Нямын Цэгмид: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
UDET articles
(Өөрчлөлт алга)

06:20, 27 Зургаадугаар сар 2014-ий байдлаарх засвар

Нямын Цэгмид Ардын жүжигчний уран бүтээлийн хөрөг УРАН АВЪЯАС, ОЮУН БИЛГЭЭ УРЛАГТ ЗОРИУЛСАН ХҮН Монголын театр хөгжлийнхөө түүхэнд авъяас билэгтэн олныг төрүүлсээр илсэн билээ. Манай театрын урлагийн гарамгай зүтгэлтний нэг бол БНМАУ-ын Ардын жүжигчин Нямын Цэгмид юм. БНМАУ-ын Ардын жүжигчин Нямын Цэгмид бол оюун билэгт авъяаслаг жүжигчин бөгөөд түүний бүтээсэн менго, Пеклеванов, Верст, Дандар, Даравгар, Цотон, Богд зэрэг өөр хоорондоо адилгүй өвөрмөц олон сонин дүрүүд театрын түүхэнд үүрд үлдэнэ. Ардын жүжигчин Нямын цэгмид сэтгэлгээ сайтай жүжигчин төдийгүй, шилдэг найруулагч юм. Н.Цэгмид оюун билэг авъяас чадвар, хүч хөдөлмөрөө театрын урлагийг хөгжүүлэхэд бүрэн шавхаж дайчилсан бүтээлч зүтгэлтэн мөн. Монголын театрын ахмад зүтгэлтний нэг БНМАУ-ын ардын жүжигчин Н.Цэгмид 1910 онд Булган аймгийн могод сумын нутагт болох Сайхан хулж гэдэг газар малчин ард Нямын гэрт төржээ. арван хэдэн настай жаалхүү ардын хувьсгалын ачаар сумын бага сургуульд орж суралцан төгсөөд Авзагын хошуу, Хамбын хүрээнд бичээчийн ажил хийж байжээ. тэр үед ардын нам засгийн бодлого хувьсгалт арга хэмжээний тухай олон түмэнд сурталчилан таниулах зорилгоор ухуулаг урлаг уран сайхны бригадтай хамт аймаг хошуудаар ажиллаж байв. авъяастан залуучуудаар бүрдэл болсон урлагийн энэ бригад нь ардын урлагт түшиглэн үлгэр магтаал хэлэх, дуулах хөгжимдөх ший гаргах зэргээр олон төрөл зүйлийг үзүүлдэг байв. Хар шар феодлын харгис дээрэнгүйлэл, шунахай ховдог шинж, завхай зайдан бузар явдал, ялзарч хоцорсон хуучин үзэл санааг хайр найргүй илрүүлэн шүүмжилсэн олон тооны жүжгийг орон нутагт тавьж сонирхуулж байсан байна. Энэ бүхэн Н.Цэгмидийн анхаарал сонирхолыг айхтар ихээр татаж байжээ. Төвөөс авзагын хушуунд очсон урлагийг бригадын хүмүүс “Саьъяа носн” гэдэг дуут жүжгийг орон нутгийн сайн дурын уран сайханчдад зааж сургахад Н.Цэгмид оролцож Ламъяа ламын рольд жүжиглэсэн нь ирээдүйн ардын жүжигчин болохын их үүсвэр байлаа. Дараа нь Н.Цэгмид Улаанбаатар хотын Санхүүгийн сургуульд шилжин ирж суралцахдаа сургуулийн дэргэдэх уран сайхны дугуйланд идэвхтэй оролцохын хамт төвийн үзвэрийн газруудад их явах болов. Энэ үе бол манай оронд үндсэний театр байгуулх бэлтгэл үе байсан учир мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай байла. ЗХУ-аас уригдан ирсэн уран сайхны мэргэжилтэн А.Ефреемов, найруулагч байсан Гомбожав, жүжигчин Ё.Шаравдоо нарын бүрэлдэхүүнтэй комисс хотын сургууль соёлын газруураад явж театрын зорилго бодлогыг тайлбарлан таниулж, театрт сайн дураараа орохыг хүсэгчдийг шалгаж байв. Тэр шалгалтаар санхүүгийн сургуулийн дэргэдэх уран сайхны дугуйлангаас Б.Жадамбаа, Н.Цэгмид нар шалгарчээ. Шалгалтанд тэнцсэн боловч мэргэжилтэй санхүүгийн мэргэжилтэн дутагдалтай байсан учраас Н.Цэгмидийг театр шилжүүлсэнгүй харин засгийн газрын нягтлангаар томилов. Гэвч Н.Цэгмид өөрийн хүсэл сонирхолтой уранс айхны сайн дурын ажилд идэвхтэй оролцож, тэр үеийн нэрт жүжигчин “Дэлдэн боохой” хэмээх Лувсансодном, Дамдинбазар нартай ойртон танилцсан нь Н.Цэгмидэд уран бүтээлийн том алхам болжээ. 1932 онд Н.Цэгмид Улсын төв театрт нягтлан бодогчоор шилжин ирж үндсэн ажлаа хийхийн хамтаар оройн түр сургуульд амжилттай суралцан урлагийн ухааны зарим нэг үндэсүүдтэй танилцжээ.