Налайх: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 97:
|тэмдэглэл =
}}
'''Налайх-''' ({{lang-kk|Налайы}}) нь [[Улаанбаатар]] хотын 9 [[Улаанбаатар хотын дүүргүүд|дүүргийн]] нэг бөгөөд төвөөс алслагдсан. Ардын хувьсгалаас өмнө энд Хятадын пүүсүүд нүүрс олборлодог байсан. 1922 онд Хятад пүүсүүдийн эзэмшилд байсан уурхайнуудыг хураан авч улсын мэдэлд шилжүүлсэнээр Монголд уул уурхайн салбар хөгжиж эхэлсэн юм. Засаг захиргааны хувьд 7 хороотой. Хүн амын тоо 31000. Налайх нь төмөр зам, нисэх онгоцны буудал, эрчим хүч, шилэн кабель гэх мэтчилэн дэд бүтэц сайтай.
 
==Үүсэл==
Налайх дүүргийн орчимын газар нь [[Манж Чин улс|Чин улсын]] үед [[Түшээт хан аймаг|Түшээт хан аймгийн]] [[Дархан чин вангийн хошуу|Дархан чин вангийн хошууны]] нутагт хамаарч байсан. Тухайн цагт тус газар орныг '''Налуугийн ухаа''' хэмээн нэрлэж байсан. 1900-аад оны эхээр Хятад наймаачид ирж чулуун нүүрс олборлох болсоноор хүн суурьшиж эхэлсэн. 1922 онд Хятад пүүсүүдийн эзэмшилд байсан уурхайнуудыг хураан авч улсын мэдэлд шилжүүлсэнээр Монголд уул уурхайн салбар хөгжиж эхэлсэн юм.
 
==Түүхэн хөгжил==
1922 оны 12-р сарын 25-нд Налайхын уурхай Улсын үйлдвэр болсон. 1932 он хүртэл Налайхын уурхай улиралын чанартай үйл ажиллагаагаа явуулж байгаад техник технологийн шинэчлэл хийж 1954-1958 онуудад Налайхын Их уурхайг барьж байгуулсан байна. 1962 онд их уурхайг түшиглэн '''Налайх хот''' байгуулах тухай [[БНМАУ]]-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 88 дугаар зарилаг гарч Налайх хот байгуулах их үйлс эхэлсэн юм. 1992 оноос Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар Налайх дүүрэг болсон.<ref>Нийслэлийн Налайх дүүргийн вэб саит,[http://www.nad.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=1&Itemid=4]</ref>
 
==Хүн ам==
Хүн ам нь 2008 оны байдлаар 28,152 бөгөөд 687.6 км² газар нутагтай.<ref name="statis">Улаанбаатар хотын статистикийн газар, [http://www.statis.ub.gov.mn/Download/tan/2007/stat2701.pdf stat2701.pdf] [http://statis.ub.gov.mn/Download/Research/pop2006.01.01.pdf pop2006.01.01.pdf]</ref>