгосон өвөрмөц наадмыг гавьяат цол авсан жилээ Тэсийн таван улиасанд зохион байгуулж уул усныхнаа баярлуулж цэнгүүлжээ. Энэ наадмыг зохион байгуулахад сумын засаг даргын тамгын газар, бусад байгууллагууд, нутгийн ард түмэн гүн туслалцаа үзүүлснийг дурдууштай. Увсын домогт долоон хар бөхийн нэгэн болох улсын начны маань дархан мэх нь бусгах, тонгорох, өмсөх юм. Барилдааны өвөрмөц олон хувилбартай барагтай л бол хүнд бярдуулдаггүй онцлогтой бөх гэж болно.
 
Д.Баатаржав улсын шигшээ багийн дасгалжуулагч. Барилгачин нийгэмлэгт дасгалжуулагчаар ажиллаж байсан ба одоо Чингэлтэй дүүргийн бөхийн дасгалжуулагч, бөхийн Харцага клубын эрхлэгчийн ажлыг хийж байна.Бөхчүүд Баатаржав гавьяатыг "Ьа багш" гэж хүндлэн нэрлэдэг юм. ТэрбээрДэс сумандаа 70 жилийн ойгоор нь олон олон алдар цолтой бөхчүүд төрүүлэхийг билэгдэн өрөөж хувиасаа 15 хос зодог шуудаг бэлэглэжээ.
 
 
 
7. БНМАУ-ын гавьяат тамирчин, улсын начин Төмөрийн АРТАГ
 
Алдар нэр нь “Алдараас” эхэлж
 
Алтан биеэ армид зориулсан
 
Артаг хэмээх гавъяат тамирчин
 
Араасаа залгах удамтай бөх
 
Т.Артаг агсан тус сумын 11 дүгээр багийн харьяат, 1943 онд төрсөн. Тэрээр 1965 онд ардын цэргийн албанд мордон үндэсний болон чөлөөт бөхийн барилдаанаар ба-рилдаж, улсын баяр наадамд 1966, 19б9онуудадЗдавж, 1965,1971, 1978 онуудад тус тус 4 давж, 1972, 1973 онуудад дараалан 5 давж БНМАУ-ын "өсөх идэр" чимэгтэй начин цол хүртжээ.
 
Т.Артаг 16 наснаасаа эхлэн үндэсний бөхийн барилдаанаар хичээллэн, дэлхийн аварга шалга-руулах тэмцээнээс шагналт байрыг 5 удаа эзлэн, Мехико хотод болсон XIX олимпын их наадмаас хүрэл мөдаль, Аргентиний Мирдель-плагт болсон тэмцээнээс /1-/11 байр, 1970 онд Канадын Эдмонтан хотод болсон тэмцээнд У-УИ байр, 1971 онд Болгарын Софид болсон тэмцээнд V байр тус тус эзэлсэн байна.
 
Т.Артаг МБАТ-ний спартакиадад барилдан 1 удаа аварга, 2 удаа мөнгөн медаль хүртэн, улсын аварга шалгаруулах тэмцээнд 3 удаа I байр, 1 удаа III байранд орж байжээ. Т.Артаг Ази тивийн аварга, Монгол улсын гавьяат тамирчин, ардын армийн нэрийг олон жил бөхийн тавцанд дэлхийд цуурайтуулсан домогт долоон хар бөхийн нэг байлаа. Т.Артаг начны дархан мэх хөлд давхар хамж орох, бусгах, дутуу бусгаад ачдаг байв.
 
Биөэр намхан боловч лагс биөтэй, цээж өргөн, хөх мах томтой, дуу цөөнтэй, туйлын даруу бөхийн шинжийг бүхий. л талаараа илэрхийлсэн сайхан хүн байсан юм. Түүний гавьяа зүтгэлийг үнэлэн Хөдөлмөрийн хүндэт мөдаль, Алтан гадас одон, ойн медалиуд, Ьайл-дааны гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнажээ.
 
Нэгэн голд төрж, нялх багаасаа үөрхэн хонины бэлчээр, гүүн зэлэн дээр барилдаж хувцсаа урчихаад ээждээ зэмлүүлэн ихэр хурга шиг ижилсэн оровч гаравч хамт явсан Монгол улсын начин, гавьяат дасгалжуулагч Д.Баатаржав, Монгол улсын гавьяаттамирчин, улсын начин Т.Артаг агсан хоёр мөн л нэгэн жил улсынхаа их баяр наадамд барилдан "Улсын начин" хэмээх цолыг нэгэн дэвжээнээс хүртээд баярын нулимс унаган, биө биөнээ тэврэн үнсэж байсан нь саяхан шүүдээ. Дотны найз маань тун залуудаа өртөнцийн мөнх бусыг үзүүлж, түүний шарилыг мөрөн дээрээ үүрэлцэж "Алтан өлгийд" нутаглуулахад Ардын армийн хүндэт харуул 3 удаа хүндэтгэлийн буудлага хийж, төрийн дуулал үлээвэр хөгжимд эгшиглэн эцсийн замд нь үдсэн юм даа гэж Дамирангийн Баатаржав сайн нөхрийгөө дурсан ярьж сууна.
 
Т.Артаг агсны хүү Буянжаргал жудо бөхийн улсын шигшээ багт хичээллэн сайн барилдаж байсан.
 
 
 
8. Монгол Улсын начин Довчингийн НЭГДЭЛ
 
Долоон харыг залгаж төрсөн
 
Довчингийн хүү Нэгдэл
 
Урлагийн тайзанд дуучин эр
 
Улсын дэвжээнд начин бөхөө
 
Д.Нэгдэл 1955 онд төрсөн. Багаасаг. бөхийн барилдааныг сонирхон 1979 онд улсын их баяр наадмаар 5 давж БНМАУ-ын начин цол хүртсэн, спортын мастер цолтой юм. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс үндэсний бөхөөр шагналт байр эзэлж, чөлөөт барилдаанаар 1974, 1976, 1978 онд мөнгөн медаль тус тус авч байжээ.
 
Д.Нэгдэл яргай махтай, маш их тэмцэл тэвчээртэй, усанд сайн сэлдэг, урт, богинын дуу сайхан дуул-даг,"найранд гурван дуутай, наадамд гурван даваатай" бөхдөө. Идхурцбяр тэнхээ нь тэгшрэн барилдаж байхдаа нэгэн гай таарч хэдэн жил барил-даагүй. Д.Нэгдэлийн үндсэн мэх нь барьцгүй хөл аван, суганд сэжиж хөл авч хаядаг, хурд ихтэй бөх болно.
 
 
9. Улсын начин Лхайсүрэнгийн ЦЭВЭЭН
 
Наймааны талбарт
 
Гүйлгээ ухаантай
 
Наадмын талбайд
 
Гүндүүгүй сайхан монгол эр
 
Т.Цэвээн Тэс сумын 8 дугаар багийн харьяат, 1987 онд улсын их баяр наадмаар 5 давж БНМАУ-ын начин цол хүртсэн, үндэсний болон самбо, жу-до бөхөөр аймаг, бүсийн улсын аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа оролцож явсан.
 
Т.Цэвээн бие арлаар том, 100 кг жинтэй, манай хүчтэй начингуудын нэг билээ. Тэрээр жолоочийн мэргэжилтэй, ихээхэн аж ахуйч, гүндүүгүй сайхан эр болно. Начингийн аав “хар” хэмээх Лхайсүрэн нь Залуудаа асар их бяртай , хүн хаях арга , эв зүй байхгүй нэгэн байсан гэдэг. Тийм ч учираас өөр газраас гайгүйхэн бөх ирвэл “Бандгайн харыг өгөөд махалчих” гэдэг байжээ.
 
 
10. Монгол Улсын начин Нямжавын МӨНХЖАРГАЛ
 
Дайраад орвол давуулан гуяддаг
 
Дагаад орвол сугадаж тонгордог
 
Цацалгандаа хий ихтэй
 
Тэр бөх хэний хэн бэ?
 
Н.Мөнхжаргал нь 1965 онд Увс аймгийн Тэс сумын 6-р багийн нутаг Ендэрт хэмээх газар малчин ард Б.Нямжавын гэрт төрсөн.
 
Н.Мөнхжаргал 1990 онд Хэрлэнгийн хөдөө аралд болсон Монголын нууц товчооны 750 жилийн ойн их баяр наадамд барилдан 5 давж МУ-ын начин цол хүртсэн, самбо бөхийн спортын мастөр, ҮБТД сургуулийг 1994 онд дүүргэсэн. Н.Мөнхжаргал арал чац сайтай, бяр ихтэй, хүчтэй боловч хийтэй барилддаг. Өөрөөр хэлбэл өөрийгөө гүйцэд үнэлж, хүлээцтэй тэвчээртэй барипдаж даацтай мэх олон хувилбараар хийж барилдахгүй байна. Мөнхжаргалын үндсэн мэх давуулж гуяддаг. Самбо бөхийн шигшээ багийн тамирчин, улс, олон улсын болон тивийн тэмцээнүүдэд удаа дараа оролцон алт, мөнгө, хүрэл мөдалиудын эзэн болсон юм. Тэрээр 1991 онд улс хувьсгалын 70 жилийн ойн баяраар 3 удаа даваад дөрвийн даваанд ДЖавзанжамьянд, 1992 онд 4 даваад тавын даваанд С.Баатар начинд, 1994 онд 4 давж тавын даваанд Бумбаяр начинд өвдөг шороодсон, начингуудын нэрэмжит барилдаанд түрүүлж байжээ..Мөнхжаргал одоо автобусны компанид ажиллаж байна.
 
 
11.Монгол Улсын начин Дэчингийн ЖАВЗАНЖАМЬЯН
 
Инээж дэвдэг хүүхэд цагаасаа
 
Их бөхийн тоосонд хутгалдаж
 
Ирээд буцдаг залуу насныхаа
 
Ид хавыг олондоо гайхуулсан
 
Дэчингийн хүү Жавзанжамъян
 
Дэлхийн дэвжээнд зодоглосон бөхөө
 
Д.Жавзанжамьян нь тус сумын нутаг Шүүт хэмээх газар 1969 онд төрсөн. Монгол улсын начин, самбо бөхийн спортын мастөр цолтой бөх юм. Д.Жавзанжамьян хүчтэй, бяртай, жин ихтэй боловч барилдаан тэсвэр хатуужил, бэлтгэл сургууль тогтмол сайн хийвэл сайн барилдах үндэстэй. Багаасаа үндэсний бөхийн барилдаан сонирхон, бүх л сэтгэл зүрхээ чиглүүлж аравдугаар ангиасаа Улаанбаатар хотод ирж, Спорт сургалтын төвд бөхийн ангид суралцан амжилтанд хүрсэн байна.
 
1985 онд хүүхдийн барилдаанд улсад түрүүлж “Шонхор “ цол хүртэнбөхийн гараагаа эхэлсэн. 1987 онд 17-18 насанд мөнгө, 1988 онд 19-21 насанд мөнгө, 1989 онд 19-21 насанд алтан медал тус тус хүртэж байв. Улсын их баяр наадмаар 1994 онд 4 давж тунан Бямбадорж заанд, 1991 онд 3 давж 4-ийн даваанд Мөнх-Эрлэнэ арсланд тус тус унасан бол 1992 оны наадмаар 5 давж начин цол хүртжээ.1987 онд Самбо бөхийн улсын шигшээ багт орж Монгоын бүх ард түмний спартакиадаар хүрэл, 1988 онд мөнгө, 1989, 1990,1992 онуудад алт, 1993-2002 он хүртэл мөнгө хүрэл медаль хүртэж байжээ. 1987 онд “Гостьяд” болсон тэмцээнд алт , хүрэл медал тус тус хүртсэн бол 1988 онд Москва, Калеми-д 2 хүрэл, 1990 онд Казакстанд алтан медаль тус тус хүртэж байжээ. 1989 АНУ-д босон Самбо бөхийн дэлхийн аваргаас мөнгө, 1990 онд Москвад болсон дэлхийн аваргаас мөнгө тус тус хүртэж байжээ. Гавьяат дасгалжуулагч Жамсрангийн шавь байхдаа олон хувилбар мэхтэй, бяр чадал тэгширч түргэн хугацаанд сайжирч амжилтанд хүрсэн юм.
 
 
12. Монгол Улсын начин Т.Баасанхүү