Хайду: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 3:
==Хайдугийн улс төрийн үйл ажиллагаа==
===Юань улстай харилцсан нь===
1251 онд Тулуйн удмынхан [[Их Монгол Улс|Их Монголын улсын]] [[хаан]] ширээнд гарч ирсэнийн дараа 1250-иад оны үед Өгэдэйн удмын ноёдын хуйвалдаан илэрч устгагдсанаар тэрээр тус удмаас үлдсэн цөөн хүний нэг болж үлдсэн. 1259 онд [[Мөнх хаан]] нас барахад тэрээр [[Аригбөх|Аригбөхийг]] дэмжиж байсан. 1266 онд Аригбөх үхснээр тэрээр өөрөө Хубилайн эсрэг тэмхээр болсон ба энэ тэмцэлдээ Туркестан орчмын Монгол ноёдын хүчийг олж, 1269 онд Талас хотын дэргэд болсон Их Хуралдайгаар түүнийг өөрсдийн хан болгожээ. Түүний улс төрийн гол үзэл баримтлал нь [[Хубилай хаан|Хубилайг]] эцэг өвгөдийнхөө сургаалиас няцсан, Монгол ёс уламжлалаа гээж, Хятад ёс заншилд нэвтэрсэн, нийслэлээ шилжүүлсэн хэмээн буруутгаж энэ бүгдийг зогсоох, улмаар өөрийгөө Их Хаан болгох бодолтой байсан. Энэ бодлогоо хэрэгжүүлэхэд бусад гурван улсаас тусламж олохыг чухалчилж, тэдэнд Монгол ёсоо дээдлэхийг ятган сэнхрүүлэх замаар бичиг илгээн харилцаж байсан. Харин тухайн үед [[Ил Хант улсУлс]] нь Юань улсын талд баттай зогсож, [[Алтан Орд|Алтан ордоны улс]] болон [[Цагадайн улс]] нь 2 талд гуйвж дайвж байсан. Хубилай хаан 1277 онд өөрийн хүү Номуган, Дотоод яамны баруун гарын чинсан [[Антун]] нарт зарлиг буулгаж "Хайдуг бүрмөсөн бут цохихоор дарагтун" хэмээн Монгол нутаг руу илгээжээ. Гэвч тэр 2 Монголд ирээд удалгүй Аригбөхийн хөвүүд [[Меликтөмөр]], [[Букур]], Мөнх хааны ач хүү [[Ширх]], Тулуйн ач хүү [[Тугтөмөр]]<ref>Ч.Содбилэг, Монголын Юань улсын түүх, х.109 ISBN 99929-78-81-3 </ref>нарт баригдан Хайдуд хүргэгдсэн. Тэрээр тэднийг 3 жил хорьсоны дараа Хубилайн явуулсан элчийн хамт нутаг илгээсэн.
1287 онд Ляодунгийн хойгт байсан [[Люй ван Наян]] урваж Хайдутай нэгдэхээр хөдөлсөн ба энэ үед Тэрээр мөн түүнийг тосч цэрэг хөдөлгөсөн. Үүнийг мэдсэн Хубилай их црэг цуглуулж өөрөө удирдан явж Наянг дарсан бол, ач хүү [[Гамала]], [[Баян жанжин]] нарт цэрэг өгч Хайдуг [[Хархорум]] орох замд нь бут ниргэснээр Хайдугийн уг төлөвлөгөө амжилт олсонгүй өнгөрсөн.
1300-1301 оны хооронд үргэлжилсэн бас нэгэн удаагийн дайнаар тэр хүнд ялагдал амсан, хүнд шархдаад 1301 онд шархаа даалгүй 66 насандаа таалал төгссөн.
 
===Дундад Ази дахь улс төрийн үйл ажиллагаа===
1260 онд Марко Поло нь таван өдөр аялах хэмжээний Хайдугийн мэдлийн газар нутгийн нэг хэсэг болох Яркендийг тэмдэглэсэн. Тухайн газрийн оршин суугчдийн ихэнх нь Лалын шашинтан байжээ. 1260 оноос хойш [[Хубилай хаан]] өөрийгөө [[Хархорум|Хархорумд]] их хаан хэмээн тунхагласан өөрийн дүү Аригбөхтэй дайтаж байсан. Энэ хооронд Хубилайг дэмжигч Цагаадайн улсын [[Алгуй]] нь Хайдугийн газар нутагт хөнөөгдсөн ба [[Алтан Ордны улс]]ын хаан [[Бэрх|Бэрхтэй]] нэгдэн түүнийг дэмжиж байсан. 1264 онд [[Аригбөх]]ийг ялагдсаны дараа Хубилай Хайдуд түүний хувийг өгч эзэнт гүрний ирээдүйн талаар хэлэлцэхээр түүнийг шүүхэд дуудсан. Гэвч Хайду миний морь урт замд намайг авч явахад хэтэрхий туранхай гэж хэлээд шүүхэд хүрэлцэн ирэхээс татгалзаж зугтсан. 1266 онд [[Цагадайн улс|Цагадайн улсын]] Барак хан нь тус улсын эзэн сууж, түүний нутгийг эзэлж авахаар Төв Ази руу цэрэг илгээсэн. 1268 онд Хубилай хаан, Барактай дайдахаар түүнийг өдөөн хатгасан. Анхандаа Барак Хайдуд ялагдсан ч Бэрхийн залгамжлагч болох Мөнхтөмөрийн тусламжтайгаар сүүлийн дайнд ялсан. Барак Хайду руу довтлох үед Жахартын эрэг дээр булаан эзлэгсдийн цэргүүдэд зориулан урхи байрлуулан тэднийг хүчээр бут цохисон. Барак Самарканд болон Бухар луу зугтсан бөгөөд замдаа таарсан хотуудийг дээрэмдэн өөрийн армийг дахин байгуулахыг хичээсэн. Эдгээр үйлдэл нь газар нутгаа балгас болгохыг хүсээгүй Хайдуг түгшээсэн. Хайду бас Хубилайтай хийх бүхийл дайн байлдаанд өөрийн армийг чөлөөлөх хэрэгтэй байсан. Хайду нь Бухарийн эргэн тойрон дахь газар нутгийг хяналтандаа авсан. [[Барак (Цагадайн улс)|Барак]] 1270 оны 7 сарын 22-нд Херат дахь Абагийн эсрэг маш том ялагдлыг давж гарсан. Барак удалгүй нас барсан. 1275 онд Хайду Өрөмчийг эзэлсэн бөгөөд бууж өгөхийг шаардсан ч Уйгурууд эсэргүүцсэн. Хубилай түүнийг хөөн гаргахаар хүч илгээсэн.