Ойрад: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 25:
Ойрд монголчууд XIII зууны эхнээс [[Их Монгол улс]]ын бүрэлдэхүүнд багтаж, XIV зууны эцсээр [[бага хаадын үе]] эхлэхэд хааны захиргаатай мөчөөрхөж зайдуухан байх болжээ. Дөрвөн аймаг холбоолсныг түүхэнд [[Дөрвөн ойрад]] гэдэг. Дөрвөн ойрадаас улбаалсан ойрдын төр улс XVII зуунд [[Зүүнгарын хаант улс|Зүүнгарын хаант улс]], [[Хошуудын хант улс|Хошуудын]] болон [[Халимагийн хант улс]]ыг байгуулж XVIII зууны дунд хүртэл 400 гаруй жил тодорч яваад манж [[Чин улс]], хаант [[Оросын эзэнт гүрэн|Орос улсын]] харьяанд хуваагдснаас 300 гаруй жил болоход дахин улс байгуулсангүй. Өдгөө [[Монгол]], [[Хятад]], [[Орос]] гурван улсад тус бүр бараг тэнцүү тоотой, бүгд 700 мянга гаруй ойрдын яс аймгийн хүн амьдарч байна.
 
Монгол улсын ойрдууд орон даяар, голцуу [[Улаанбаатар]], [[Увс]], [[Ховд]]од оршин сууж байна. [[Баяд]], [[дөрвөд]], [[захчин]], [[мянгад]], [[өөлд]], [[торгууд]], [[урианхай]], [[хотон]] гээд хуучин хошуу, одооны ястныхаа нэрээр бүртгэгддэг. 2010 оны тооллогоор 236 мянган хүн байв. Хятад улсын ойрдууд хуучин [[Зүүнгар нутаг|Зүүнгар]], одооны Шиньжян орны [[Бортал тойрог|Бортал]], [[Баянгол тойрог|Баянгол]], [[Ховогсайр шянь|Ховогсайр]] нутаг, [[Хөхнуур]] муж болон Өвөр Монгол орны [[Алшаа аймаг|Алшаа]], [[Хөлөнбуйр]] нутагт амьдарч, яс аймгаар бус ерөнхий «монгол үндэстэн» үгээр бүртгэгдэж байна. Тооцож багцаалснаар 250 мянга байна. Үүнд [[торгууд]], [[хошууд]], [[урианхай]] яс голлодог. Ойрдын уг нутгаас 6000 км алслагдсан [[Европ]] тив, [[Каспийн тэнгис|Каспийн]] тэнгисийн эрэгт Оросын ойрдууд буюу [[халимаг]] хэмээх шинэ нэртэй гурав дахь хэлтэс байна. Гурван улсын ойрдоос ганц халимагууд нэгдүгээр зэргийн өөртөө засах нутагтай байна. Оросын хэмжээнд 183 мянга, түүнээс [[Бүгд Найрамдах Халимаг Улс|Халимаг]] оронд 163 мянган халимаг тус орныхоо хүн амын 58 хувийг эзлэн байна. «Халимаг» (᠋''калмыки'') гэж бүртгэгддэг бөгөөд уг нь [[торгууд]], [[дөрвөд]], [[хошууд]], [[зүүнгар]], [[хойд]] аймаг, шинэ [[бузава]] ястнаас бүрджээ. XIX зуунд Шиньжянгаас уул даваад [[Кыргызстан|Хиргис]] оронд суусан цөөн тооны [[сарт халимаг|хотон халимаг]], XX зуунд гадаад руу цагаачилсан хүмүүс бас бий.
 
Ойрдын хэл аялгуу гурван хэсэгтээ жаахан зөрүүтэй болсон. Монголын хэл шинжлэлч [[Шадавын Лувсанвандан|Ш. Лувсанвандан]] 1959 онд урьдын олон судалгааг нэгтгэн дүгнэж [[монгол хэл]]ний [[Ойрд–Халимаг аялгуу бичиг|өрнөд аялгуугаар]] Шиньжянгийн ойрд, Ижилийн ойрд (халимаг) хэлцэж байна, монгол хэлний өрнөд-төвийн завсрын аялгуугаар Монгол улсын Ховд, Увс, Баян-Өлгийн ойрд, Хятад улсын Хөхнуур, Алшаагийн ойрд хэлцэж байна гэдгийг тодотгожээ. Ойрд [[монгол бичиг|худам монгол]] үсгээр бичиж байгаад XVI зуунаас бусад монголчуудын адил [[бурхны ном]] судлан [[самгарди хэл|самгарди]], [[төвөд хэл|төвөд]] бичгээс монголчилж бичигт мэргэшсэнд 1646 онд [[Зая бандид Намхайжамц]] тэр үеийн монгол хэлнээ тааруулан бичих дүрэм уялдуулж, үсэг өргөтгөн хэл бичгийг ойртуулж тодруулсан нь [[тод бичиг|тод үсэг]] байв. Халимаг, Монголын ойрд XX зуунд латин, кириллтэй золгох хүртэл тод бичигтэй байсан бол Шиньжянгийн ойрд худам үсгийн хажуугаар одоо ч тод үсгээр бичиж байна. Ойрдууд [[биелгээ|биелэх]] (''бий''), [[хөөмий|хөөмийлөх]] дуртай, «[[Жангар]]» баатрын тууль хайлдаг.