Морины уралдаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 53:
 
==Хууль эрх зүйн асуудлууд==
Дэлхийн ихэнх морьдын уралдаанд үргэлж насанд хүрсэн хүмүүс хурдны морийг унадаг харин Монгол улсад ихэвчилэн 5-12 насны хүүхдээр хурдны морь унуулдагыг сүүлийн жилүүдэд хүүхдийн эрхийн байгууллагууд эрс эсэргүүцэж том өсвөр насны хүүхдээр морь унуулах талаар эрх зүйн ажиллагаануудыг зохиож хийж байна. Ялангуяа '''өвөл морь уралдуулхад унагч хүүхдүүд хөлдөх осгох аюул их гардгаас ТББ-уудын эсэргүүцэл эрс ихэсч''' байна.
 
Жил бүр '''Монголд морины уралдааны үед хүүхдүүд мориноос унаж тахир дутуу болох ба амь насаа алдах тохиолдол хэдолон хэдарваараа''' гардаг. Үүнээс болж хүний эрхийг байгууллагууд болон хүүхдийн эрхийн байгууллагууд уралдааны журмыг өөрчилүүлэх эрх зүйн асуудлууд гарсаар байна.
 
Даатгалын байгууллагууд зарим үед чинээлэг иргэдийн морийг унагч хүүхдээс нь олон дахин их үнээр даатгах гаж үзэгдлүүд сүүлийн үед гарах болсон нь бас нэг том эрх зүйн зөрчлийг үүсгэж байна. Жишээ нь зарим '''том компаний захирлын морийг 500 сая төгрөгөөр уралдаанд даатгаад унах хүүхдийг нь 5 сая төгрөгөөр даатгасан хүний эрхийг ноцтой зөрчисөн тохиолдол цөөнгүй''' гарчээ.