Жамбын Лувсанжамц: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
UDET articles
(Өөрчлөлт алга)

06:20, 27 Зургаадугаар сар 2014-ий байдлаарх засвар

Жамбын Лувсанжамц

1911 онд Завхан аймгийн Отгон сумын нутаг Халтарын голд төрсөн. Бага наснаасаа хүрээ хийдэд шавилан сууж, сайн ламын шавь болж, ном эрдэм сайн сурснаас гадна ялангуяа уран зураг, бурханы хөргийг ёс горим, жаяг дэгийн дагуу сайн зурж сурсан байна. 1930-аад онд лам нар хар болох үеэр тэрээр хар болж, улмаар урлаг уран сайхан сонирхон явсаар Амгалан дахь Үлгэр жишээ клубт жүжигчнээр орж ажиллаж байгаад 1939 онд Улсын төв театрт жүжигчнээр оржээ. 1933 онд утасны хороонд ажиллаж байхдаа Баянтүмэнгээс Тамсагбулан хүртэлх утас тавилцсан хүмүүсийн нэг бол алдарт жүжигчин Ж.Лувсанжамц юм. Тэрээр гар урлалын харъяа Нарийн урлалын артельд ажиллаж байхдаа уран зургийн 1-р дамжаа төгсч зураач болжээ.