Шинжаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 77:
 
=== Дорнод Ху нар буюу Сүмбэ улс ===
{{гол|[[Сүмбэ улс]]}}
 
=== Нирун улс ===
{{гол|[[Нирун улс]]}}
Хүн гүрэн задарсны хойно хэсэг тусгаар оршин байсан тэднийг Нирун улс эрхшээлдээ оруулжээ. Нирун улсын хүч доройтсон үед Тэлэ аймгийн холбоо Монголын тал нутагт ноёрхохын төлөө Хөх Түрэгийн эсрэг тэмцэлдэн 546 онд хийсэн амжилтгүй тулалдаанд дийлдэн захирагджээ
''Үндсэн гарчиг'' ''[[Нирун улс]]'' [[МЭ 333-555 он]]
 
===Эфталит буюу Цагаан хүннү нар===
{{гол|[[Эфталит]]}}
 
== Түрэг угсаатны ноёрхол ба [[Тан улс]] МЭ 555-907 он ==
{{гол|[[Түрэгийн эзэнт гүрэн]]}}
[[Түрэгийн эзэнт гүрэн|Түрэгийн хаант улс]]ийн хожуу үеийн хаант улс сэргэн мандсанаар [[Тан улс|Тан]] гүрний баруун жигүүрийг тас цохисон билээ.
Манай эриний ҮII зуунд Уйгурын 9 овог аймаг нэгдэж, Түрэгийн хожуу хаант улсыг баруун зүгт шахаад 745 онд [[Уйгурын хаант улс]]ыг байгуулжээ. Монголын тал нутаг дахь бусад гүрнүүдийг бодвол Уйгурууд гайхалтай номхон, соёлыг шүтэгч, суурин амьдрах эрмэлзэлтэй үндэстэн байсан юм. Хэрлэн барс хотын туурь, монголын нутаг дахь Уйгурын үеийн соёлын олдворууд нь үүнийг батална. Хянганаас Каспийн тэнгис хүрсэн нүүдэлчийн хоёр дахь гүрэн Түрэгийн омгорхлын дараа нүүдэлчид эрч хүчээ шавхсан мэт байлаа. Энэ соёлжингуй байдал нь Уйгуруудад урт бөгөөд зовиуртай амьдрал авчирчээ. Гэтэл бусад нүүдэлчид цахилгаан цахих мэт гялбаад мөхөж байв. 600 онд Хятадын Сүй улс Туул голын хөндийд нутаглан бүхий 10000 гэр өрхтэй Уйгар (Хятад сурвалжид Уйгар хэмээх нэр анх гарсан нь энэ бөлгөө) аймгийн хан Эрхэт Тэгинтэй Хөх Түрэгийн эсрэг холбоо тогтоосон байна. 611 онд Сыр-тардуш аймгаар удирдуулсан (Уйгар аймаг 2-р зэрэглэлд байв) Тэлэ аймгийн холбоо Хятадтай холбоолон ХөхТүрэгийн эсрэг тэмцэн 630 онд Түрэгийн анхны эзэнт улсыг унагав. 646 онд Тэлэ аймгийн холбоонд Уйгар аймаг зонхилох болж хаан Түмтү Илтбэр нь Хятадын хаанаас цол хүртэн Сыр-тардушийн ноёрхолыг унагав. Монголын тал нутаг дахь Уйгарын ноёрхол удсангүй 683 онд хаан Тугайг Хөх Түргэд ялагдан Сэлэнгийн хөндий рүү шахагджээ. 742 онд Уйгарууд Харлуг болон Басмылуудтай хамтран 2-р Хөх Түрэгийн эсрэг босч 744 оны Таласын шийдвэрлэх тулалдаанд ялж, Басмылчууд Түрэгийн нийслэлийг авч хаан Эзмишийг олзолсон авч холбоотнуудын дунд хагарал гаран Уйгар Харлуг хоёр хамсан Басмылчуудыг цохин удирдагчийг нь цаазлан хороож албат иргэдийг нь хамжлага боол болгон заримыг нь хятадад боол болгон зарсан байна. Ингээд Уйгарын удирдагч Күтлүг Билэг Кэл хэмээх цолтойгоор Монголын тал нутагт хаан сууж Алтайн овог аймгуудыг захирсан Уйгарын хаант улсыг үндэслэн Харлугуудад баруун хязгаарыг мэдүүлсэн ажээ.Этүгэн ууланд Орд балык (Орд балгад) нийслэлийг бариулжээ. Тэрээр 747 онд өөд болж отгон хүү Буянчур нь Эл Этмиш Билэг Хаан болж хятадтай хилийн олон худалдааны боомт нээж, Сэлэнгийн хөндийд Бай балик (баян балгас) хотыг барьж, бүх талын нүүдэлчдийг эрхэндээ оруулав. 755 онд хятадын Тан улсын хаан дотоодын Ань Лушаны бослогыг даран хүч эс хүрэлцэн Уйгараас тусламж хүссэний дагуу хятадын босогчдыг даралцаж, өмнө зүгээс довтолсон Төвдүүдийг няцаан хариуд нь Тан улсаас алба татвар авах болж, Хятадын Нинго гүнжийг авав. 756 онд өөрсдийн тал нутгийн өрсөлдөгч болох Енесейн Киргизүүдийг цохин хааныг нь цаазлав. 759 онд Буянчур хан найран дээр хэтэртлээ их архи ууснаас өөд болж хүү Тэнгэр бэхи нь Хөтлүг Дархан Сэнгүн Хаан хэмээгдэв. Тэнгэр бэхи 762 онд Танмулсын хааны хүсэлтээр тэдэнтэй хавсран Төвдийн эсрэг байлдаж Тан улсын Төвдүүдэд алдсан баруун нийслэл нь болох Чангааныг эргүүлэн авч өгсөн байна. Энэ үеэр тэрээр Ираны Манихейст ламтай уулзан уг шашинд орж Уйгарын шашин болгожээ. 779 онд Тэнгэр бэхи Орд балгадад байсан Согдын худалдаачдын ятгалгаар Хятад руу довтлон хятадыг эзлэх төлөвлөгөө зохиосон хэдий ч түүний авга ах Тунбага Дархан хятадад уусах аюултай хэмээн эсэргүүцэж, улмаар бослого гарган хаан болон түүний хүрээний 2000 язгууртныг цаазлан өөрийгөө Алп Күтлүг Билэг Хаан хэмээн хаан сууснаар Уйгар дотоодын хямралд орж эхэлсэн байна. Тэрээр Уйгарыг бутрахаас сэргийлж шинэ хатуу чанд хууль цааз гарган мөрдүүлж, Киргизүүдийг довтлон энэ удаад тэднийг шууд харъяандаа оруулсан байна. 795 онд түүнийг үхсэнээр Уйгарт дотоодын тэмцэл өрнөн бутралын аюул занал нүүрлэн байх үед Күтлүг хэмээх цэргийн жанжин өөрийгөө Ай Тэнгэрид Илиг Бүлмыш Алп Күтлүг Үлэг Билэг хэмээн хаанаар зарлаж Яглагарын удмын хаанчлал эцэс болж Едизийн удмын хаанчлал эхэлжээ. Тэрээр хатуу чанга удирдлагаар Уйгарыг нэгэн удаагийн бутралаас аварсан хэдий ч урьдын хүчирхэг идтэй Уйгар үгүй болсон байв. 808 онд түүний хүү Хан Тэнгэрид Илиг Бүлмыш Алп Кишлиг Билэг нэрээр хаан ор сууж Дундад Ази руу хандсан худалдааг сайжруулан Согд хүртэл худалдаа хийх болж, 821 онд Төвдүүдийн довтолгоог няцааж байв. 824 онд түүнийг өнгөрсний хойно Уйгарт хаан ширээний тэмцэл хүчтэй өрнөн хаан ор суух ёстой түүний дүү Касар 832 алагдаж, 839 онд Күрэбир хэмээх сайд хүчээр хаан ширээг булаав. Мөн онд Уйгарын эдийн засгийн суурь болсон байгалийн гамшгийн улмаас мал сүрэг олноор үхэж үрэгдэн өлсөглөн гарч дотоодод тогтворгүй байдал үүссэн хийгээд бусад нүүдэлчин овог аймгийн бослогоос уруудан доройтсон юм. 840 оны намар Уйгарын 9 сайдын нэг Күрэбирийн өрсөлдөгч Хүлүг Бага гэгч эртний өст Киргиз рүү зугтан тэдэнтэй хамсан 80000 морьт цэргээр Уйгарыг довтлов. Киргизүүд Орд балгад болон бусад хот балгадыг тонон дээрэмдэж галдан шатааж сэргэхгүйгээр сүйдлэн, Күрэбирийг барьж цаазалжээ. Уйгарын сүүлийн удирдагч Үгэ Ордост очин 841 онд хятадын Шанси мужийн нутгийг эзлэн 6 жилийн турш Киргизүүд болон Тан улсын хилийн цэрэг, өөрийн өрсөлдөгч болох Күрэбирийн ах Ормузыг дэмжигч нартай тэмцсээр 847 онд алагджээ. Ингэж Төв азийн тал нутагт Киргизүүдын ноёрхол эхэлж Уйгарын хаант улс мөхөж Уйгарууд Төв Азиар нэг таржээ. Өмнөх үеийн нүүдэлчдийн адил уламжлал ёсоор баруун зүгт нүүх учиртай байлаа, гэвч Хиргисүүд баруунаас довтолсон тул Уйгурын ихэнх баруун өмнөд зүг рүү дүрвэсэн байна. Төрөлх нутгаасаа дайжсан Уйгаруудад тэнгэр муу хувь оноожээ. Баруун урагш нүүснээр Уйгурууд Шинжааны баян бүрдүүдэд тархан олон зуун жил нуугдах тавилан оноожээ.
Мөр 99:
 
== [[Тангуд улс]] ==
{{гол|[[Тангуд улс]]}}
 
==Монгол овогтон дахин бэхэжсэн нь==
{{гол|[[Их Монгол Улс]]}}
Киргизүүдэд шахагдсан Уйгарууд 3 улс үүсгэсэн тухай өмнө нь өгүүлсэнчилэн хамгийн зүүн талынх нь одоогийн Ганьсу мужид 848-1036 онуудад тогтсон Ганжоугийн хаант улс буюу ШарУйгарууд байсан ба энд шарын шашин ихэд дэлгэрчээ. Тэд 1028-1036 онуудад Тангуд улстай хүнд хүчир дайн хийсний эцэст ялагдан Тангудын хаант улсад уусан нийлсэн байна.
Уйгаруудын нэг хэсэг нь Харахожагийн хаант улсыг 856-866 онуудад байгуулсан ба энэ улс нь Турфан, Бэшбалык, Күмүл буюу Хами, Куча хотуудыг хамран (3 улсын голд нь) оршиж, манихейзм болон буддын шашны аль алиныг нь хөгжүүлэн Уйгаруудын соёлын төв болж байв. Харахожа буюу манайхны мэддэгээр Идүүд (удирдагчдынх нь цол) улс нь 856-1209 он хүртэл тусгаар улс байгаад 1209 онд Их Монгол Улсад дагаар орёон тухай өмнөх дэд бүлэгт өгүүлсэн. Энэ тухай “Монголын нууц товчоон”-д: “Уйгадын Идүгүд Чингис хаанд элчин илгээжүхүй. Адкираг, Дарбай хоёр элчээрээ өчиж илгээхдээ: “Үүл арилж Эх наран үзсэн Мөс хайлж Мөрөн ус олсон мэт Чингис хааны нэр алдар сонсож маш баясав. Чингис хаан соёрхвоос Алтан бүсний горхиноос Ал дээлийн үртэснээс олбоос тавдугаар хөвүүн чинь болж, хүч өгсү” хэмээн өчиж илгээжүхүй. Тэр үгэнд Чингис хаан соёрхож, хариу өгүүлж илгээрүүн: “Охин бээр өгье. Тавдугаар хөвүүн болтугай. Алт, мөнгө, сувд, тана, хоргой, таж магнаг, торго аваад, Идүгүд иртүгэй” хэмээж илгээвээс, Идүгүд соёрхогдов хэмээн баясч, алт, мөнгө, сувд, тана, хоргой, таж магнаг, торго агуурс аваад, Идүгүд ирж, Чингис хаанд уулзав. Чингис хаан Идүгүдийг соёрхож, Ал Алтуныг өгөв” гэжээ. Эндээс үзэхэд тус улс алт эрдэнэс болон хоргой торго хийдэг баян улс байсан байна. Идүүдийн улс 1369 он хүртэл Монголын вассал улсаар оршин тогтнож байв.
Мөр 113:
 
===[[Цагаадайн улс]]===
{{гол|[[Цагаадайн улс]]}}
===[[Моголистан]]===
{{гол|[[Моголистан]]}}
=== Зүүнгарын хаант улс ===
{{гол|[[Зүүнгарын хаант улс]]}}
[[Зураг:Zunghar Khanate at 1750.jpg|200px|thumb|1750 оны үеийн Зүүнгарын хаант улс]]
ойрадууд 1449 оноос эхлэн буюу Эсэн тайш хааны үед Тарвагатай болон Эрчис мөрний сав дагуу нутаглаж байсан бөгөөд эл нутаг ньамьдарч байсан бөгөөд цагадайн удмын моголистантай харилцаж байсан тэдний харилцаа үе үе зөрчилдөж байсан торгоны замыг хяналтандаа авахын төлөө байсан